О.Хангай Говь-Алтай аймгийн барилдаанд түрүүлэв

О.Хангай Говь-Алтай аймгийн барилдаанд түрүүлэв

О.Хангай Говь-Алтай аймгийн барилдаанд түрүүлэв
Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх барилдан, хүчээ үзсэн. Ойн барилдаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ.
Шөвгийн дөрөвт улсын харцага Б.Цэдэнсодном, улсын заан Д.Анар нар шөвгөрсөн юм.
Улсын аварга О.Хангай энэ жил 100 жилийн ой тохиосон таван аймгийн хүчит бөхийн барилдааны хоёрынх нь түрүүг авлаа. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Хэнтий аймгийн 100 жилийн ойн бөхийн барилдаанд түрүүлсэн билээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-02 107.77.203.48

Жаргалан сумын уугуул Батсуурь аваргын нэрийг дурдаж байж л Хангай аварга болсоон. Өмнө нь бараагүй шүү дээ. Буурал аваргын буян бизээ.Ховдоос төрсөн аварга гэж байхгүй.

Avatar

Нэргүй 2023-08-02 202.9.40.63

Ховдын хоёр бөх үзүүр түрүүнд хүрчээ. Ховд бөхийн удамтай нутаг гэдэг нь батлагдаж байна.

Avatar

Нэргүй 2023-08-02 192.82.90.7

үүх түүхээ судлан, шинжилж сэргээн тогтоож чадсан Хантайшир уулын аймаг, Засагт ханы гал голомт болсон Говь Алтайчуудад баяр хүргэе, нар хур тэгширсэн, тэнгэр заяа тэтгэсэн морь бөхийн будилаангүй сайхан наадам боллоо. түүхийг урагшуулан шинжлэн нотолсон эрхэм судлаач эрдэмтэд, залруулан төрийн шийдвэр гаргасан эрхэм удирдлагуудад талархаад баршгүй. жич. завхан аймгийн 7 хон сум л засагт ханы харьяаных, улиастай энэ тэр бол багтдаггүй байсан байгаа шүү. тэгэхээр завханчууд 100 жил хийх эрхгүй юм

Avatar

ЗОЧИН 2023-08-02 103.10.21.12

ИНЭЭДТЭЙ Ч ЮМАА.МУ-ЫН САЙД,ЗГХЭГД АМАРБАЯСГАЛАН ГЭХ ЖДҮЧИН 1.5 ТЭРБУМЫН ХУЛГАЙЧ АЙМГИЙН ШАГНАЛУУДЫГ БҮГДИЙГ НЬ ГАРДУУЛЖ БАЙХ ЮМ.НОМИН ГЭХ АЛЦГАР ХҮҮХЭН МӨН АДИЛ.ЗАСГИЙН ГАЗРЫН ШАГНАЛ БИШ,АЙМГИЙН ШАГНАЛ БИЗДЭЭ.АЙМГИЙН УДИРДЛАГУУД ГАРДУУЛАХ ЁСТОЙ ЮМ БИШҮҮ.БҮР ТЭР СУМЫН УУГУУЛ ГЭЖ ЗАРЛУУЛААД Л.ИРЭХ 24 ОНЫ СОНГУУЛЬД ЭНДЭЭС ДЭВШИХ САНААТАЙ БОЛООД ИНГЭЖ ТЭНЭГТЭХ ГЭЖ ДЭЭ.ЭНЭ НЬ МАН-ын ЭНЭ БОЛОВСРОЛГҮЙ,ШУНАЛ НЬ ДЭНДСЭН,ӨЛӨН НҮДЭЛСЭН БУЗРЫН ХУЛГАЙЧУУДЫН ТОЛГОЙ АЖИЛЛАХГҮЙ,УХААН ХҮРЭХГҮЙН ГАЙ Л ДАА.

Avatar

zochin 2023-08-02 202.9.40.89

Тайшир сумын нутагт Засагт ханы оршуулга шарилын газар байгаа гэж Түүхч Чулуун Хишигт Сүхбаатар нарын нөхдүүд ярьж, сайд Амарбаясгалан Засгийн газрын тогтоол гарган ой тэмдэглэх юм. 1923 онд шон байгаагүй газар аймаг байгуулагдсан гэж ярьцгаах юм. Түүхийг гуйвуулж байгааг энэ нөхдүүдээс өөр монголын аугаа түүхчид юм хэлэх байхаа. Сонгуулийн шоу хийж амбиц хөөж түүх өөрчилмөөргүй байна.

Avatar

Нэргүй 2023-08-02 202.126.88.96

Хэнтийн туршлагаар өөр аймгийн бөх учир барилдааныг хүчингүйд тооцдоггүй юм уу. Заавал Хантайшир аймгийн бөх түрүүлэх ёстой юу ха..ха

Avatar

Нэргүй 2023-08-02 192.82.78.185

ideetei tavag orgool damjlaal belegleel yvj bdg. MAH malnuuf bhd mongol hezee ch hogjihgu. zugeer shuud delhii sonotson n deer MAH d 39 on shig hargislulj aluulj huis gemtruulj bsnaas

Avatar

Нэргүй 2023-08-02 213.87.131.82

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж