Айлчлал: Монгол-АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэхээр тохиролцов

Айлчлал: Монгол-АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэхээр тохиролцов

Айлчлал: Монгол-АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэхээр тохиролцов

"News" агентлагийн редактор Ж.Нямсүрэн АНУ-аас мэдээлж байна. 

АНУ-ын дэд ерөнхийлөгч хатагтай К.Харрис Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Цагаан ордонд уулзах үеэрээ “АНУ нь Монгол Улстай ардчилал, зах зээлийн эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, иргэний нийгмийн төлөвшил зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч буй”-гаа илэрхийлэв. Хэдийгээр 60 насны босго шүргэж яваа ч наснаасаа хамаагүй залуу харагдах хатагтай Харрис үсээ шоколадан бороор будуулж, судалтай саарал хүрэм өмссөн нь энгийн дулаахан имиж бүрдүүлжээ.

Тэрбээр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, ардчилал, хүний эрхийг хамгаалах, сайн засаглалыг бэхжүүлэх, цаашид энэхүү ойр дотно хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа онцолсон юм.

Түүний урилгаар АНУ-д анхны айлчлалаа хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс АНУ-тай сансар судлалын чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг судлах, цахим эдийн засаг, өндөр технологийн салбар дахь боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх, англи хэлний багш бэлтгэх, харилцан солилцох тоог нэмэгдүүлэх, ногоон хөгжил, онц чухал эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх” хүсэлтэйгээ байгаагаа онцлоод Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулж ардчиллыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх чиглэлд нягт хамтран ажиллах сонирхолтой байна” гэлээ. 1987 онд дипломат харилцаа тогтоосноос хойшхи 36 жилийн хугацаанд хоёр улс стратегийн түншүүд болж харилцаагаа өргөжүүлсэн. Гэсэн хэдий ч хоёр орны худалдааны эргэлт нь 2023 оны хагас жилийн байдлаар ердөө 157 сая ам.доллараар хэмжигдэж буй нь чамлалттай үзүүлэлт юм. Өнгөрсөн 2022 онд АНУ-тай 276 сая ам.долларын худалдаа хийснээс 9.9 сая ам.долларын экспорт, 266.1 сая ам.долларын импорт хийжээ. Харин АНУ-ын зүгээс Монголд 885 сая.ам долларын буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж.

Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийж буй айлчлалын гол нь зорилго нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх ба өргөжүүлэх.

Тиймээс Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх хүрээнд талууд Стратегийн гуравдагч хөршийн эдийн засгийн замын зураглалыг шинэчлэн байгуулснаар Монголд АНУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна.

Айлчлалаар яригдсан сайн мэдээ нь Агаарын тээврийн тухай хэлэлцээрийг байгуулж, Монгол-АНУ-ын хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэхээр болсноо мэдэгдлээ.  Мөн АНУ-аас Бойнг 787 онгоц авахаар тохирсон. Энэ онгоц нь 2018 онд үйлдвэрлэгдсэн, хамгийн сүүлийн үеийн загвар аж.

Ингэснээр хоёр улс хоорондын бизнесийн харилцаа өргөжиж иргэд харилцан зорчих, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Монголын парламент хаврын чуулганаар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэн батлахдаа үндсэн гадаад хэл нь англи хэл байхаар хуульчилсан.

Тиймээс англи хэл заах багш бэлтгэх, боловсон хүчний дэмжлэг үзүүлэх асуудлаар хатагтай Харрист Ерөнхий сайдын зүгээс хүсэлт тавьсан юм. Энэ хүрээнд АНУ-д 1000 багш бэлдэхээр тохиролцлоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цагаан ордонд хатагтай К.Харрисаас гадна АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдантай уулзах товтой байсан ч хүүгийнх нь дуулиан шуугианаас болоод тэрбээр “гэртээ нуугдахад” хүрсэн бололтой. Хантер Байден татвараас зайлсхийсэн, хууль бусаар буу эзэмшсэн зэрэг мэдээ мэдээлэл сүүлийн хэдэн долоо хоногт АНУ-ын хэвлэлүүдийн трэнд сэдэв болж байгаа гэх. Украины эсрэг Оросын цэргийн ажиллагаанаас хойш Монголын бамбай улсын үүрэг, оролцоо дэлхийд геополитикийн тавцанд эрс нэмэгдсэн. Монголыг дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг гэж харах, энэ утгаараа гадаадын урилга, заллага, айлчин, гийчдийн цуваа тасрахгүй байгаа билээ. АНУ бол ардчиллын өлгий нутаг, Монголын гуравдагч хөршийн бодлогод чухал байр суурь эзэлдэг. Тиймээс Ерөнхий Л.Оюун-Эрдэнийн айлчлал улс төр, эдийн засгийн агуулгаараа цаг үеэ олсон, ач холбогдолтой болохыг ч гадаад, дотоодын экспертүүд, олон улсын судлаачид дүгнэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-08-03 103.9.89.103

САЙН САЙН. ОРОСЫГ УКРАЙНТАЙ ДАЙНТАЙ ЗАВГҮЙ БАЙХ ХОЙГУУР АНУ-ТАЙГАА САЙН НАЙЗЛААД ЭРЧИМ ХҮЧ, ТҮЛШ НЕФЬТЭЭРЭЭ БИЕ ДААСАН БОЛОХОО БОД ХӨӨӨӨ

Avatar

Нэргүй 2023-08-03 202.21.112.42

Хүн наснаасаа залуу харагдана уу байна уу хувь хүнрүү халдсан эргүү орк сэтгэлгээнээсээ сална уу. Сэтгүүлчдэд ингэж өөрийн үзэл бодлоо нэмээд байх ямар ч шаардлага байхгүй ОРК

Avatar

Нэргүй 2023-08-03 103.11.192.133

Энэ айлчилалын үр дүнг олигтой гэж лав дүгнэхгүй. Ядаж худалдааны хувьд Монголын оёмол сүлжмэл, арьс ширэн бүтээгдэхүний гаалийн тарифын хөнгөлөлттэй нөхцөл бий болгох талаар ярилцаж тодорхой шийдвэр гаргуулсан бол их л нэмэр болох байлаа улс орны хөгжилд.2000-д оны үед авч байсан тарифын хөнгөлөлтөө сэргээхэд л орон нутагт хөнгөн үйлдвэрийн салбар өндийгөөд ажилгүйдэл тэглэх бүрэн боломж байсан боловч энэ талын боломжыг харахгүй юмдаа.Ингэсэн бол гадны тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт орно

Avatar

Нэргүй 2023-08-03 103.212.119.49

Хахаха, айлчлалын үр дүн нь онгоц нисгэх, нэг боинг авах, англи хэлний багш бэлтгэх. Энүүхний төлөө айлчлал хийх хэрэг байсан уу, АНУ дахиад л шилний цаанаас чихэр долоолгох шив. Үүнийг ахисан түвшиний харилцаа гэдэггүй юм, мөн 3 дагч хөрш ч гэж нэрлэхгүй. Энэ бол дээрэнгүй үл тоох бодлого.

Avatar

вввв 2023-08-03 64.110.154.184

Харвард цаашаа

Avatar

teneg setguulch 2023-08-03 103.212.118.157

setguulzui gj er n bn u. mergejliin medeelel gj bn u, har hob jib yariandaa taarchihsan. yamar ymniih n chocolate boroor usee buduulchij be. enenees uur bichih ym bdagguim bhda

Avatar

УТААГАА СУДАЛ 2023-08-03 73.76.121.152

УТААА УТААГАА ЯАХ ГЭЖ БАЙНА АА? САНСАР СУДЛАЛ ГЭХИЙН ОРОНД УТАА СУДЛАЛД СУРАЛЦВАЛ ЗУГЭЭРСЭН.

Avatar

Нэргүй 2023-08-03 213.87.131.65

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

өвгөн 2023-08-03 103.229.121.18

ардчиллын өлгий, эрх чөлөөг хамгаалагч агуу америк орон мөнхөд мандан бадраг. монгол-америкийн найрамдал мандтугай

Avatar

Нэргүй 2023-08-03 82.207.248.233

шар мэдээ стилээр бичих сэдэв мөн үү? нюьс мн жаахан серёозны бичээчтэй болмоор юм

Avatar

Нэргүй 2023-08-03 202.126.89.45

Нислэгииг чинь яам ярих ёстой биздээ,ЕСайд яридагиимуу кккк

Avatar

ЗОЧИН 2023-08-03 158.208.192.248

Манай Харвард-ийн их сургуулийг дүүргэсэн ерөнхий сайд маань ямарч байсан цээжээр ярьж чадсангүй, бичиж өгсөн үгийг уншиж байна. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ч. Сайханбилэг нар Харвард төгсөөгүй ч гэлээ түүнээс хавигүй дээр ярьдаг юм байна. Доорхи линкээр үзнэ үү!
——–> https://rb.gy/7jk8s

Avatar

ЗОЧИН 2023-08-03 158.208.192.248

Манай Харвард-ийн их сургуулийг дүүргэсэн ерөнхий сайд маань ямарч байсан цээжээр ярьж чадсангүй, бичиж өгсөн үгийг уншиж байна. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ч. Сайханбилэг нар Харвард төгсөөгүй ч гэлээ түүнээс хавигүй дээр ярьдаг юм байна. Доорхи линкээр үзнэ үү!
——–> https://rb.gy/7jk8s

Avatar

Нэргүй 2023-08-03 66.181.160.32

Шууд нислэгээс илүү чухал асуудал, тухайлбал: АНУ-ын шууд хөрөнгө оруулалтыг уул уурхай, ХАА г.м. салбарт татах талаар бодит асуудал тохиролцсон бол илүү чухал баймаар санагдах юм??!!

Avatar

Нэргүй 2023-08-03 185.17.14.116

Манай Ерөнхий сайдыг нэг муу орлогч, хар хүүхэнтэй уулзуулаад байхдаа яадаг юм бэ!

Avatar

Нэргүй 2023-08-03 202.126.90.120

har huuhen gej bochij bolohgui ee mongoloo. Ene suragguo baagiig hen 1 ni huleej avch uulzsan ni ih yum. Tegeed bas yun sansar ve?

Avatar

Нэргүй 2023-08-03 79.237.247.69

online -аар ярилцаад шийдэж болох асуудлууд байна. Заавал тийшээ зардал гаргаж явах хэрэг байсан уу?

Avatar

Нэргүй 2023-08-03 202.9.40.63

АНУ-тай гэрээ хэлцэл хийгээд монголчууд тийшээгээ сурч ажиллах нэрээр яваад тэндээ шингээд үлдэх аюул нүүрлэж байна. Тэнд очсон хүмүүс буцаж ирэхгүй гадны иргэн болж байна. Тэнд төрсөн Монгол хүн АНУ-ыг эх орноо гэж үзэж байна. Монголын ахуй зан заншлыг ойлгохгүй байна. Хүүхдээ дагаад аав ээж нь тэндээ үлдэж байна. Эцсийн эцэст Монгол улсынхаа хөгжил хүн амыг өсгөхигүй юм бол ямар ч сайн монгол хүн байгаад бидэнд ямар ч хамаагүй юм. АНУ-ын визийг сулруулж болохгүй. Бид олуулаа болох ёстой

Avatar

Нэргүй 2023-08-03 137.108.126.92

Mongold amidral hetsuu baina. Mongol hun hunee hariladaggui. BI enenii gerch Olon mongolchuud muuhai zan gargadag

Avatar

Нэргүй 2023-08-03 216.38.195.74

-worxinbxn÷;

Avatar

Зочин 2023-08-03 202.9.46.236

Хөөрхий цаад улсууд нв Монголын ЕС ийм тэнэг юм чинь ард түмэн нь бол яаж ч маллаж болох вм байна гэсэн ойлнолт төрж байгаа.

Avatar

иргэд 2023-08-03 202.179.24.211

2 улсын иргэд зорчихыг хялбарчлах ,үйлдвэр хөрөнгө оруулалтыг нэмэх талаар ярь юун сансар вэ…

Avatar

Нэргүй 2023-08-03 103.212.116.159

ИН-ийн хамт олны Олон жилийн хөдөлмөр зүтгэлийн үр дүн одоо гарах нь дээ?! ОУИНБ-ын хөндлөнгийн иж бүрэн шалгалтад үзүүлсэн амжилт, АНУ-ын FAA-ийн шалгалтад хамрагдсан байдал, 2011-н онд хоёр орны ИН-ийн байгууллагуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ зэрэг олон ажил арга хэмжээг бид хэрэгжүүлсэн нь өнөөдрийн шийдлийг авчрахад их дөхөм болсон нь дамжиггүйдээ?! Баярлам сахйн мэдээ байнаа?! Амжилт хүсье?!

Avatar

ЗОЧИН 2023-08-03 66.181.188.208

НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЯАХ ВЭ. НИСЛЭГ ҮЙЛДЭХ ГЭЭД ХЯМД ОНГОЦ ТҮРЭЭСЛЭЭД ТЭР НЬ ТЕХНИКИЙН ҮЗЛЭГТ НЬ ТЭНЦЭХГҮЙ НИСЛЭГ НЬ ХОЙШИЛЖ ХҮМҮҮСТ АСУУДАЛ ЧИРЭГДЭЛ ҮҮСГЭЖ БАЙГАА ОЛОН ТОХИОЛДОЛ БАЙНА ШҮҮ ДЭ.

Avatar

Zochin 2023-08-03 91.86.153.41

ashiglah zolios hiih bodlogonoos oor uo baih ve dee. jinhen avilgiin gazar avilgatai temtseh gej shogtood hereggui dee. Tiishee ochij heden huuhduudee mongol hel bish angli hel saitai bolgoh nereer mongolchuud tarhia ugaalgaad odoo baahan amerik bagsh ireh ne.

Avatar

иргэн 2023-08-03 66.181.190.101

холын бурханаас хонхорын чөтгөр дээр гэдэгдээ геополитикийн золиос болгоод хаячивдаа. газар нутгаа аваад нүүж чадахгүйгээс хойш хутгуур шонхоруудаас болж эдийн засгаа элгээр нь хэвтсэн байгаа дээрээ дэвсүүлчив.

Avatar

болдоо 2023-08-03 66.181.186.150

чи үмхий амаа дэвсүүлчихэв дээ … кккк

Avatar

иргэн 2023-08-03 192.82.73.160

ерөнхий сайд аа АНУ ийн виза авах дарааллыг арилгах талаар ажиллаач ээ

Avatar

Нэргүй 2023-08-03 202.131.245.243

Монголын авилгачдад л тун хэрэгтэй зүйл болох нь дээ. Энгийн ардад түй ч хамаагүй.

Avatar

болдоо 2023-08-03 66.181.186.150

чиний үмхий ам хэнд ч түй хамаагүй … ккк

Avatar

Нэргүй 2023-08-03 124.158.124.144

Авилгал өгч, авсан хүнийг илрүүлж, барьж, хорихыг авилгалтай тэмцэж байна гэж болохгүйээ. Авилгал өгч, авдаг суурь нь тогтолцооны гажуудал шүү дээ. УИХ-ын сонгуулиас эхлээд албан тушаалын наймаа, эх захгүй томилгоо нь өөрөө авилгалын нэг гол үндэс нь болоод байна.

Avatar

Зочин 2023-08-03 59.153.115.140

АНУ ардчиллын өлгий нутаг гэнэ үү. За тэр ч худлаа. Авлигалтай хамтран тэмцэнэ гэнэ үү,За тэр ч бас худлаа. АНУ авлигал маш өндөр байгаа.Харин шууд нислэгтэй болно гэдэг нь юу л бол.

Avatar

Зочин 2023-08-03 66.181.160.90

Өөө хөө …Тэгээд чинийхээр Хятад ардчилалын өлгий нутаг биз ?

Avatar

Зочин 2023-08-03 202.179.27.161

Шууд нислэг хийхийг 2 том нь зөвшөөрөх үү?Орос агаарын хилээ хаасан, Хятад АНУ-тайсөргөлдөөнтэй байгаа … Шууд нислэг нь ашигтай байх эсэх, Америкчууд бол ашиг л харна .

Avatar

Нэргүй 2023-08-03 202.131.245.243

Шууд нислэг авилгачдад л ашигтай. Шууд зугтахад амар.

Avatar

Нэргүй 2023-08-03 103.161.242.254

Агаарын тээврийн шууд нислэг, Иргэний нислэг биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж