Голомт банкны явган аяллын баг 120 километр замыг амжилттай тууллаа

Хуучирсан мэдээ: 2023.08.02-нд нийтлэгдсэн

Голомт банкны явган аяллын баг 120 километр замыг амжилттай тууллаа

Голомт банкны явган аяллын баг 120 километр замыг амжилттай тууллаа

Голомт банкны хамт олны соёлын нэг хэсэг болсон спорт явган аялал 25 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаа Голомт банкны салбар, нэгжийн захирал, ахлах менежер, ажилтнуудаас бүрдсэн нийт 124 хүний бүрэлдэхүүнтэй явган аяллын баг Горхи Тэрэлж, Хавиргын даваа,  Хонгорын гол чиглэлд, Төв аймгийн Хагийн хар нуурыг зорин 5 өдөр, 4 шөнийн турш, 120 километр замыг туулж  ирлээ.

Аяллын хугацаанд цаг агаар нартай  цэлмэг байсан ч өмнөх өдрүүдэд үргэлжлэн орсон борооноос үүдэн зам намагтай, бартаатай байсан нь аялагчдын тэсвэр тэвчээрийг сорьж, багийн ажиллагааг бат бэх болгосон сонирхолтой аялал болсон юм.

Явган аяллын үргэлжлэх хугацаанд аялагчид байгаль орчноо бохирдуулахгүй сахилга баттай, эмх цэгцтэй, хариуцлагатай алхах үүргийг хүлээж, байгаль хамгаалагч ажилтан болон багийн ахлагч нар үүнд давхар хяналт тавьж явлаа. Мөн аялагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс эмч, хөтөч болон мэргэжлийн хүмүүс баг бүрэлдэхүүнтэй хамт алхсан бөгөөд яаралтай тусламжийн үед хэрэг болох машин, техникийг урьдчилан бэлдэж ажилласан нь Голомт банкны зүгээс ажилтнуудаа анхаарах хариуцлагатай соёлын нэг байсныг дурдах нь зүйтэй.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд явган аяллыг Хагийн хар нуур, Хар зүрхний хөх нуур, Асралт хайрхан, Цэцээ гүн, Гүнжийн сүм, Заан тэрэлж, Дуган хад, Хүйсийн найман нуур, Аглаг бүтээлийн хийд гээд нийт 9 чиглэлд амжилттай зохион байгуулсан байна. Энэ хугацаанд давтагдсан тоогоор нийт 1000 гаруй ажилтан спорт явган аяллын хөтөлбөрт хамрагдсан бөгөөд аялагчдын багаас спортын мастер 4, спортын дэд мастер 5, аяллын спортын зэрэгтэй 100 гаруй хүн төрөн гарчээ.

Мартагдашгүй дурсамжийг хамтдаа бүтээж, аяллын замыг амжилттай туулсан Голомт банкны аялагч ажилтнууддаа баяр хүргэе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж