Нийслэлийн аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Монголчуудын өв соёлын “Даншиг наадам- Хүрээ цам 2023” наадмыг наймдугаар сарын 5,6 -ны өдрүүдэд Хүй долоо худагт зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбоотойгоор Монголын үндэсний бөхийн тэргүүн Ц.Магалжав наадмын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хүрээ цам Даншиг наадам монголын үндэсний бөхийн холбоотой хамтраад монгол туургатан бөхчүүдийн барилдаан, үндэсний бөхийн уламжлалт барилдааныг зохион байгуулах гэж байна. Энэ жил үндэсний бөхийн 256 бөх уламжлал ёсоор сугалаагаар барилдана. Мөн Өвөрмонгол 64, ОХУ-ны буриад 64 бөх урилгаар ирж барилдана. Монгол туургатнуудаа урьж оролцуулж энэ удаагийн даншиг наадмаар улам өргөн дэлгэр болгохыг зорьж ажиллаж байна. Одоогоор Өвөрмонголын 18,19 бөх ирээд байна" гэв.
Үндэсний бөхийн барилдаанд:
- Түрүүлсэн бөхөд 15 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар болон ивээн тэтгэгч байгууллагын шагнал
- Үзүүр бөхөд 10 сая төгрөг
- Их шөвгийн 2 бөхөд тус бүр 3 сая төгрөг
- Давааны бай шагнал 1-5 давсан бөхчүүдэд олгогдоно.
Буриад бөхийн барилдаанд:
- Түрүүлсэн бөхөд 10 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар
- Үзүүр бөхөд 5сая төгрөг
- Их шөвгийн 2 бөхөд тус бүр 3 сая төгрөг
- Давааны бай шагнал 1-3 давсан бөхчүүдэд олгогдоно.
Өвөр монгол бөхийн барилдаанд:
- Түрүүлсэн бөхөд 10 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар
- Үзүүр бөхөд 5 сая төгрөг
- Их шөвгийн 2 бөхөд тус бүр 3 сая төгрөг
- Давааны бай шагнал 1-3 давсан бөхчүүдэд олгохоор болсон юм.
Л.ЭНХТУУЛ
Холбоотой мэдээ