"Даншиг наадам – Хүрээ цам" наадам энэ амралтын өдрүүдэд болно. Үүнийг угтаж бэлтгэл ажлын талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгч байна.
Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.БАТСҮХ:
-Даншиг наадам нь Монголын өв уламжлал шашин соёлыг харуулсан өвөрмөц наадам. 2015 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байгаа. Даншиг наадмыг үзэхээр гадаад дотоодын олон жуулчин Улаанбаатарт ирдэг. Даншиг наадам наймдугаар сард нийслэлд болдог хамгийн том эвент юм. Үүгээр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах зорилготой зохион байгуулаад долоо дахь жилээ угтаж байна. Наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, балин урлалын тэмцээн зохиогддог бөгөөд Очирваань тахилга, цам харайх шашны сүлд дуулал зэрэг шашин соёлын арга хэмжээ болно. Мөн 7 улсын 50 гаруй олон улсын эрдэмтэн чуулах эрдэм шинжилгээний хурал болох төдийгүй хүрээ цам, майдар түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэнэ. Мөн орой нь залууст зориулсан шоу зохион байгуулна. Даншиг наадам үнэ төлбөргүй гэдгийг хэлье.
Холбоотой мэдээ