Алтайчууд зөв жишиг тогтоож, унаач хүүхдүүдийг урамшуулав

Хуучирсан мэдээ: 2023.08.03-нд нийтлэгдсэн

Алтайчууд зөв жишиг тогтоож, унаач хүүхдүүдийг урамшуулав

Алтайчууд зөв жишиг тогтоож, унаач хүүхдүүдийг урамшуулав
Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жил, Говь-Алтай аймгийн баяр наадам наймдугаар сарын 1-2-нд өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх хүч үзэн барилдаж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэсэн.
Үзүүрлэсэн бөхөө долоон сая, түрүүлсэн бөхийг 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан бол энэ жилийн улсын наадамд түрүүлсэн шинэ мэргэн харваач С.Сүрэнжавт нутгийн зөвлөл нь хоёр өрөө байр, хурдан морины уралдааны шүдлэн насанд түрүүлсэн морио 20 сая төгрөгөөр мялаасан байна.
Мөн нутгийн уугуул иргэн Ц. Гончигсүрэн "Хантайшир-100" баяр наадмын хурдан морины уралдаанд түрүүлсэн унаач хүүхдэдээ нэг өрөө байр өгчээ. Говь-Алтайчууд айрагдсан морио 20 саяар байлсан бөгөөд хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн бөхдөө 10 сая төгрөг өгсөн нь бөх сонирхогчдын дунд шүүмжлэл дагуулсан. Зарим иргэд эсрэгээрээ үнэтэй жийп машин, байраар шагнуулж ирсэн бөхчүүдээс илүү эгэл жирийн унаач хүүхдүүдийн бүтэн жилийн хөдөлмөрийг өндрөөр үнэлж, зөв жишиг тогтоолоо гэж сайшааж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж