Алтайчууд зөв жишиг тогтоож, унаач хүүхдүүдийг урамшуулав

Алтайчууд зөв жишиг тогтоож, унаач хүүхдүүдийг урамшуулав

Алтайчууд зөв жишиг тогтоож, унаач хүүхдүүдийг урамшуулав
Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жил, Говь-Алтай аймгийн баяр наадам наймдугаар сарын 1-2-нд өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх хүч үзэн барилдаж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэсэн.
Үзүүрлэсэн бөхөө долоон сая, түрүүлсэн бөхийг 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан бол энэ жилийн улсын наадамд түрүүлсэн шинэ мэргэн харваач С.Сүрэнжавт нутгийн зөвлөл нь хоёр өрөө байр, хурдан морины уралдааны шүдлэн насанд түрүүлсэн морио 20 сая төгрөгөөр мялаасан байна.
Мөн нутгийн уугуул иргэн Ц. Гончигсүрэн "Хантайшир-100" баяр наадмын хурдан морины уралдаанд түрүүлсэн унаач хүүхдэдээ нэг өрөө байр өгчээ. Говь-Алтайчууд айрагдсан морио 20 саяар байлсан бөгөөд хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн бөхдөө 10 сая төгрөг өгсөн нь бөх сонирхогчдын дунд шүүмжлэл дагуулсан. Зарим иргэд эсрэгээрээ үнэтэй жийп машин, байраар шагнуулж ирсэн бөхчүүдээс илүү эгэл жирийн унаач хүүхдүүдийн бүтэн жилийн хөдөлмөрийг өндрөөр үнэлж, зөв жишиг тогтоолоо гэж сайшааж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-03 202.126.90.89

hentii land 300 ugsun biz dee gowialtai arai arai

Avatar

Нэргүй 2023-08-03 172.58.165.55

buhchuudiig doromjolood atai nutagiin zublul buh l saihan bolgoson buhiin holboo bai shagnaliin jishig uner garga dabsan buhchuided uramshuuldag bai

Avatar

Нэргүй 2023-08-03 213.87.131.65

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Эгч 2023-08-03 192.82.73.213

төрийн мөнгө уйлдаггүй тендерийн чавчаануудшдээ өөрсдөөсөө яг гаргаж харагдаач

Avatar

Нэргүй 2023-08-03 202.21.96.93

ялгаварласан сонин үйлдэл боллоо.Одоо сумдын наадамд л 10 г хэрэв нэг өгнөшд.Цааанаа нэг л учиртайдаа.

Avatar

Нэргүй 2023-08-03 79.237.247.69

Энэ их мөнгө хаанаас гарна вэ? Зүгээр мөнгийг цацаад цацаад хаях юм аа.

Avatar

зочин 2023-08-03 122.201.24.183

Бай шагналыг хандиваар босгосон гэсээн. Төсвийн мөнгө ороогүй.

Avatar

Нэргүй 2023-08-03 59.153.113.111

Маш ойлгомжгүй юм бичжээ, Адууг азарга азаргаар нь уралдуулаад түрүүлсэн азарга адуунд нь 20 сая төгрөг өгсөн юм шиг, бас айрагдсан морь болгонд гуч гучин сая төгрөг өгсөн ч юм шиг,үзүүр түрүүний бөхчүүддээ 17саяыг өглөө гэснээ бас 10 саяыг ч өгсөн шиг…. сэтгүүлч согтуу байвуу даа ?!

Avatar

Зочин 2023-08-03 103.68.107.106

Энэ "сэтгүүлч" ялангуяа морины талаар жижиг "а" алгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж