“Аймгийн ганц бие залуусын асуудал шоу биш байсан”

“Аймгийн ганц бие залуусын асуудал шоу биш байсан”

“Аймгийн ганц бие залуусын асуудал шоу биш байсан”

Говь-Алтай аймгийн Засаг дарга өнгөрсөн жилийн наймдугаар сард аймагтаа ганц бие залуучуудын танилцах уулзалтыг санаачилсан талаар цахим хуудаст хүмүүс эерэг, сөрөг олон сэтгэгдлийг илэрхийлж байв. Тэгвэл тус анхаарал татаж, шүүмжлэл дагуулсан залуусын уулзалт хоёр өдрийн турш амжилттай болж өндөрлөж, тус уулзалтаас төрсөн хосууд энэ жил аймгийнхаа 100 жилийн ойгоор хуримлаж буй талаар мэдээлсэн. Ганц бие залуусын уулзалтад жилийн өмнө 300 гаруй ганц бие залуус оролцсон бөгөөд зөвхөн танилцах бус мэдээлэл солилцох, нөхөрлөх зэрэг олон давуу талтай байсныг зохион байгуулагчид онцолсон. Чуулга уулзалтын талаар Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар дараах мэдээллийг өгч байв.

Тэрбээр, миний хувьд аймгийн Засаг даргаар томилогдсон цагаас аймгийнхаа 86 багаар явж, нарийн мэргэжлийн эмч нартай хамт иргэдтэй уулзсан. Ингээд явахад улсын хэмжээнд сүүлийн 30 жил огт хүнээ бодсон бодлого алдагдсан байна гэдэг нь харагдсан. Хөдөө багийн иргэдэд эмч үзлэг хийхэд 20, 30 настай залуус цусны даралт ихтэй, огт эмнэлгийн үйлчилгээ аваагүй байх жишээтэй. Үүнээс шалтгаалж аймгийн хүн амын дунд хорт хавдрын өвчлөл их байна. Цус ойртолт өндөр түвшинд байна.

Мөн иргэдийн хувь хүний хөгжилд огт анхаарч ирээгүй байгаа нь ажиглагдсан. Тиймээс иргэдээс санал хүсэлт авахад залуус хоорондоо танилцаж, уулзах арга хэмжээг зохион байгуулах хүсэлтийг ихээр тавьсан.

Аймгийн ганц бие залуусын асуудал бол шоу биш, хүнээ бодсон арга хэмжээ учраас сурталчилгаа биш ажил байх ёстой.

Монгол Улс сүүлийн 30 жилийн хугацаанд хүнээ бодсонгүй. Тэр дундаа залуучууд руу чиглэсэн ажил маш бага хэрэгжүүллээ. Тиймдээ ч уулзалт арга хэмжээг үр өгөөжтэй болж байна гэж дүгнэсэн.

Би Говь-Алтай аймгийн хөдөөгийн бүх багаар явсан. Уулзаад ярилцахад залуучууд голынхоо 10 залуутай найзалж, нөхөрлөх биш бусад сумынхантайгаа танилцмаар байгаагаа хэлж байлаа. Ахмадууд маань харин энэ голынхон бүгд хамаатан садан болчихлоо гэдэг асуудлыг хэлж байсан. Ингээд энэ арга хэмжээг хийж, залуусыг уулзуулах нь зөв юм байна гэж үзсэн. Аймгийн засаг дарга гэдэг бол 8-80 настай бүх хүний асуудлыг анхаарч үзэх ёстой алба хашиж байгаа хүн. Тиймээс цаашид ч хүнээ дэмжсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах болно гэсэн юм.

Ганц бие залуусын "Алтай" чуулгад гэр бүлийн үнэт зүйл, цус ойртолт, нийгмийн эрүүл мэнд буюу нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрчимжсэн мал аж ахуй газар тариалан сэдвүүдээр илтгэгч багш нар ойлголт мэдээлэл өгөх илтгэл хэлэлцүүлж, улмаар танилцах үдэшлэгийн арга хэмжээ үргэлжилсэн. Харин энэ жил тус арга хэмжээг зохиох тов гараагүй байна.

ТЭГШ ОЙГООР ТАНИЛЦАХ УУЛЗАЛТААР НИЙЛСЭН ГУРВАН ХОС ХУРИМЛАЖЭЭ

Залуусын уулзалтаар 30 гаруй хос төрсөн талаар аймгийн ЗДТГ-аас мэдээлсэн. Тэдний төлөөлөл гурван хос өчигдөр /2023.08.02/ Хантайшир-100 баяр наадмаар хуримлажээ.

Аймгийн иргэдийн зүгээс тус уулзалтыг дахин зохион байгуулна гэвэл дэмжинэ гэдгээ мөн илэрхийлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-03 192.82.80.83

Зөв ажил… Дэмжиж бна… Бусад аймгууд бас авч хэрэгжүүл…. Үнэндээ 20-30 насны залуучууд хоорондоо бие биенээ олно гэдэг ХӨДӨӨД боломжгүй….

Avatar

Нэргүй 2023-08-03 203.98.76.4

ХҮМАНай НАМ ЗАСАН ХҮН АМАА ӨСГӨХ БОДЛОГО Л ГЭХИЙН, БОДЛОГО НЬ “АЛДАРТ МААМЫН ОДОН”-ГООС ӨӨР ЮУУ Ч АЛГА….ИДЭХ ХООЛГҮЙ, ӨМСӨХ ХУВЦАСГҮЙ, СУРАХ СУРГУУЛГҮЙ, ТОГЛОХ АМРАХ ТАЛБАЙГҮЙ, ОРЧИНГҮЙ, ХИЙХ АЖИЛГҮЙ, БАЙХААС БУРУУ ТӨЛӨВЛӨЛТТЭЙ ШУНАЛЫН СЭДЛЭЭР БАРЬСАН БЕТОНОН, УСАНД АВТДАГ 20-30-40 ДАВХАР ШИРЭНГЭН ОРОН СУУЦ, ГӨӨХИЙЛЖ ЗОГСОХ МАШИНЫ ЗОГСООЛУУД, ДЭЭР НЬ УТАА + ТҮГЖРЭЛ + ОРЧНЫ БОХИРДОЛ…..ХАРИУЦЛАГАГҮЙ ЁС ЗҮЙГҮЙ ЗАЛХУУ ИРГЭД

Avatar

Нэргүй 2023-08-03 203.98.76.4

ГОВЬ АЛТАЙН ХҮҮХНҮҮД НЬ ЭЙМАААР …ИЙЙЙЙ

Avatar

Нэргүй 2023-08-03 205.169.128.42

-;

Avatar

зочин 2023-08-03 192.82.88.240

энэ залуу нутаг оронд хэрэгтэй, ирээдүйтэй олон зүйл хийж байгаад эрх мэдлээ алдсан коммунистууд боож үхэх шахаж муулж байгаа. Коммунист Ж. Энхбаярын тавьсан амгаанбаяр, бас нэг аймгийн заан гэх 2 тавьмал засаг дарга хулгай хийж эзэнтээ өгөх, өөрсдөө ханаж цадахгүй идэхийг л хийснээр өөр юу ч хийгээгүйг аймгийнхан бүгд мэдэж л байгаа. цогтбаатар шиг хулгай хийж аймгийг цөлмөж намаасаа шагналаар авсан ХАА-н гавьяат ажилтан цол тэмдгээ ирж авах нүүргү болтлоо айж амьдарч яваа хүмүүс олон байгаа

Avatar

Нэргүй 2023-08-03 213.87.131.65

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-03 202.9.40.63

Аливаа том зүйл бгааас эхэлдэг. Жижиг мэт боловч цаашдын үр дүн ихтэй чухал уулзалтыг зохион байгуулжээ. Ядаж л нэг нутгаа сгэр бүл болсон хүмүүс нутагтаа л амьдрана шүү дээ. Хүн дагаад өөр аймаг руу явчихгүй. Зөв зүйлд урам өгөх ёстой. засаг даргад Баяр хүргье

Avatar

Нэргүй 2023-08-03 192.82.84.86

Африкаас охид авчирч малчин болгоно. гадаа гандаж хөдөө хөхөрсөн нь мэдэгдэхгүй, ноолуурын мөнгө нүүрний будганд үрэхгүй. цус хэдэн мянган км-ээр холдоно

Avatar

Нэргүй 2023-08-03 202.55.188.37

Цус ойртолтоос сэргийлэхийн тулд ургын бичгийг албажуулан хөтлүүлэх хэрэгтэй мэт санагддаг.

Avatar

zochin 2023-08-03 103.26.193.122

Үүнийг л ажил гэж нэрлэж хэлж боно засаг даргыг магтмаар байна

Avatar

Нэргүй 2023-08-03 38.42.106.107

Нэртэйгээр нь оройдоо лаа барьж зогсооч хажууд нь

Avatar

Навааннэрэн. 2023-08-03 103.212.117.157

Зөв сайхан арга хэмжээг дэмжиж байна. Биенээ олохгүй залууст тусалжээ. Аливаа юмны сайн талыг дэмжих нь чухал. Амжилт хүсч шинэ гэрүүдэд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Avatar

Нэргүй 2023-08-03 66.181.186.71

Ene harin zuv arga hemjee bolson uym bishuu kkk

Avatar

Нэргүй 2023-08-03 192.82.85.53

эргүү ац

Avatar

Нэргүй 2023-08-03 66.181.161.29

Тэр 30 гаруй хосоос тогтвортой амьдарч, үр хүүхдээ зөв төлөвшүүлж, амьдралаа авч үлдэх нь хэд бол? Үр дүн гэдэг заавал тодорхой хугацааны дараа гардаг. 10, 15, 20 жил гэх мэт. Социализм яг үүнээс болж дампуурсан шүү дээ. Бүгд төлөвлөгөө биелүүлэх гэж дайрдаг. Ёс суртахууныг зөвхөн лоозон дээр л тунхагладаг. Хүний ниймийн асуудал зөвхөн өнгөлөн далдлалт дээр явдаг. Нийгэм удирдах түвшиндээ маш замбараагүй болсон байсан. Өнөөдөр бүх ажлыг реклам, сошиалаар амжуулах гэдэг болж. Сайхан яриал болоо.

Avatar

зочин 2023-08-03 64.119.16.43

Жинхэнэ улс төрийн шоу байсан. Төрийн хөрөнгөөр бэлгэвч хүртэл тарааж эргүүтсэн. Энэ Амгаланбаатар үнэн бүтэхгүй нөхөр дөө. Мөн ч олон эмэгтэйчүүдийн нулимсыг үзсэн. Иймэрхүү нөхдүүдийг 2024 онд төрөөс зайлуулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-08-03 103.111.68.3

Зөв

Avatar

Нэргүй 2023-08-03 66.181.161.167

маш сайн байна, 100 жилийн наадам нь ч сайхан болсоон, ажил хийх сэтгэлтэй бас зүтгэлтэй, шинийг санаачлагч удирдагч хүн байна, амжилт.

Avatar

Zochin 2023-08-03 103.26.195.164

ohid n UB-d irj y****n hiideg, zaluus n malaa mallaad ehnergui suuj baina. UBr duuren ehnertei hunii huuhed toruulj teruugeeree shantaajilj nasaaraa zugeer tejeelgeh gesen hodoonii muu sanaatai huuhnuud duuren baina.

Avatar

Маш зөв 2023-08-03 192.82.87.47

Энэ Засаг дарга өөрийн хийх ёстой ажлаа яг номын дануу хийж гүйцэтгэж ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж