Говь-Алтайн 100 жилийн ойгоор 3 хос хуримлав

Говь-Алтайн 100 жилийн ойгоор 3 хос хуримлав

Говь-Алтайн 100 жилийн ойгоор 3 хос хуримлав
Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар яг жилийн өмнө аймагтаа ганц бие залуучуудын танилцах уулзалтыг санаачлан зохион байгуулж байв.  Түүний зохион байгуулж буй уулзалтад 300 гаруй ганц бие залуус оролцсон тухай мэдээлж байсан юм. Эдгээр залуусын уулзалтаар 30 гаруй хос төрсөн байна. Тэдний төлөөлөл гурван хос өнөөдөр /2023.08.02/ Хантайшир-100 баяр наадмаар хуримлажээ.
Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар жилийн өмнө мэдээлэл хийхдээ "Миний хувьд аймгийн Засаг даргаар томилогдсон цагаас аймгийнхаа 86 багаар явж, нарийн мэргэжлийн эмч нартай хамт иргэдтэй уулзсан. Ингээд явахад улсын хэмжээнд сүүлийн 30 жил огт хүнээ бодсон бодлого алдагдсан байна гэдэг нь харагдсан. Хөдөө багийн иргэдэд эмч үзлэг хийхэд 20, 30 настай залуус цусны даралт ихтэй, огт эмнэлгийн үйлчилгээ аваагүй байх жишээтэй.
Үүнээс шалтгаалж аймгийн хүн амын дунд хорт хавдрын өвчлөл их байна. Цус ойртолт өндөр түвшинд байна.
Мөн иргэдийн хувь хүний хөгжилд огт анхаарч ирээгүй байгаа нь ажиглагдсан. Тиймээс иргэдээс санал хүсэлт авахад залуус хоорондоо танилцаж, уулзах арга хэмжээг зохион байгуулах хүсэлтийг ихээр тавьсан. Энэ оны наймдугаар сарын 12-14-ний өдрүүдэд "Дөргөн нуур" жуулчны баазад Алтайн залуусын чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Энэ уулзалтад 300 гаруй хүн бүртгүүлсэн" тухай ярьж байв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-08-02 202.9.40.11

Сонгуулийн ухуулан төлгөн хоммунист Амарбаясгалангийн тэнэглэл биз

Avatar

Нэргүй 2023-08-02 202.21.107.3

ТОХИОЛДЛЫН ГЭР БҮЛҮҮД САЛЧИХУУЗАЙ…ӨӨР ХЭЛЭХ ҮГ АЛГА…ХӨДӨӨНИЙ ЗАЛУУЧУУД АРХИА БАГАСГААЧЭЭ..ДООЖООГҮЙ ГҮЛДИЙСЭН ЮМНУУД АРХИДААД Л БАЙХ ЮМ НЭГНИЙХЭЭ МАЛЫГ ГУСНА ЁСТОЙ ОРКУУД..

Avatar

Нэргүй 2023-08-02 213.87.131.82

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-08-02 66.181.161.61

Зохиомол юу билээ, тэрэн шиг л юм. Бөх хүний толгойд л орох санаа юм. Гүй тэгээд 30 хос бий болцон байдаг. Монголчууд аа гэж.

Avatar

зочин 2023-08-02 66.181.176.11

Хосуудад баяр хүргэж аз жаргал хүсье

Avatar

ZOCHIN 2023-08-02 77.205.153.70

Xotiin dargaas iluu uxaalag medremjtei ajlaa xiij chaddag zasag darga bainaa Amjilt xusie

Avatar

Zochin 2023-08-02 66.181.161.10

ARAI L XOL YM DAA.

Avatar

Зочин 2023-08-02 192.82.84.74

дайны хажуугаар дажин гэж энэ дээ, кк

Avatar

Нэргүй 2023-08-02 202.70.37.160

GALZUU SOLIOTOI ORKUUD

Avatar

Сайн байна. 2023-08-02 202.126.90.53

сайн байна, Засаг дарга аа.Танд амжилт, гэрлэж байгаа залуучуудад аз жаргал хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж