Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл 11-нийг хүртэл үргэлжилнэ

Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл 11-нийг хүртэл үргэлжилнэ

Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл 11-нийг хүртэл үргэлжилнэ

Монгол хэл бичгийн шалгалтыг 2013 оноос эхлэн Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэн суралцах суралцагчдаас заавал авах шалгалт болгосон. Босго оноо 400 байхаар тогтоосон онцлогтой явагддаг шалгалт. Өөрөөр хэлбэл, 400 онооны босго давж байж дотоодын их, дээд сургуульд элсэх эрх үүсдэг. Энэ жилийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 22-нд зохион байгуулсан бөгөөд бүртгэлийг хоёрдугаар сараас гуравдугаар сарын 31-н хүртэл онлайнаар явуулсан байдаг. Энэ жилийн шалгалтад нийт 30 мянга 879 шалгуулагч хамрагдаж 26 мянга 17 сурагч тэнцэж, үлдсэн 4862 шалгуулагч тус шалгалтад тэнцээгүй буюу босго оноо даваагүй. Тиймээс Монгол хэл бичгийн шалгалтын товыг дахин зарлана гэдгээ Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдэж байсан юм.

Тэгвэл 2023 оны Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар наймдугаар сарын 2-ны 09:00 цагт эхэлжээ.

Бүртгэл энэ сарын 11-ний өдрийн 18:00 цаг хүртэл хугацаанд https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдана.

Шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой. Мөн лавлах утас 7011-9498, 7577-9498 утсанд хандана уу.

Эх сурвалж: БҮТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-03 213.87.131.65

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж