Далайн шуурга Хятадыг дайралгүй, Японы гол арлыг чиглэжээ

Далайн шуурга Хятадыг дайралгүй, Японы гол арлыг чиглэжээ

Далайн шуурга Хятадыг дайралгүй, Японы гол арлыг чиглэжээ

Японы өмнөд хэсгийг далайн шуурга дайрснаас Окинавагийн арлуудын 1/3 нь гэрэл цахилгаангүй болсон бөгөөд олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. Ханун нэртэй далайн хар салхи нь Зүүн Азид үүссэн гурав дахь шуурга болов.

Хятадын хойд хэсгийг дайрсан далайн шуурганы нөлөө арилаагүй байхад ийнхүү Ханун хар салхи Бээжин хотын нөхцөл байдлыг улам хүндрүүлэх магадлалтай гэж эмээж байв. Бээжинд өмнөх Доксури далайн шуурганы нөлөөгөөр 140 жилийн хугацаанд болоогүй их үерийн гамшиг үүсч, нийслэл болон ойролцоох газруудад нийтдээ 34 хүн нас бараад байна.

Өмнө нь Талим, Доксури нэртэй далайн шуурганууд Филиппин, Тайванийг дайрснаас 30 гаруй хүн нас барсны дараа Ханун  хар салхи босов. Энэхүү шуурга нь Хятадын зүүн хойд эргийг дайрч, үер, хөрсний нуралт үүсгэнэ гэж таамаглаж байсан ч өнөөдөр чиглэлээ өөрчилж, Японы гол арлыг чиглэжээ.

Японы Окинава арлуудыг өчигдөр  Ханун дайлан шуурга 252 км/цаг салхины хүчээр дайран өнгөрсөн байна. Энэ нь энэ жил Японыг дайрсан хамгийн хүчтэй далайн шуурга болов. Улмаар Окинавад 20 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлж, Наха нисэх буудалд 900 орчим нислэг цуцлагджээ. Арлын хувьд аялал жуулчлалын оргил үед далайн шуурга дайрав. 

Typhoon Khanun forecast track

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ШУНАЛ 2023-08-03 203.98.76.4

КОВИДООС ХОЙШ ДЭЛХИЙН УЛСУУД ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ ГЭЖ ШӨНӨ ӨДӨРГҮЙ ХАМАГ АЖ ҮЙЛДВЭРҮҮДЭЭ АЖИЛЛУУЛЖ ЭЛДЭВ ХЭРЭГТЭЙ/ХЭРЭГГҮЙ БАРАА ТАВААР ҮЙЛДВЭРЛЭСНЭЭС ЦАГ УУР , БАЙГАЛЬ ОРЧИН ДОРОЙТОЖ ТИВ БҮРТ, ОРОН БҮРТ ЦАГ АГААРЫН ГАМШИГУУД ҮРГЭЛЖИЛСЭЭР….ХҮНИЙ ХҮСЭЛ ШУНАЛ Ч ХЭЗЭЭ Л ҮЛ ДҮҮРЭХ ХЯЗГААР ҮГҮЙ ЮМДАА …ХҮН ТӨРЛӨХТӨН БУДДА-ГИЙН ЗАМНАЛААР АЖИЛАХ АМЬДРАХ ЦАГ ИРЖДЭЭЭ

Avatar

Нэргүй 2023-08-03 213.87.131.65

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж