Дөнгөж 21 настай Жанло Марк Сангиао-гийн хувьд одоогийн эрэмбэдээ сансрын хурдаар довтолсон бөгөөд оргилд хүртэл нь хэн ч түүнийг зогсоохгүй гэж үздэг нэгэн юм.
Нэг ч удаа ялагдал хүлээгээгүй Филиппиний гайхамшиг болсон тамирчин тэрээр Prime Video-гоор цацагдах ONE Fight Night 13 шоу дээр Баатархүүгийн Энх-Оргилтой хийх тулаан бол түүний хамгийн хүнд сорилт болох юм байна. Гэвч түүнд Road to ONE: Mongolia шоуны тэргүүлэгчийг ялах бүх чадвар өөрт нь бий гэдэгт болоод холимог тулааны bantamweight төрөлд чансаагаа ахиулж чадна гэдэгтээ итгэлтэй байна.
Өөрийн эцгийн боксын клубт хүүхэд наснаас хичээллэсэн “Машин” хочит тэрээр Тайланд улсын Бангкок хотын боксын Лумпиний стадионд 8 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулагдах дээрх тулааны тухай хэлэхдээ:
“Энэ тулаан тийм ч амаргүй байж болно. Мэдээж Энх-Оргил бол хүчтэй, чадварлаг тамирчин. Гэвч би түүнийг миний зэрэгт хүрэх, миний зэрэглэлийн тамирчин биш гэж боддог. Би энэ спортоор хүүхэд байхаасаа л хичээллэж эхэлсэн маань миний ямар тактик төлөвлөж, яаж амжилттай хэрэгжүүлэхэд шууд нөлөөлдөг. Тиймээс би амжилт гаргадаг.
“Түүний барилдах чадвар бол мэдээж түүний давуу тал. Тэр мөн “бохир” буюу Клинч – “шилдэх” барьц авч бүх төрлийн цохилт хийхдээ сайн. Бид үүнээс яаж зайлсхийх, яаж энэ барьцад орохгүй байх талаар хэдийн судалж эхлээд байна.
Барилдах тухайд хэрхэн өөрийгөө хамгаалах, хэрхэн энэ тактикаа түүний эсрэг ашиглах тал дээр ажиллаж байгаа.
Дэмжигчид маань энэ тулаан бол ONE Championship дэх миний хамгийн том сорилт болно хэмээж байна. Үгүй дээ. Би дөнгөж л эхэлж байна. Энэ бол шалгалт, сорилт биш. Миний хувьд хамгийн том сорилт бол Дэлхийн Аваргын төлөөх тулаан байх болно.”
Эх сурвалж: www.onefc.com