АН: Орон нутагт татвар, торгуулиар иргэдээ мөлждөг байдал хэрээс хэтэрлээ

АН: Орон нутагт татвар, торгуулиар иргэдээ мөлждөг байдал хэрээс хэтэрлээ

АН: Орон нутагт татвар, торгуулиар иргэдээ мөлждөг байдал хэрээс хэтэрлээ

Ардчилсан нам 4/11 мэдээллийн цагаараа Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан Хангайн бүсийн "Эдийн засгийн форум"-ын талаарх мэдээлэл болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 


АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж:

-АН-ын зүгээс Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт байгаа нийт гишүүд дэмжигчдийнхээ дуу хоолойг сонсохын өнгөрсөн хугацаанд Л.Гантөмөр даргын зүгээс “ гишүүдээ дэмжье” аяныг эхлүүлсэн. Энэ долоо хоногоос эхлэн 21 аймгаа бүсчлэн, хангайн , төвийн баруун, зүүн, өмнөд бүс гэсэн байдлаар гишүүд дэмжигчид, бизнес эрхлэгчдийн дуу хоолойг сонсохын тулд Эдийн засгийн форумыг зохион байгуулж байна. Хөвсгөл аймагт болсон Эдийн засгийн форумд нийтдээ таван аймаг буюу Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн 750 гаруй хүн оролцлоо. Тэдний дийлэнх нь залуус байлаа. Тэдний саналыг дүгнэвэл төрийн бодлого хөрсөн дээрээ буухгүй байгаад шүүмжлэлтэй байна. Төрд итгэх итгэл унасан байна. Гуравдугаарт, бизнес эрхлэх орчин орон нутагт бүрдээгүй. Ялангуяа орон нутагт улс төр, намын ялгаварлан гадуурхалт их байна.

Эрх баригч МАН-ын зүгээс эдийн засаг тогтвортой өсч байгаа гэх боловч энэхүү өсөлт нь орон нутагт үр дүнгээ өгөхгүй байгаа талаар форумд оролцогчид дуу нэгтэй санал хэллээ. Өөрөөр хэлбэл Засгийн газрын зүгээс асар их дарамтыг бизнес эрхлэгчдэдээ үзүүлж байна. Өнөөдөр татвар, торгууль, иргэдээ мөлждөг асуудал хэрээс хэтэрлээ гэх саналыг мөн илэрхийлсэн.

АН-ын гишүүн З.Нарантуяа:
-Сүүлийн долоон жилийн хугацаанд энэ улсын эдийн засаг, нийгэмд бодитой өөрчлөлт шинэчлэлт гарсангүй. Эдийн засаг зөвхөн нүүрсний экспорт дээр оршин тогтнож байгааг стратеги судалгааны хүрээлэнгийн судалгаа нотолж байгаа. Аливаа улс төрийн нам тууштай алсын хараагүй, тогтвортой зорилгогүй бол зөвхөн дөрвөн жилийн хугацаанд сонгуулийн амлалтынхаа хойноос хий хөөсөрч давхиад урт хугацааны макро эдийн засгийн бодлогыг орхигдуулдаг гэдгийг тоогоор хэлж байна. Төсвийн орлогын 80 гаруй хувийг татварын орлогоос бүрдүүлж байна. Энэ юуг хэлж байна уу гэхээр ажил хийж буй хэдэн хүний татварыг хурааж нөгөө талдаа төрийн нүсэр албыг санхүүжүүлэх чөтгөрийн тойрогт орсон, тогтолцоонд амьдарч байна. Үүнд ямар ч хөрөнгө оруулалт, хөгжлийн томоохон төслүүдийг хөгжүүлэх, түүнд зарцуулсан хөрөнгө харагдахгүй байна. Эдийн засаг буруу замаар явж байна. Намууд зөвхөн амлалтдаа хөтлөгдөж төсвийг ямар үрэлгэн зарцуулж байгааг харж болохоор байна. Шинэчлэн батлагдсан улс төрийн намын хуулиар намуудыг маш тодорхой зорилттой, улс орныг хөгжүүлэх бодлогын хөтөлбөртэй байхыг шаардаж байгаа. Тиймээс дэргэдээ бодлогын судалгааны хүрээлэнтэй байхыг шаардаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-03 202.126.88.169

Бүгд худал! МАН=АН

Avatar

Нэргүй 2023-08-03 103.212.119.49

Улс орон маань өнөөгийн имй хүнд нөхцөл байдалд орсоны 50 хувьд нь АН буруутай, хариуцлага хүлээх ёстой. АН сонгууль дөхөхөөр л бялуугаа хүртэхээр ичих булчирхайгүй ил тодоор энэ мэт аяглаад, согууль дуусмагц улс орны асуудлыг огтхон ч авч хэлэлцдэггүй хоорондоо хөлөө жийлцэхээс өөрөөр гавих зүйлгүй болж дээ. Даргаа соль, хүчирхэг эмэгтэйчүүдээсээ дарга тавь. Ж-нь Одонтуяа, Нарантуяа гэх мэт.

Avatar

АЛТАА 2023-08-03 192.82.87.166

100 чавганц уралдвал нэг нь түрүүлдэг , гэхдээ л түрүүлэх хүн нь та нар л лав биш, өмнө нь улс орноо удирдаж байхдаа ямар болголоо, дампууруулж өгөө биз дээ, тэгээд ичихгүй одоо ард түмэн мартсан гэж боддог юм уу, ийм юм яриад зогсож байдаг, ядахдаа тэр үед бид чадаагүй гээд уучлалт гуйж сурах хэрэгтэй дээ, ахиад 8 жил хүлээ, боловсор, шинэ залуу үе ээ гаргаж ир,

Avatar

Нэргүй 2023-08-03 2.216.27.192

улсын үйлдвэр том газруудыг авсан эздийг одоо харал даа!!! Голцуу тэр үед дарга даамал байсан хуучин МАХН ын хүмүүс байгаа шүү дээ. Тэр үед ардчилсан дарга гэж юу байсан юм бэ ?! Хамаг шийдвэр тушаалыг тэр үеийн дарга нар л гаргаж амжаад цөлмөж дууссан шүү дээ Хувьчлалыг эхлүүлсэн залууст үнэндээ ямар ч эрх мэдэл байсангүй санаачлагыг нь архаг луйварчин дарга нар өөрсөддөө ашигтай эргүүлж авчихаад бурууг нь хувьчлал руу мушгиж ардчилал хувьчлалыг гутаан хараалгасаар өнөөг хүрч байна

Avatar

социализм, коммунизм-ийг шүтдэг мангарууд 2023-08-03 66.181.184.241

Монголчууд 1921 оноос өмнө ядуу ч гэсэн хаашаа нүүхээ Москвагаас асуудаггүй, 4 улиралдаа тааваараа нүүж, мал сүргээ өсгөн, эрх дураараа амьдарч байтал Оросууд орж ирж социализм, коммунизм гэдэг нэртэй дуслыг 70 жилийн турш тарьсаар байгаад социализм, коммунизм-ийг шүтдэг мангарууд болж хамаг малаа нэгдчилд хураалгаж, бүгд ядуурч, жинхэнэ Монголоо алджээ хөөрхий. Монголчууд бол

Avatar

Зочин 2023-08-03 192.82.88.243

Ямар баасны чинь бүтээн байгуулалт. Жишээ нь хамгийн их үнэ өртөгтэй, 80 жил болж байж өртгөө нөхдөг автозам, уулзварыг сонгож, дээр нь өндөр хүүтэй бонд гаргаж, дээр нь нөгөө өндөр үнэ, өндөр хүүг 2-10 хүртэл нугалж луйвар хийж улс дампууруулжээ. Одоо ч төлсөөр, заримыг бага хүүтэй болгох зэргээр МАН, ард түмэнтэйгээ. гайг нь үүрч байна.

Avatar

Нэргүй 2023-08-03 66.181.184.241

XX зуун болчоод байхад тэгвэл шороон зам дээрээ яв, Хөвсгөлрүү, Увсруу шороон замаараа яв, хөгжил гэдэг чинь замаас эхэлдэг юм, мэдэж ав, мэдэхгүй бол Хойд солонгосруу буцаад яв, хамгийн их өр тавьсан нь МАНгарууд ш дээ, Чалко, нүүрсний бузарын хулгай, тэгсэн мөртлөө дандаа өөрсдөө хусна, хамаг муу нэрийг АН-д нялаастай. Чи хойд солонгосруугаа яв

Avatar

Зочин 2023-08-03 192.82.88.243

Луйварчдын бүлэглэл мөн гуцваа. Орон сууц , мал ард түмэнд л байсан. МАН ч шийдвэрээ гаргасан байсан гэдэг. АН нэр ашигласан дээрэмчид дундуур нь орж сүржигнэсэн зорилго нь араар нь бүх үйлдвэр обьектыг дээрэмдсэн. Улмаар ард түмнийг өлсгөлөд оруулж эдмйн Засгийг бүрэн сүйрүүлжээ, Одоо ч хулгайлсаар, тоочих уу

АН нэр зүүсэн

Avatar

Монголчууд 70 жилийн турш социализм гэдэг сүүгээр угжуулаад тэнэг болчихсон 2023-08-03 66.181.184.241

Бүх мал нь төрийнх, бүх байшин төрийнх, ард түмэнд юу ч байгаагүй, ямарч өмчгүй бүгд ядуу, адилхан хувцастай, эрх чөлөөгүй, даргаа муулбал шууд шорон эсвэл цөллөг, гадаадруу зөвхөн дарга нар нь явдаг, ардын хүүхдүүд эрх чөлөөгүй, бүх юмыг Москва заана, оросуудын утсан хүүхэлдэй байсан, баасаа хүртэл оросуудаар бэлдүүлнэ, тэгсэн мөртлөө оросод дандаа мөлжүүлж байсан. Түүхээ сайн унш, Монголчууд эрх чөлөөт ард түмэн байсан юм, даанч 70 жил социализм гэдэг сүүгээр угжуулаад тэнэг болчихсон.

Avatar

Нэргүй 2023-08-03 2.216.27.192

Ардчилсан Нам улс орны эдийн засгийг сүйрүүлэх хугацаа хаана байсан юм бэ гэж асуумаар байгаа юм . Энэ намын хүчээр Та ийм том дугардаг болж энэ намын хийсэн хувьсгалын ачаар 5 жил бүр 25 саяд хүргэчихээр төлөвлөөд чададгүй байсан мал одоо 80 сая давлаа. Хэзээ ч хувийн байгаагүй орон сууц улаан мөнгөний төлбөргүй сууж байсан хүн бүрт нь очлоо, хаанаас ч гуйгаад олдодгүй байсан гадаадын зээл ардчилалын хүчээр анх орж ирсээн 100 жилийн 6хан жилд нь тэд үүнийг амжуулсаан бид мартаагүй ээ

Avatar

Бүх хөрөнгөө, өмчөө, орон сууцаа, малаа, газраа, улсдаа хураалгаад, нэг намаа шүт тэгээд дарлуул, нийтээрээ ядуурцгаая 2023-08-03 66.181.184.241

Шуналтай дарга нарынхаа хороор энэ намын нэр хүнд унасан нь үнэн. Гэхдээ энэ намд Монголын хөгжлийн төлөө зүрх сэтгэл, оюун ухаан, мэдлэг чадвараа зориулах олон мянган залуус байдаг. Энэ намын ачаар та нар өмчтэй, хөрөнгөтэй, машинтай, эрх чөлөөтэй, хувийн бизнестэй, байртай, малтай, малчинтай, үг хэлэх эрх чөлөөг энэ нам авчирсан юм. Эс бөгөөс та нар бүх хөрөнгөө, бүх малаа, бүх байраа, бүх өмч хураалгаад, зөвхөн нэг намын төлөө зүтгэ, тэгээд дарлуул, тэгээд эргээд бүгд ядуу амьдар.

Avatar

Муу нэртэй АН Монголын түүхэнд хамгийн их юм бүтээн байгуулалт хийжээ, комунист малнуудаа, нүдээ нээцгээе 2023-08-03 66.181.184.241

АН төр барихдаа: Хотын 33 уулзварыг зассан, зуслангийн 4 эгнээ зам, богд уулын зам, яармагын зам, шинэ нисэх буудал, 21 аймгийн ихэнх засмал зам, гэр хорооллыг дахин төлөвлөлт, хотын автобусны буудлуудын шинэчлэл, автобусны карт, нефтийн үйлдвэрийг тэд эхлүүлсэн, үндэсний цэцэрлэгт хүрээлэнг анх тохижуулсан, Оросоос Эрдэнэтээ авчирсан, гацаанаас Оюу толгойгоо гаргасан, НӨАТ-ын сугалгаа, ипотекийн зээл, 100k орон сууцны төсөл, гадаадад суралцах тэтгэлэг.

Avatar

A 2023-08-03 122.201.24.100

хуцдаггөлөгнүүд бна

Avatar

Нэргүй 2023-08-03 202.126.90.36

Үнэн үг хэлсэн хүнд өшөөтэй гэж.

Avatar

irgen 2023-08-03 59.153.112.34

Denzenguud yu yarilaa ch humuus yalgaj salgaad oilgood yavaa. Ta nar bsan bol dahin bosohoorgui blh blaa

Avatar

Зочин 2023-08-03 202.179.21.202

Ард иргэд АН-ын нэрийг ашиглагчдын тарыг хэдийнээ таньсан. Төр засгийн ажилд битгий саад бол.

Avatar

Нэргүй 2023-08-03 213.87.131.65

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

бат 2023-08-03 150.129.141.155

үхэр монголчуудыг олон намд хувааж мөөрөлдүүлж хэрэлдүүлж байгаад улс орноор нь дампууруулах хятад бодлого явагдаад л байх юм даа . Бид тэнэг хүмүүс ойлгохгүй л дээ

Avatar

Ямар ард түмэн байна таарсан удирдагч төрүүлнэ 2023-08-03 64.119.19.91

АН МАН хоёр нэг тэрэгний ижил дугуй яагаад ч юм итгэл алга
.

Avatar

Зочин 2023-08-03 139.5.217.237

Монголыг харьцангуй хэвийн ав явах улс төрийн хүчин бол МАН л байна. Улс орныг сүйтгэгчид бол ардчилагч гэх этгээдүүд. Хэд хэдэн удаа төр зайдлахдаа улсын эдийн засгаар тоглоож, луйвардаж хулгайлж ,төрийн санг улайлгаж ,гадаадын үлэмж өрөнд унагаж,ядуус гуйлагчдын эгнээг тэлсэн. Монголын бүх баялагыг хэдхэн баяны гарт төлөрүүлэв,Мөлжлөг үүсгэх эдний зорилт сайн хэрэгжив. Үйлдвэрлэлээс олох ашиг орлого хэдхэн баячуудын хармаа рүү л цутгаж байна.Эд улс төрийн ээлжит хууран мэхлэлтэд оров.

Avatar

Нэргүй 2023-08-03 202.9.40.63

АН бол луйварчдаар дүүрсэн нам юм. Луйварчдад их элэгтэй гэдэг нь Дэнзэн зогсож байгаагаар батлагдаж байна. Та нарт хэн итгэх вэ дээ.Ард түмний тархийг угаах ээлжих ажиллагаа л явагдаж байна. та нар улс орноо бодно гэж байхгүй. Намын нэр барьж өөрсдөө яаж хөрөнгөжих тухай л боддог хүмүүс юм

Avatar

Нэргүй 2023-08-03 202.126.90.36

Монголын түүхэнд бичигдэх хамгийн том, хамгийн олон хулгайг аль намын үед хийв? УИХ-д суугаа гишүүдээс хамгийн олон гишүүд нь хулгай, луйвар, хүчин, з**х*й, зальхайд холбогдсон нь аль нам бэ?

Avatar

Зочин 2023-08-03 66.181.176.10

НӨГӨӨ ХҮРГЭН ДЭНЗЭН зогсож байна уу, үгүй юу.Муу нэртэй ийм хүмүүс АН-аас хол баймаар юм.

Avatar

Зочин 2023-08-03 66.181.160.90

Одоо АН д ямарч хулгайч байхгүйээээ …Ямарч эрх мэдэлгүй АНд үлийгээ хийж байхав дэ …Хулгайч нар бүгд МАН луу шааасан байгаа Наранбаатар мэтээс авхуулаад …

Avatar

Ард 2023-08-03 49.0.139.117

Энэ хүн төрхөт бидэнд ямар өгөөш шидээд байна? Улсын үйлдвэрүүд улсын э\з хэцүү байхад цахилгааныг ч, эрүүл мэндийг ч, улсын хөрөнгө оруулалтыг аваад явсан уу? ЭЗ-г өсөв гэж нөгөө зээлжих зэрэглэл тогтоодог нөхөд бичсэн дээ. Тэднийг хахуулдсан уу? Өнөөдөр татвар, торгууль, иргэдээ мөлждөг, энэ хэлсэн нь хуультай юм уу даа, эрх хүүхэд шиг болгов?? Бодлого хөрсөн дээр буулгахыг эд нэр зайлуулж байна гэх үү? Аймгуудын олон хүнийг хэрэгтэй ч юм шиг, эс тоохоорч юм шиг мэдээллээр хангах шиг ба.

Avatar

иргэн 2023-08-03 66.181.160.69

Шоунд ороод гүйцэтгэх захирал болох гээд байдаг нөхөр бас шоудсан тууж байх нь. Тахилт хайрхан гээд Гитад компанид захирал хийсэн нааж байсан.Гансүх билүү дэ . Нүүрс зөөдөг гар байсан ккк

Avatar

Зочин 2023-08-03 192.82.88.243

Та нарт засаг өгч болохгүй, хууртагдсан ард түмэн мэдэхтэйгээ болсон. Мушгих гөрдөх нь танай улстөр. Та нар улсыг боддог хүмүүнүүд биш. Яаж засгийн эрхийг булааж аваад цөлмөхөө л бодож зүүдэлж, хуйвалдаж сууггаа

Avatar

Нэргүй 2023-08-03 192.82.68.28

СОНГУУЛЬ ОЙРТООД ИРЭХЭЭР СӨРӨГ ХҮЧИН НОЙРНООСОО СЭРЛЭЭ .ОДОО Л МЭДНЖ БАЙНА УУ ХҮҮХДҮҮЛ МИНЬ. АРАЙ ЭРТХЭН ЭНЭ АСУУДЛАА ХӨНДӨЖ АЖЛАА ХИЙХ БАЙСАН ШҮҮ . НЭРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШИГРААД ЯАХ ВЭ

Avatar

Нэргүй 2023-08-03 202.55.188.94

zaaa ta nar yugaaraa dutddag baruunii a**s doloodog gariud shdee

Avatar

Zochin 2023-08-03 103.26.195.164

heden irgedee tatvaraar moljij esvel gadnaas avsan zeelee huvaaj idej offshore gargaj baigaa n hudal zuil uu. Bayalgaa zarj baij yagaad 38 terbum dollariin ortei bolov? Sots niigmiin uyed ter ih buteen baiguulaltiin ur dun erdoo 250 say $ baisan bish uu?

Avatar

Нэргүй 2023-08-03 202.55.191.130

zasag bolgon tatvaraar daramtalj idsen uusan mungunii uruu dardag

Avatar

Уншигч 2023-08-03 150.129.141.176

Хүний нийгэмд хууль дүрмээ л сахин биелүүлж амьдарцгаая даа.

Avatar

Нэргүй 2023-08-03 66.181.160.38

за зайлаа ан гэж балай шахуу юмнууд байхын юу ч гэж худлаа хуцсан ард түмэн та нарыг гөлөөг ч гэж харах хүнгүй болсон гэдгээ ухаар малнууд

Avatar

Нэргүй 2023-08-03 202.9.40.63

Та нар бүү солиор. Өөрсдөө төр барьж байхдаа яаж татвар авдаг юу гэж ярьдаг байлаа. төр дор татвар ормой гээд л байсан. Одоо болохоор өөр юм солиорцгоогоод л . Ингэж улс төр хийдэггүй юмаа.

Avatar

Нэргүй 2023-08-03 216.38.195.74

1;?

Avatar

pokzali/yildberwyi 2023-08-03 216.38.195.74

xolbogdoogyi xsgyi; ?

Avatar

Нэргүй 2023-08-03 103.212.116.79

Бөөн дурын уран сайханчид. Сүрхий гийгүүлждээ.

Avatar

Зочин 2023-08-03 139.5.217.237

Ардчилагч гэх хулгайчууд монголыг мөлжлөгийн нийгэм рүү чирч оруулсан .Хувьчлал гэх луйвраар хэдхэн хүн нийгмийн бараг бүх хөрөнгийг хулгалсан.Иргэдийг хувьцаа гэх талхны үнэ хүрэхгүй цаасаар хуурсан.Одоо манай баялаг хэдхэн хүний гарт төвлөрөв. Иргэд хөдөлмөрөө тэдэнд мөлжүүлж,үйлдвэрлэлийн бүх ашиг үндсэндээ тэдний хармаа рүү цутгаж байна. Монголд баян хоосны ялгаа гаргах, мөлжлөг үүсгэх АН-ын зорилт амжилттай хэрэгжив. Сонгууль ойртож тэд улс төрийн ээлжилт хууран мэхлэлтээ эхлэлээ.

Avatar

Нэргүй 2023-08-03 202.9.40.87

Татвар байх ёстой. Та нар төр барьж байхдаа татвар авдаг л байсан.Харин ч иргэдээ их халамжлаад муу зан сургаад байгаа юм биш үү. Та нар юу ярьж байгаагаа сайн ойлгож байж бусдыг ятга

Avatar

Нэргүй 2023-08-03 188.162.254.78

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-08-03 202.21.118.126

хийх ажилгүй хэдэн сдакууд

Avatar

Нэргүй 2023-08-03 115.42.165.71

Harin ch malchdaas tatvar avahgui davraaj baina. Iim eserguj malnuudiig turuus holuur bailga

Avatar

Нэргүй 2023-08-03 66.181.190.247

мал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж