Улсын чанартай А0303 дугаартай авто замын Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 189 км-т байрлах Нарийны гүүрээр хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байгаа хэдий ч үерийн усны түвшин буухгүй байгаа тул тус чиглэлд зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Тодруулбал, хүчтэй орсон үерийн улмаас Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн Нарийны гүүрний хоёр талын чулуун бэхэлгээ эвдэрч, хөвөө хучилтын ирмэгт тулж урссанаас болж авто замын зорчих хэсгийн хөрс нуралт үүссэн тул авто машин зорчих боломжгүйд хүрээд байна. Баянхонгор аймгийн Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн алба хаагчид болон АЗЗА ажиллан суудлын авто машиныг аюулгүй байдлыг нь ханган нэвтрүүлж, том оврын автомашин, автобусны хөдөлгөөнийг түр хязгаарлаад байгаа бөгөөд үерийн байдал татрахаар гүүрийг засварлах, түр зам тавихаар ажиллаж байна.
Улаанбаатарыг чиглэх хөдөлгөөн нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэд, наадамчид, аялагч жуулчид та бүхэн түр зам тавин, аюулгүй хөдөлгөөн нээх хүртэл хүлээхийг зөвлөв.
Холбоотой мэдээ