“Баттай сураг гаргаагүй учир цагдаагийн байгууллагад найдаж сууна”

Хуучирсан мэдээ: 2023.08.03-нд нийтлэгдсэн

“Баттай сураг гаргаагүй учир цагдаагийн байгууллагад найдаж сууна”

“Баттай сураг гаргаагүй учир цагдаагийн байгууллагад найдаж сууна”

Монголын морин спорт уяачдын холбооны анхны тэргүүн Г.Пунцагбалжир агсны хүү Тод манлай уяач П.Энхмөнхийн гэргий Т.Урангоогоос хулгайд алдсан эрэн хайж байгаа эмээл, хазаар, мөнгөн эдлэлээ олсон эсэх талаар тодрууллаа. 


Тэрбээр, өнгөрсөн долдугаар сарын 12-13 шилжих шөнө үүрийн 04:00 цагийн үед Хүй долоон худгаас эртний хоёр эмээл, хазаар, зааны ясан хөөрөг, жижиг мөнгөн аяга, Тод манлай уяачийн зэндмэнэ эрдэнийн оройтой малгай хулгайд алдагдсан. Хулгайлагдсан эд зүйлс зүйлс өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн үнэлж баршгүй эд зүйлс л дээ.

Хэргийг Сонгинохайрхан цагдаагийн нэгдүгээр хэсэгт хэрэг нээж хайх шатанд явж байна. Ядаж хоёр эмээлээ олчих юмсан гэх найдлагатай. Бидний зүгээс хардаж байгаа хүн байхгүй, цагдаагийн байгууллагад л найдаж байна.

Цахим орчинд ойрын хүн авсан байх гэх таамаглал, хардлага дэвшүүлээд байгаа ч бид хэн гэдгийг нь мэдэхгүй учир шууд хардах эрх байхгүй. Гар утас өөр эд зүйлс байсан бол Ломбард гэх мэт газруудаас олдох байсан ч эртний үнэт зүйлсийг хайж олох гэдэг амаргүй бидний зүгээс олж, хайж болох бүхий л арга замыг илэрхийлж олсон болон баттай сураг гаргасан хүнд 100 сая төгрөгийн шагнал амлаад байгаа.

Одоогоор баттай сураг гаргасан, нэмэлт мэдүүлэг өгсөн зүйл байхгүй учир цагдаагийн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг л хүлээж сууна.

ХОЁР ХҮҮДЭЭ НЭГ НЭГЭЭР НЬ ӨВЛҮҮЛСЭН БОЛ ГЭЖ ХАРАМСААД Л СУУНА

Тод манлай уяач П.Энхмөнх өөрийн цахим хуудастаа хулгайд алдсан эмээл, хазаараа хоёр хүүхдээ нэг нэгээр нь өвлүүлсэн бол гэж харамсаад л сууж байна гэжээ.

Хэрэв дээрх алдсан эд зүйлсийн талаар мэдээлэл өгөх бол уяачийн цахим хуудаст шууд хандах боломжтой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж