“Найман ишигний” гэх хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлж, шүүгдэгч нарыг суллалаа

Хуучирсан мэдээ: 2023.08.02-нд нийтлэгдсэн

“Найман ишигний” гэх хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлж, шүүгдэгч нарыг суллалаа

“Найман ишигний” гэх хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлж, шүүгдэгч нарыг суллалаа

“НАЙМАН ИШИГНИЙ” ГЭХ ХЭРГИЙГ АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР ДАХИН ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Нэмэлт: 16:42 цаг.  Хэнтийн аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид найман ишигний гэх тодотголтой хэрэгт холбогдуулан гаргасан шийдвэрээ танилцууллаа. Шийдвэрт анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр боллоо. Мөн шүүгдэгч нарын таслан сэргийлэх хэмжээг өөрчилж,  дараагийн шүүх хурал хүртэл хувийн баталгаа гарган суллахаар боллоо гэх мэдээллийг өглөө.  Шүүгдэгч нар болох Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр, Б.Даариймаа нарыг шүүхээс дуудсан цагт очих ёстойг мөн санууллаа. Учир нь, өмнө нь шүүхээс дуудахад очихгүй байснаасаа болж, таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байсан аж.

Нэмэлт:

“Найман ишигний” гэх тодотголтой хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр /2023.08.02/ 10.00 цагаас эхэлсэн.  Хуралдаанд талууд мэтгэлцэж, дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн завсарлалаа.

Шүүхийн шийдвэрийг эргэн мэдээлнэ.

ОЛОН ТООНЫ МАЛ БҮЛЭГЛЭН ХУЛГАЙЛСАН БОЛ ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ

Уг хэрэгтэй холбогдуулан анхан шатны шүүхээс  гаргасан тоймыг хүргэж байна. 

Хэнтий аймгийн Прокурорын газраас эхнэр нөхөр болох Л.Г, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн 17.12.2 дах хэсэгт тус тус зааснаар олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан, Ц.Т-ийн ээж болох Б.Д нь мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан…” зэрэг гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэв.

Шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Л.Г, Ц.Т нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дэвсгэрт 2021 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд бусдын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж Т.Б-ийн 44 ишиг, 9 хурга, Ж.Э-ийн 3 бүдүүн хонь нийт 56 толгой малыг тэмдэглэсэн хуучин цэнхэр өнгийн будгийг нь ногоон өнгийн будгаар дарж өөрчилсөн, мөн 8 тооны ишгийг Портероор тээвэрлэн Н.Г-ийн хонин сүрэгт нийлүүлж, Т.Б-д 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулсан нь нотлох баримтаар тогтоогдов.

Иймд шүүгдэгч нарын гэмт үйлдлийн шинжийг харгалзан Л.Г-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Ц.Т-д 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус шийтгэн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. (Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан үйлдэлд 2-оос 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.)

Харин Б.Д-ийн үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн шинжгүй” хэмээн хэрэгсэхгүй болгож, цагаатгав.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж