Ардчилсан нам 4/11 мэдээллийн цагаараа Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан Хангайн бүсийн "Эдийн засгийн форум"-ын талаарх мэдээлэл болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж:
-АН-ын зүгээс Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт байгаа нийт гишүүд дэмжигчдийнхээ дуу хоолойг сонсохын өнгөрсөн хугацаанд Л.Гантөмөр даргын зүгээс “ гишүүдээ дэмжье” аяныг эхлүүлсэн. Энэ долоо хоногоос эхлэн 21 аймгаа бүсчлэн, хангайн , төвийн баруун, зүүн, өмнөд бүс гэсэн байдлаар гишүүд дэмжигчид, бизнес эрхлэгчдийн дуу хоолойг сонсохын тулд Эдийн засгийн форумыг зохион байгуулж байна. Хөвсгөл аймагт болсон Эдийн засгийн форумд нийтдээ таван аймаг буюу Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн 750 гаруй хүн оролцлоо. Тэдний дийлэнх нь залуус байлаа. Тэдний саналыг дүгнэвэл төрийн бодлого хөрсөн дээрээ буухгүй байгаад шүүмжлэлтэй байна. Төрд итгэх итгэл унасан байна. Гуравдугаарт, бизнес эрхлэх орчин орон нутагт бүрдээгүй. Ялангуяа орон нутагт улс төр, намын ялгаварлан гадуурхалт их байна.
Эрх баригч МАН-ын зүгээс эдийн засаг тогтвортой өсч байгаа гэх боловч энэхүү өсөлт нь орон нутагт үр дүнгээ өгөхгүй байгаа талаар форумд оролцогчид дуу нэгтэй санал хэллээ. Өөрөөр хэлбэл Засгийн газрын зүгээс асар их дарамтыг бизнес эрхлэгчдэдээ үзүүлж байна. Өнөөдөр татвар, торгууль, иргэдээ мөлждөг асуудал хэрээс хэтэрлээ гэх саналыг мөн илэрхийлсэн.
Холбоотой мэдээ