Москва дахь дроны халдлагыг НҮБ буруушаав

Москва дахь дроны халдлагыг НҮБ буруушаав

Москва дахь дроны халдлагыг НҮБ буруушаав

Оросын нийслэл дэх "Москва-Сити" бизнесийн төв рүү өнгөрсөн долдугаар сарын 30-нд нисгэгчгүй онгоцоор халдсаныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хэвлэлийн төлөөлөгч Фархан Хак буруушаасан мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Яахав, энэ халдлагад хэн буруутай вэ гэдэг анхны мэдээлэл бидэнд алга. Гэхдээ мэдээжийн хэрэг, бид иргэний байгууламж руу халдахыг эсэргүүцэж, үүнийг зогсоохыг хүсч байна" гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, дроны дайралтаас болж эвдэрсэн барилгад Оросын хэд хэдэн яамны оффисууд байрладаг гэнэ. Түүнчлэн наймдугаар сарын 1-ний шөнө мөн адил Москва дахь тэнгэр баганадсан барилгыг дахин нисгэгчгүй онгоцоор дайрсан гэж мэдээлсэн.

Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн долдугаар сарын 30-нд цацсан видео илгээлтдээ, дайн Оросын нутаг дэвсгэрт эргэн ирж байгаа нь зүй ёсны бөгөөд шударга зүйл гэж мэдэгджээ.

Оросын хараат бус хэвлэл мэдээллийн Верстка мэдээлснээр, сүүлийн гурван сарын хугацаанд Москва болон бүс нутагт дор хаяж 28 нисгэгчгүй онгоц халдлага үйлдсэний 12 нь хохирол учруулсан байна.  Москвагаас эдгээр халдлагад Украиныг буруутгасан бөгөөд Киев цөөн тохиолдолд дроны дайралтыг хүлээн зөвшөөрсөн.

Путин бүрэн хэмжээний дайралт эхэлснээс хойш Оросын цэргүүд Украин дахь орон сууцны барилга, иргэний дэд бүтцэд тогтмол цохилт өгч, их хэмжээний хохирол учруулж, энгийн иргэдийн амь насыг хохироосон. НҮБ-ын хүний ​​эрхийн агентлагийн мэдээлснээр, 2022 оны хоёрдугаар сарын 24-өөс  энэ оны долдугаар сарын 30 хүртэл Орос-Украины дайны улмаас наад зах нь 9369 энгийн иргэн амиа алдаж, 16646 хүн шархадсан байна. Байлдааны ажиллагаа үргэлжилж байгаа газруудаас мэдээлэл хойшлогдоод байгаа тул хохирогчдын бодит тоо нэлээд өндөр байх магадлалтай. Түүнчлэн, энгийн иргэд амиа алдсан тухай олон мэдээг шалгах шаардлагатай хэвээр байна. 

ЭХ СУРВАЛЖ: THE KYIV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-02 202.126.89.134

Орос түрэмгийлээгүй ш дээ. Украйны неонацистууд Донбасс муждаа яргалал үйлдэж орос иргэдийг ялгаварлан гадуурхсан. Үүний хариуд Донбасс муж 2 БНУ болон Украйнаас салан тусгаарлаж Оросоос тусламж хүссэн. Орос Украйнд цэргийн тусгай ажиллагаа явуулсан. Ийм л юм болсон.

Avatar

Зочин 2023-08-02 122.201.22.44

Тэнэг оросуудын тооцолсон бүгд нь эсрэгээрээ гарч байна даа. Сайн байлдаад байгаарай, тэгээд бутарч түм бум болон задраарай…

Avatar

Нэргүй 2023-08-02 202.9.40.133

oros pizdaanuud uhej duusaasai

Avatar

Нэргүй 2023-08-02 202.9.40.63

Ах дүү цус нэг үндэстэний хоёр улс хоорондоо байлдаж хүч нь суларч, эдийн засаг нь хохирч ядуу байх нь АНУ-д маш ашигтай учир тэд их баярлаж байгаа нь ойлгомжтой. Украйн АНУ болон НАТО-гийн ятгалаг хатгалагаар Орос улстай дайсагналцаж орос хүмүүсийг алж хядаж өөр дээрээ гал дуудсан. Одоо лайгаа эдэлж байна. Харин томчууд нь дайнаар их баясан сурагтай. Орос-Монгол хоорондоо дайсагналцвал манай АН-ын зарим хүн хөлжих байхдаа

Avatar

Зочин 2023-08-02 59.153.115.140

НҮБ бол шал худлаа байгууллага. АНУ, Английн гар хөл нь болсон байгууллага.

Avatar

Иргэн 2023-08-02 122.201.19.99

Оросууд болохоор иргэний орон сууц руу дайрч болдог, Укриан дайрч болохгүй юм уу.
Яадаг мал вэ, х у ц

Avatar

Женко 2023-08-02 103.229.123.217

зэрэг 1000 дроноор шаагаад Москваг цусан далайд шумбуулаад өг

Avatar

Зочин 2023-08-02 192.82.67.234

муу эр дайнд хөөрөв.Цусанд шунажээ дээ.

Avatar

Нэргүй 2023-08-02 213.87.131.82

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-02 103.212.116.79

НҮБ хоёр нүүр гаргаж хамилон царайлахаа больз үзмой. Украин дахь Оросын түрэмгиййллийг зогсоож чадахгүй арчаагүй байгаа даа ичих хэрэгтэй. Тиймээс Фархан Хак чи битгий унгас алдмой

Avatar

Нэргүй 2023-08-02 59.153.114.56

Дүү нар юм ойлгож ярь. НҮБ чинь Орос. ч бай, Украйн ч бай алийг нь аль гэхгүй иргэний байгууламж руу.халдсан л хэнийг ч ялгалгүй шүүжлэдэг шүү

Avatar

Нэргүй 2023-08-02 202.21.107.3

odoo l neg uhaan oroo yu novshiin NUB?

Avatar

Зөнч 2023-08-02 192.82.89.201

нүб буюу буруу харсан нүх мэт байгууллага гэдгээ хэнд ч ойлгогдохоор харуулав.оросууд Украйны орон сууц сургууль бөмбөгдөж болно,харин Украйн бол болохгүй гэнэ ээ Ямар гэгчийн олон нүүрт дүлзэн газар вэ?! Шинэ олон улсын байгууллага байгуулах цаг нь болж.

Avatar

Зочин 2023-08-02 139.5.217.237

Украины иргэний байгууламж орон сууц рүү оросууд цохилт огт өгөхгүй хүмүүнлэг хандаж байна. Хэрэв үнэхээр украины иргэний байгууламж рүү цохилт өгсөн бол өдийд Киевээс эхлээд бүх томоохон хот тосгод нь яг Донецк Луганскийнх шиг балгас болох байгаа. Монголын нацистүүд бусдыг гүтгэхдээ яг Украины нацистүүдтэй ижил.

Avatar

Зочин 2023-08-02 85.110.74.148

Яана аа, нулимс гарчихав…

Avatar

Нэргүй 2023-08-02 202.9.47.2

UNO = USELESS. Оросын түрэмгийллийг зүгээр хараад суудаг байж х** оо х**. Ямар ч хэрэггүй байгууллага. Өндөр цалин аваад юу ч хийхгүй сууж байдаг энэ байгууллагыг тараавал таарна

Avatar

Зочин 2023-08-02 139.5.217.237

Дайныг барууны түрэмгий хүчин, Украины нацистүүд өдөөсөн. Оросын хилд НАТО-г тулган, Украины нутгийг энэ эвслийн цэргийн базуудаар дүүргэж, ОХУ-д ойрын зайнаас, 5-хан минутын дотор цөмийн цохилт өгөх аюул тулгасан.Украин дэх орос иргэдийг хавчин гадуурхаж,тэдний эсрэг геноцид үйлдсэн. Оросууд энэ аюулыг энхийн аргаар шийдэх гэж бүтэн 8 жил оролдоод үр дүнд хүрээгүй, сөрөг цохилтод орохоос өөр зам үлдээгүй. Оросууд Украиныг түрэмгийлсэн гэдэг бол монголын нацистүүдийн гүтгэлэг.

Avatar

Нэргүй 2023-08-02 103.229.123.217

за битгий х** мал минь чи юу мэддэг юм

Avatar

Зочин 2023-08-02 85.110.74.148

НАТО-г ергежуулсэн путинд баяр хургэе.

Avatar

зочин 2023-08-02 202.9.46.100

маш зөв. Санал нийлж байна. Монголд байгаа нацист фашистууд дайныг өдөөн дэвэргэхээ болих хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж