Монгол баатар эрсийн хүч чадлыг Баатархүүгийн Энх-Оргил дэлхийд мэдрүүлэхэд бэлэн болжээ.
“ONE Friday Fight” тулааны цувралд хэд хэдэн ялалт байгуулсан 34 настай тулаанч тэрбээр 8 дугаар сарын 4-ний баасан гарагт "ONE Fight Night 13" шоунд тулалдах болсон нь түүний АНУ-ын Prime Video-гоор хийх анхны тоглолт болох юм.
Тэрээр Филиппиний нэг ч ялалдалгүй холимог тулааны bantamweight төрлийн тамирчин Жанло Марк Сангиао-той 8 раунд тулалдах бөгөөд хэрэв ялбаас энэ нь түүний хамгийн том амжилт болох юм.
Жадамбаагийн Нарантунгалаг буюу “Тунгаа” ахлахтай монголын багийн тус тамирчны хүч, авьяас, чадвараас онцолбоос:
- Мятаршгүй бөгөөд ширүүн дайралт
Хэнтэй ч оноо таарсан тулааны турш түүнийг ухрахыг харна гэж бараг үгүй.
Road to ONE Mongolia шоуны ялагч тэрээр хэнтэй ч тулалдахад бэлэн бөгөөд боломж олдсон агшин бүр хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж ирсэн нэгэн юм.
Энэ нь нэг талаар өөрийнх нь тамирчны цуцашгүй байдал буюу түүний тамир юм. Үүний нотолгоо бол тэрээр 15 минутын турш дайралт хийж өрсөлдөгчөө тамирдуулдгийн жишээ билээ.
- Клинч буюу “шилдэх” барьц
Б.Энх-Оргилын давшиж, дайрч тулалддаг гол учир нь түүний гарамгай эзэмшсэн клинч буюу “шилдэх” барьц авах зорилго юм.
Зогсолтгүй дайралт хийж дэвжээний хана, рингэнд өрсөлдөгчөө тулган тусгаарлаж цээжин бие, гарт нь боолт хийн “бохир” боксоо хийж эхэлдэг байна.
Өрсөлдөгчтэйгөө халз тулж хамгаалалтыг нь тойруулан нүдэх бөгөөд боломж гарах бүр өвдөглөн шийтгэнэ.
- Толгойноос нээх
“Монгол машин” маань өрсөлдөгчөө рингэнд тулгаж “боон авснаар” шидэх, буулгах мэх хийдэг нь зогсолтгүй толгойд нь цохилт хийж өрсөлдөгч нь толгойгоо хамгаалах мөчид цээжин биеийн “түгжилт хийх” эсвэл хөлд нь дайрч унагаах мэхийг гарамгай хийдэг тулаанч болгожээ.
Өрсөлдөгчөө түрийгээ харан унамагц цохиж, тохиолдож, өвдөглөж гардаг байна.
- “Төмөр толгойт”
Энх-Оргилыг ширүүн өрсөлдөгч болгодог бас нэг зүйл бол “төмөр толгой” буюу толгойндоо авах цохилтыг тэсвэрлэх, тийм тохиолдолд “унахгүй” байх чадвар юм.
Эх сурвалж: www.onefc.com