Оросын стратегийн бөмбөгдөгч Ту-95МС онгоцнууд Оленя агаарын баазаас хөөрснийг Украины нисэх хүчнээс мэдээлсэн ч хараахан пуужингийн цохилт өгсөн эсэх мэдээлэл гараагүй байна. Дөрвөн ширхэг Ту-95МС бөмбөгдөгч онгоц зүүн өмнөд зүгийг чиглэн Каспын тэнгис рүү хөөрсөн гэж Украины талаас мэдээлэв. Киевийн тооцоолсноор бөмбөгдөгч онгоц далавчит пуужин хөөргөх цэгт хүрэх хугацааг орон нутгийн цагаар 22:30 цаг гэж тооцоолжээ.
Украины агаарын цэргийн хүчнээс болзошгүй пуужингийн аюул заналхийлэл, далавчит пуужин харвасан тохиолдолд нэмэлт мэдээлэл өгөх болно гэдгээ онцолж, агаарын дайралтаас сэргийлэх сэрэмжлүүлгийг үл тоомсорлохгүй байхыг оршин суугчдад уриалав.
Удалгүй Агаарын цэргийн хүчин Сумы, Харьков, Донецк мужуудад баллистик пуужингаас сэргийлэх тухай мэдээлэв. Одоо Украины зүүн нутгийг агаарын дайралтаас сэрэмжлүүлж байна.
Өмнө нь долдугаар сарын 26-нд Украины агаарын хүчнээс ийм анхааруулгыг гаргаснаас хэдэн цагийн дараа Оросын 12 Ту-95МС бөмбөгдөгч онгоцноос далавчит пуужин харвасан тухай мэдээлсэн. Дараа нь Украины Агаарын цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Юрий Ихнат хэлэхдээ, тус улсын агаарын довтолгооноос хамгаалах систем Киев, Харьков мужууд, түүнчлэн Днепр хотын дээр Оросын далавчит пуужингуудыг устгасан гэсэн юм. Энэ өдөр нийтдээ Украины Агаарын довтолгооноос хамгаалах хүчин ОХУ-ын нутаг дэвсгэрээс харвасан 36 далавчит пуужинг Украины тэнгэрт устгасан байна.
ЭХ СУРВАЛЖ: UKRAINSKA PRAVDA
Холбоотой мэдээ