Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам байнгын ашиглалтад орлоо

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам байнгын ашиглалтад орлоо

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам байнгын ашиглалтад орлоо

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам байнгын ашиглалтад орсноор үндэсний төмөр замын сүлжээг 416,1 километрээр өргөтгөжээ.

Барилга хот байгуулалтын яамны Барилга, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулгаар ахлуулсан Улсын комисс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд ажиллаж, урьдчилсан шатны техникийн комиссын өгсөн үүрэг даалгавруудыг бүрэн хангасан гэж үзээд, улсын комиссын гишүүдийн 100 хувийн саналаар тус төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авсан байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь жилд 15-20 сая тонн ачаа тээх хүчин чадалтай, гол замын даац 25 тонн, нэг өртөө, зургаан зөрлөг бүхий гуравдугаар зэрэглэлийн төмөр зам аж.

Тус чиглэлийн төмөр замыг Монгол инженер, техникийн ажилтнууд бие даан бүтээн босгосон үндэсний бүтээн байгуулалт гэдгээрээ онцлогтой.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг ажилласан бөгөөд үндэсний 106 компани, аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр оролцжээ.

Төслийн бүтээн байгуулалтад 10 мянга гаруй хүн оролцож, 3 мянга гаруй машин техник ашигласан байна.

Энэхүү төмөр зам байнгын ашиглалтад орсноор Эрдэнэс Тавантолгойн уурхайн экспортын хэмжээг нэмэгдүүлэх, гуравдагч зах зээлд хүргэхийн зэрэгцээ төмөр замын трассын дагуух бүс нутагт байрлаж буй бусад уул уурхайнуудын экспортыг дэмжинэ.

Мөн авто замын тээвэртэй харьцуулахад тээврийн өртгийг хоёр дахин бууруулж, хоёр мянга орчим ажлын байр нэмэгдүүлэх нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой бүтээн байгуулалт болсноороо онцлогтой.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барихад 837,6 мянган ширхэг бетон дэр, бэхэлгээ, 871 км шилэн кабель суурилуулж, 25,1 сая метр куб газар шорооны ажил хийсэн байдаг.

Мөн төмөр замын трассын дагуу 595 ш гүүр хоолой барьж, 22 мянган метр.кв барилга байшин ашиглалтад оруулж, дэлхийд тэргүүлэгч SIL4 шаардлагыг хангасан БНСУ-ын дохиолол холбооны системийг суурилуулж, MNS6229:2010 стандартад бүрэн нийцсэн ачааны хүнд даацын төмөр замыг бүрэн ашиглалтад оруулжээ.

Сануулахад, өнгөрсөн оны есдүгээр сард Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Монгол Улсын анхны нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын төмөр зам ашиглалтад орсон юм.

Уг төмөр зам баригдсанаар Монгол Улс жилдээ 30-50 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох, улсын төсөвт жилд дунджаар 44 сая ам.долларын татвар төвлөрүүлэх, БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг Тавантолгой уурхайгаас Ганцмод боомт хүртэл 47 ам.доллароос 12 ам.доллар болж, тонн тутамд 4 дахин буурах, 2000 орчим тогтмол ажлын байр нэмэгдэх боломжтой гэж албаныхан тайлбарлаж байв.

Төмөр замын төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын 600 орчим ААН, 2000 гаруй техник, машин механизм, 5000 гаруй инженер, техникийн ажилтан, ажиллах хүчин ажиллажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-02 103.212.119.243

Малнууд толгой дээр гархаар ийм л юм хийнэ…

Avatar

Нэргүй 2023-08-02 46.70.245.119

Hend ch hereggui zuun bayan. Tend ochood yahiin teneg Jonhuu l**

Avatar

ЗОЧИН. 2023-08-02 103.10.21.12

ТАВАНТОЛГОЙН НҮҮРС ЗӨВХӨН УРШАА ХЯТАДРУУ,ЦААШАА СОЛОНГОС,ЯПОНД ГАРГАХ АТАЛ ХОЙШОО ХЭЗЭЭ Ч ЯВАХГҮЙ,ЗӨӨХ АЧААГҮЙ ЧИГЛЭЛД ЭХЛЭЭД ЗҮҮНБАЯНРУУ ЯМАРЧ ҮР АШИГГҮЙ ЗАМ ТАВЬЖ МОНГОЛЫГ ХОРЛОСОН,ЭНЭ ЗУУНЫ СУПЕР ТЭНЭГЛЭЛ БОЛСОН.ДАРАА НЬ УРШАА ГАШУУНСУХАЙТРУУ НАРИЙН ЦАРИГААР ТАВИХ УИХ-ын ШИЙДТЭЙ БАЙТАЛ ҮХЦ-тэй ХУЙВАЛДАН УИХ-аар ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛЖ ӨРГӨН ЦАРИГААР,ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТТАЙ ЯМАРЧ ХЭРЭГЦЭЭГҮЙ ЗАМ ТАВЬЖ ДАХИН ХОРЛОН СҮЙТГЭХ АЖ-ГАА ХИЙСЭН.ЭДГЭЭР БОЛ ЭЗ-ийн ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГ,ЭЗЭН НЬ ЖЕНКО

Avatar

Нэргүй 2023-08-02 202.126.90.156

ямар ч ашиггүй баячуудын тарийн мөнгө идэх аргаибиз дээ

Avatar

Нэргүй 2023-08-02 66.181.176.13

Мөнгө олохгүй бол хэнд хэрэгтэй юм бол доо?

Avatar

Нэргүй 2023-08-02 66.181.160.40

Таван толгойн нүүрсийг Зүүнбаянд хүргэлээ гэхэд цааш нь Хятадын нарийн төмөр зам руу яаж шилжүүлэх юм бэ??? Эсвэл Зүүнбаян нь БНХАУ-ын боомт болчихсон юм уу??? Энэ нэг их баярлаж хөөрцөглөөд байх ч эд биш байхаа??!!

Avatar

Нэргүй 2023-08-02 59.153.113.111

Энэ зориуд Оросын даалгавараар буруу тэнхлэгт таььсан замаар хэн юу тээвэрлэхийм бэ ?! Төвдийн гарж нохойн гөлөг Женког буудвал таарнаа !

Avatar

Нэргүй 2023-08-02 82.135.30.192

Yaanadaa muu malnuud

Avatar

Нэргүй 2023-08-02 213.87.131.82

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-02 103.57.95.172

Оросын гелег Женкогын буруу зам улсад ямар хохиролтой баригдаж бгааг бугд л мэдэж бн бид Оросоос хараат хэвээр байгаагын нотолгоо энэ тэнэг ашиггуй зам бх болно

Avatar

Нэргүй 2023-08-02 66.181.161.196

Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам угаасаа ойлгомжтой, хэзээ ч ашиглалтад орж чадахгүй биз. Уулзах цэгийг албаар зөрүүлсэн учраас Хятадын төмөр замтай холбохын тулд далан барих хэрэгтэй болно. Арай гэж холболоо гэхэд цариг таарахгүй тул ачиж буулгах цогцолбор хэрэгтэй. Энэ нь мэдээж барихад ч, зөөж тээвэрлэхэд ч өндөр өртөгтэй. Өргөн царигаа авч хаяад, нарийн болгох нь бараг зардал багатай болох биз. Хэзээ ч дуусахгүй жонхуурсан ажил гэж энэ замыг л хэлэх байх.

Avatar

Нэргүй 2023-08-02 66.181.161.196

Зүүнбаян өртөө Сайншандаас жаахан цааш, Тавантолгой бараг хил дээр. Тавантолгойгоос хойшоо л зөөхгүй юм бол энэ чиглэл ямар хэрэгтэйг ерөөсөө ойлгохгүй байгаа. Тавантолгой-Зүүнбаян-Замын үүд гэсэн маршрут 416+254=670км. Тавантолгой-Гашуунсухайт ердөө 200км. Өмнөговийн бүх уурхай урагшаа Хятад руу гаргадаг. Яг л орос руу юм зөөх зам тавьсан юм шиг харагдаад байгаа.

Avatar

Нэргүй 2023-08-02 192.82.76.123

nuurs oros ryy zuunu gej uu hahah

Avatar

Нэргүй 2023-08-02 66.181.161.196

Зүгээр л яагаад ийм чиглэлээр зам тавьсныг ойлгохыг оролдож байна.

Avatar

Нэргүй 2023-08-02 124.158.65.73

Таван Толгой Гашуун сухайтын өргөн төмөр зам нь монголчуудын тэнэглэлын том гэрч гэж тээвэр дожистикийн мэрэгжилтнүүд ярьдаг. Цаг хугацаа маш том мөнгө. Үүнийг алдсан гэдэг юм билээ.

Avatar

Нэргүй 2023-08-02 59.153.113.111

Алдсан бишээ Женкогийн зориуд учруулсан хохирол !!!

Avatar

Нэргүй 2023-08-02 66.181.160.40

Энэ төмөр зам бол Монгол Улсыг хорлон сүйтгэсэн маш том эрүүгийн гэмт хэрэг мөн!!! Одоо биш юм гэхэд хэзээ нэгэн цагт энэ хэрэг босч ирэх л болно!!!!! Женко, Голомтын Баясгалан нар (хэрэв амьд байвал) шоронд орох л болно!!!!!!

Avatar

Нэргүй 2023-08-02 59.153.113.111

Сумьяабазар тэнэг гахай юу гэлээ ? "Нөхөн үржихүйн төмөр зам" гэж чаасан билүү ? Ха ха хэ хэ хо хо

Avatar

Нэргүй 2023-08-02 202.21.108.33

хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж