ЦЕГ: 5 бөхийг Зөрчлийн хуулиар шалгаж байна

ЦЕГ: 5 бөхийг Зөрчлийн хуулиар шалгаж байна

ЦЕГ: 5 бөхийг Зөрчлийн хуулиар шалгаж байна
Улсын даян аварга Н. Батсуурийг үндэсний их баяр наадмын наймын даваанд учраа бөх Ц.Бямба-Отгонд уначихаад салаавч гаргасан гэх гомдлоор цагдаагийн байгууллагад дууджээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "Нийт таван бөхийг Зөрчлийн хуулиар шалгаж байгаа нь үнэн. Хоёр бөх гомдол гаргасан бол гурав нь цахим бичлэг, зургаар баталгаажсан. Эдгээр таван бөхийн гурав нь нийслэлд, нэг нь Төв аймагт, нэг нь Өвөрхангай аймагт Зөрчлийн хуулиар шалгуулж байна" гэдэг мэдээллийг өглөө. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.28 дугаар зүйлд заасан Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчих гэх заалтаар шалгаж байгаа аж.
Даян аварга Н. Батсуурийн хувьд "Салаавч гаргасан агшныг дарсан фото зураг байвал зурагчдаас худалдаж авна. Зүгээр харамссан үйлдэл байсан" тухай сошиал хуудастаа бичсэн.

Үндэсний бөхийн барилдааны 8-ын даваанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, Монгол Улсын харцага Ц.Бямба-Отгон нар барилдаж, Н.Батсуурь өвдөг шороодсон. Тэрбээр өвдөг шороодон унасныхаа дараа салаавч гаргасан байж болзошгүй үйлдлээр ХУД-ийн цагдаагийн хэлтэст дуудагджээ. Мөн дөрөвийн даваанд улсын арслан Ц.Содномдорж нь цэргийн арслан Г.Жамбалдоржийн хүзүүг тохиолдож, биед нь халдсан гэх асуудлаар, гурвын даваанд аймгийн арслан П.Эрхэмжаргал нь улсын харцага Л.Лха-Очирт унасан. Улмаар тахимаа өгөх үеэрээ харцага Л.Лха-Очирийг түлхэж, биед нь халдсан асуудлаар шалгагдаж байгаа аж.

Мөн Төв аймгийн 100 жилийн наадмын бөхийн барилдаанаар улсын заан Б.Батмөнх нь өвдөг шороодсоныхоо дараа газар цохин боссон нь олон нийтийг үл хүндэтгэсэн гэх асуудлаар шалгуулж байгаа бол Өвөрхангай аймгийн начин М.Балжиннямыг 100 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэжээ. Учир нь Үндэсний бөхийн барилдааны 6-ын даваанд аймгийн начин М.Балжинням нь сумын заан Г.Мөнх-Ёндонтой барилдсан. Барилдааны дараа тэрбээр сумын заан Г.Мөнх-Ёндонг өшиглөж, тахимаа авахдаа гараараа нидэрч биед нь халдсан байдаг. Тиймээс МҮБХ-ноос түүний барилдах эрхийг гурван жилээр хасах шийдвэрийг гаргаад байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bolio 2023-08-03 66.181.161.153

helmehduulelt herees heterlee, zurchilin huuli bol ualgavlan gaduurhaltin huuli, unchnuun olon hun hohirson hamgiin bohir huuli yum shuuu

Avatar

Нэргүй 2023-08-03 213.87.131.65

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-03 202.9.40.63

"Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй учир УИХ-ыг таараая" гэж юм болгон дээр сэтгэгдлээ бичээд 2 жил болж байгаа мангар нөхөр УИХ-д ямар ч хамаарал байхгүй юман дээр УИХ буруутай мэтээр бичээд л байх юм. Цөөнхийн талын хүн гэдэг нь харагдаж байна. Бодвоос хүзүүгүй хүн тэгэж хэлсэн бололтой. Сэтгэцийн хосдолтой нөхөр минь улс төржиж хамаагүй юм бичихын оронд өөр зүйлээр оролдож мэдлэг боловсролоо дээшлүүл. Мэдрэл муутай хүмүүс улс төрчдийг дагахаар бүүр тэнэг болчих юм

Avatar

Заагч 2023-08-03 202.9.47.61

Цээсvрэн хужаамаа п***а байхаа тохиолдох гэж юу байдаг юм дарвайсан г***й минь ээ яаж сэтгvvлч болдог я***н бэ?

Avatar

Тэнэг NEWS.nm 2023-08-03 122.201.20.194

Тодорхой зураг өчнөөн байхад. Та нарын оруулж байгаа нь бүрсийсэн нэг юм. Муулах юмаа олж ядах юмаа. Доторхой зураг олоод эхлээд харчих

Avatar

Нэргүй 2023-08-03 103.212.116.66

Ажилгуй хун Алаараа тоглоно гэгч болж дээ, Улсаа зарсан Хулгайчуудаа болохоор Чивер чимээгуй

Avatar

Нэргүй 2023-08-03 66.181.174.77

тохойлдох тохиолдох. зөв бич л дээ нюсчүүдээ

Avatar

Нэргүй 2023-08-03 188.162.254.78

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-08-03 192.82.84.162

Гараа нулимаж, ариутгаж байгаад салаавч гаргасан тул зөрчилд хамрагдахгүй! Больж үз.

Avatar

Нэргүй 2023-08-03 202.179.24.247

ӨВӨРХАНГАЙ

Avatar

Нэргүй 2023-08-03 122.201.23.122

Өвөррхангайн тэр жудаггүй начин чинь сая Говь-Алтайд барилдсан биз дээ?? Худал төөрөгдүүлж таамаглаж бичихээ болиоч

Avatar

Батаа 2023-08-03 202.9.46.141

Монгол бөх нь тулааны спортын нэг хэлбэр. Гэхдээ дүрмийн бус үйлдлийг эхлээд бөхийн холбоо шийддэг баймаар байна. Гадаадад тоглоомын үед зодолдоход зөрчийн хэрэг үүсгээд шалгасан гэж сонсоогүй.

Avatar

Нэргүй 2023-08-03 2.216.27.192

тэнд тийм нэртэй хууль байхгүй

Avatar

Нэргүй 2023-08-03 202.55.188.37

зүгээр өнгөрүүлж ёстой болохгүй. холбооноос хариуцлага яагаад ярихгүй байна аа том цолтой бөхчүүдэд???

Avatar

Нэргүй 2023-08-03 103.26.195.164

Uvs kun yamar ch hariutslaga uurehgui.

Avatar

zochin 2023-08-03 103.11.195.2

Бага дээр нь дарж байхгүй бол Түвшинбаярын хойноос орно шүү.

Avatar

Нэргүй 2023-08-03 82.135.30.192

Zuvuu shalgaad togtoogood muu muuhaigaas jaaahan tseverleh heregtei

Avatar

Нэргүй 2023-08-03 192.82.84.86

дөрвөн мөчнийх нь нэгийг тас чавч

Avatar

Ч.Чулуунбаатар. БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... . 2023-08-03 202.21.108.10

Монгол бөхийн нэр хүндийг унагсан …ёс суртахуунгүй БӨХчүүдийг цаашид ч арга хэмжээ авах хэрэгтэй …..Магалжав дарга сайн ажиллаж байна ….:.Ёс суртахуунгүй ..Батсуурь мэтэд Хорихын хурандаа цол өгөх нь хэр зохимжтой ве? Хурандаа цол хорихынх ОРИГ хурандаагаас ЖИЖИГ цол бололдтой л доо…….

Avatar

Zochin 2023-08-03 103.26.195.164

Bohiin holboo Uvsuudiin ugeer yavdag holboo l doo. Uvsiinh bol yamar ch shiitgel avdaggui. Dopingtoi 2 hun Uvs bol tsol nemj halh bol 8 jileer erhiig n hasdag. Halh hun naadamd buruu hereg hiinguut 3 jileer erh hasna, salaavch avarga zuv zugeer ongorno.

Avatar

од 2023-08-03 103.254.123.132

Батсуурийнх босоод ирсэн чинь эрхий хэрээ нь зүгээр л хавчуулагдчихсан бсан гсн. тэр гараа салгаж амжилгүй молодец гээл шаасан

Avatar

Hahah 2023-08-03 202.126.89.141

haha

Avatar

Нэргүй 2023-08-03 122.201.24.249

Эрдэнэтуяа танай ажиллахаа болиод танай мэдээний үг үсэг дийлдэхээ болилоо

Avatar

Нэргүй 2023-08-03 193.170.51.67

Содном зургаа дээр давчихаад бас салаавч гаргааагүй юмуу? Шалгаач

Avatar

хэлэх үг алга 2023-08-03 66.181.166.134

"хүзүүг тохиолдож" гэснээ залруулна уу

Avatar

Нэргүй 2023-08-03 59.153.113.111

Маш зүйтэй ! Цувдайнуудыг сайн дарж бөйхгүй бол бүүр даврах янзтай даг шүү !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж