СХД: 4 сургуулийн барилгын ажлын санхүүжилтийг шийдвэрлэв

СХД: 4 сургуулийн барилгын ажлын санхүүжилтийг шийдвэрлэв

СХД: 4 сургуулийн барилгын ажлын санхүүжилтийг шийдвэрлэв
Сонгинохайрхан дүүрэгт барилгын ажил нь гацаад буй хоёр сургуулийн өргөтгөл, хоёр сургуулийн барилга бий. Тус сургуулиудын барилгын талбай дээр өнөөдөр /2023.08.02/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Э.Батшугар, П.Анужин болон холбогдох алба, хэлтсийн мэргэжилтнүүдийн хамт ажиллаж, цаашид хэвийн ажиллах боломжоор хурдан хугацаанд ашиглалтад оруулах чухал шийдвэрүүдийг гаргалаа.
Тухайлбал, дүүргийн 19 дүгээр хорооны 62 дугаар сургуулийн өргөтгөл, 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн өргөтгөл, мөн дүүргийн 20 дугаар хороонд баригдаж буй 480 хүүхдийн сургууль, 32 дугаар хорооны 640 хүүхдийн сургуулийн барилгын ажил санхүүжилтгүйн улмаас зогсоод байсныг шийдвэрлэж, энэ он дуусахаас өмнө ашиглалтад оруулахаар боллоо.
Мөн хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгыг хэсэгчлэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-08-02 150.129.143.111

одоо шийдэхдээ яахавдээ хичээл хэзээ эхэлдэгийг мэддэггүй юмуу сонгууль дөхөөгүй бол шийдэхчгүй

Avatar

Нэргүй 2023-08-02 213.87.131.82

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж