Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх барилдан, хүчээ үзсэн. Ойн барилдаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ.
Шөвгийн дөрөвт улсын харцага Б.Цэдэнсодном, улсын заан Д.Анар нар шөвгөрсөн юм.
Улсын аварга О.Хангай энэ жил 100 жилийн ой тохиосон таван аймгийн хүчит бөхийн барилдааны хоёрынх нь түрүүг авлаа. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Хэнтий аймгийн 100 жилийн ойн бөхийн барилдаанд түрүүлсэн билээ.
Холбоотой мэдээ