Сургуулийн өргөтгөл бариагүй "Ганзосон" компанийн гэрээг цуцална

Сургуулийн өргөтгөл бариагүй "Ганзосон" компанийн гэрээг цуцална

Сургуулийн өргөтгөл бариагүй "Ганзосон" компанийн гэрээг цуцална

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ өдрүүдэд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байна.

2023-2024 оны хичээлийн жилд 3 ээлжид шилжих эрсдэлтэй 47 сургууль нийслэлд байгаагийн 12 сургууль нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй аж. Иймээс сайд Л.Энх-Амгалан дээрх сургуулиудад ажиллаж, тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, сургуулийн барилгын захиалагч, гүйцэтгэгч талууд оролцож асуудал хүндэрсэн сургууль бүр дээр мэдээлэл солилцож, гарц шийдлүүдээ ярилцаж, тодорхой үр дүнд хүрэхүйц арга хэмжээ авч ажиллахаар болжээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургууль энэ хичээлийн жилд 3300 орчим сурагч хүлээж авна. Өмнөх жилд өөрийн болон түрээсийн 4 байранд сэлгэж хичээллэсэн.

2021 онд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил эхэлсэн ч ажил удаашралтай байгаа. Нийт 18,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй уг барилгын гүйцэтгэлд энэ онд 1,3 тэрбум төгрөгийг олгожээ. Гүйцэтгэгчийн хувьд төсвийг нэмэгдүүлж олгох хүсэлт гаргаж, гүйцэтгэлийн үр дүнгээр асуудлыг шийдвэрлэхээр болсон байна. Ингэхдээ ирэх арваннэгдүгээр сарын 1-н гэхэд хичээлийн байр буюу эхний блокыг ашиглалтад оруулахаар болсон аж. Хичээлийн байр ашиглалтад орсноор 20 анги буюу 40 бүлэг хичээллэх боломж бүрдэнэ. Мөн сургуулийн хоолны хэсгийг ашиглалтад оруулах юм байна.

Сургуулийн өргөтгөлийг бариагүй “Ганзосон” компанийн гэрээг цуцална

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль нь 4300 орчим сурагчтай. Хичээлийн хоёр байртай. Гурав дахь байр буюу өргөтгөлийн 640 суудалтай сургуулийн барилгын ажил 2018 онд эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулаагүй байна.

2021 оноос хойш бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орж, барилга цоожтой хэвээр энэ хичээлийн жилийг угтах болжээ.

Гэрээнд зааснаар дээрх компани нь тус сургуулийг 2022 онд ашиглалтад оруулах үүрэг хүлээж байсан. Иймд салбар яамнаас үүргээ биелүүлээгүй үндэслэлээр “Ганзосон” компанитай байгуулсан гэрээг цуцлахаар болж буй аж.

Мөн сайд Л.Энх-Амгалан Сонгинохайрхан дүүргийн ачаалал өндөртэй 20, 32 дугаар хороонд ажиллаж баригдаж байгаа сургуулийн барилгуудтай танилцлаа. Гүйцэтгэл өндөр хувьтай боловч нэмэлт санхүүжилт авах, үнийн өсөлт тооцуулах, зээлд хамрагдах шаардлага бий талаар гүйцэтгэгч компани ярив.

Харин сайд Л.Энх-Амгалан “Ажил хийж чадна гэж авсан бол ажлаа чанартай хийдэг. Эрсдэлийг төр лүү чиглүүлдэг баймааргүй байна” гэдгийг сануулсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-03 213.87.131.65

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

матаач 2023-08-03 202.70.43.183

Баянгол Дүүргийн 114-р цэцэрлэгээр ороод гараарай барилга нь шинэ ч хэзээ мөдгүй нурлаа шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж