Яллагдагч нарын гомдлоор шүүх рүү шилжүүлсэн хэргийг буцаан татав

Яллагдагч нарын гомдлоор шүүх рүү шилжүүлсэн хэргийг буцаан татав

Яллагдагч нарын гомдлоор шүүх рүү шилжүүлсэн хэргийг буцаан татав

НЭМЭЛТ: 

"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлсэн байсан ч яллагдагч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу буцаан татжээ. Эл асуудалтай холбогдуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дараах мэдэгдлийг гаргаад байна.

Мэдэгдэлд "Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Нүүрсний хэрэг” гэх тодотголтой 11 яллагдагч, 141 хавтастай эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр 2023 оны наймдугаар сарын 1-ний өдөр ирүүлснийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 53 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-д заасан журмын дагуу прокуророос хэргийг хүлээн авах явцад яллагдагч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасны дагуу Нийслэлийн прокуророос тухайн гомдлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэргийг буцаан татсан.

Жич: Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хэргийг хүлээн авахаас татгалзаж байна гэх буруу ташаа мэдээлэл олон нийтэд тарааж байгаа тул цаашид эх сурвалжаас мэдээллийг авахыг хүсье" гэжээ.

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж, прокурорт шилжүүлсэн. Авлигатай тэмцэх газраас мэдээлэл өгөхдөө прокуророос хэргийг хянаж, өчигдөр /2023.08.01/ шүүхэд шилжүүлсэн гэдэг мэдээллийг өглөө. Энэ талаарх мэдээллийг удахгүй прокурорын байгууллагаас өгнө гэв.

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Үүнээс гадна УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн юм. Авлигатай тэмцэх газраас түүнд холбогдох хэргийг 2023 оны тавдугаар сарын 10-нд шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлж байв.

Түүнийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх хэрэгт буруутган, хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргасан.

Хэргийн мөрдөн байцаалтын явцад "нүүрсний" гэх хэрэгт  холбогдсон 11 яллагдагч нарын дунд худал мэдүүлэг өгөх, гэрчид хууль бусаар нөлөөлсөн зүйл ангитай иргэд байгаа. ХНХ-ын сайд асан Т.Аюурсайханы зүйл анги нэмэгдээгүй гэдгийг АТГ-аас мэдээллээ.

Мөн нүүрсний хэргээр хоригдож байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг тус компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн. Түүний хэргийг мөн шүүхэд шилжүүлжээ.

Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлэл өгөхдөө "Нүүрсний" гэх тодотголтой хэрэг дээр хэд хэдэн УИХ-ын гишүүн асан шалгагдаж байгаа. Эдгээрээс заримынх нь хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад долдугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн. Нийслэлийн прокурорын газраас өчигдөр /2023.08.01/ яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3.3 зүйлд заасан гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, 22.10.1 зүйл болон 22.10.2 хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 22.4.4 заасан хахууль авах, 22.5.1 заасан хахууль өгөх, 18.6.2 заасан мөнгө угаах, 22.1.2 зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 21.2.1 заасан худал мэдүүлэг өгөх, 21.5 хэсэгт заасан гэрчид хууль бусаар нөлөөлөх зэрэг зүйл ангиар шалгаж, яллагдагчаар татсан мөрдөн байцаалтын хэргийг шүүхэд шилжүүлсэн" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Namshir 2023-08-02 103.26.193.95

Одоо байгаа Оюукын бүлэглэл Аюураас илүү их хулгай хийсэн тул эрт орой энэ замаар орнор

Avatar

ХУУЛЬЧ 2023-08-02 202.9.46.141

МУУР ХУЛГАНА БОЛЖ ТОГЛОХ ХЭРЭГҮЙ ДЭЭ ,,",МАН " ТӨР,ЗАСАГ БАРЬЖ ТЭДНИЙ ЭРХ МЭДЭЛТЭЙ ГИШҮҮНД МОНГОЛЧУУДЫН ӨМЧ ХӨРӨНГИЙГ МИНИЙ ӨМЧ ГЭЖ ИДЭЖ УУГААД,ХУЛГАЙЛЖ ТОМОРЧ ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГҮЙ БОЛ ТЭР "МАН "гэдэг УЛС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МОНГОЛЧУУДАД ХЭРЭГҮЙ .,,. АХМАД ҮЕ ЧИНЬ ГИШҮҮДЭЭ ХЭЛМЭГДҮҮЛДЭГ БАЙСАН Ч ГОЛ ЗАРЧИМАА АЛДАЖ МОНГОЛУУДААС УРВАЖ БАЙГААГҮЙ ЮМ ШҮҮ .,,,ГИШҮҮН АЛБАН ТУШААЛТНУУДАД ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГҮЙ ЮМ БОЛ МОНГОЛЧУУД МАН ХЭРЭГҮЙ .,,, ТӨРИЙН СОНГУУЛЬД,,МАН-д ИТГЭЛ ҮЗҮҮЛЭЭД ЯАДАГ ЮМ

Avatar

Нэргүй 2023-08-02 103.215.14.2

Гэмт хэрэгтнүүд наадмын хойморт залраад, төр засгийн шагнал гардуулах нь хэр ёс зүйтэй асуудал вэ….

Avatar

Хулгайч нарын бааш 2023-08-02 103.26.194.238

Энэ хулгайч нар үнэхээр баашлах юм аа. Эд нар гомдол гаргаад байхдаа яахав дээ

Avatar

МАН 2023-08-02 103.26.194.97

Цаг хожиж байна. Сонгууль өнгөрөөнө.

Avatar

Нэргүй 2023-08-02 213.87.131.82

) Халуун охид таныг хүлээж байна – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-02 188.162.254.25

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2023-08-02 139.5.217.237

Шүүхийн шийдвэр гараагүй байхад хэнийг ч гэмт гэрэгтэн болгож болохгүй хуультай. Үүнийг яаж мөрдөх вэ. Бусдын нэр төрийг харлуулах зорилготой энэ их гүтгэлгийг яах вэ.

Avatar

Шударга гэж үү 2023-08-02 64.119.19.253

УИХ прокурорын байгуулгад шинэчлэл хийхгүй бол нэг л биш. Жишээ: Энгийн иргэн санаатай Чинбатыг машинаар дайрч амь насанд халдах үйлдэл хийвэл баривчилан хорино.Гэрч баримттай олон хүний амь насанд санаатай халдлага хийх үйлдэл гаргасан Чинбатыг хорьсонгүй

Avatar

Нэргүй 2023-08-02 202.21.107.43

8 ишигний хэргийг шийдсэн шигээ шуурхай байлдаа 3дахь засаглалынхаан.

Avatar

zochi 2023-08-02 103.229.123.54

janchiba purebnima chi inegjigal hitadin hong kong tsagdaad arme tsagdad alulba.toohgui ee rekets hoorngin yalatn buudja aladagin

Avatar

zochin 2023-08-02 103.229.123.54

purebdagba gej hun alasan sai hun alchad inegej uurlad orilood. purebdagba shorongin atman

Avatar

zochin 2023-08-02 103.229.123.54

purebnima gej shorongin ataman dilehgui tuibej duusla tee.

Avatar

Нэргүй 2023-08-02 103.31.94.15

Surprising! I’ve been making 220 Dollars an hour since I started freelance on the Internet six months ago. x8 I work long hours a day from home and do the basic work that I get from the business I met online. share this work for you opportunity This is definitely the best job I have ever done…..
.
.
For Details►—————————➤ https://Www.FB.DailyPay7.Com

Avatar

Нэргүй 2023-08-02 43.228.129.134

хэрэг нь яг шүүхэд шилжингүүт гомдол гаргаж энэ тэр. яг хожих гэж байгаа гэсэн үг үү

Avatar

Цацаа 2023-08-02 103.26.193.95

өмнө өгчихсөн бсн гэнэ лээ. тэгэхээр аюуш баримт гаргаж зг г сүрдүүлсэн байхаа

Avatar

УЛСЫН Шимэгч УХНА ХҮРЭЛСҮХ 2023-08-02 37.120.208.126

Нүүрсний ХУЛГАЧ ХҮРЭЛСҮХ
ард түмнийг хулхидаж, ТӨРИЙН ШИМЭГЧ ХУЛГАЧ 1 ТЭРБУМ 700 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛАад зайл, ХҮРЭЛСҮХ одоо болно ОГЦОР

Avatar

Нэргүй 2023-08-02 202.126.89.233

засс ял өгсөн болж домноод мөнгийг нь хувааж аваад болоо ш дээ ямар ишигний том хэрэг биш

Avatar

Зочин 2023-08-02 103.212.116.237

Шударга царайлаад л байсан чинь хулгайч л байсан байна шүү дээ.Ямар баасных нь шударга 5 бэ. Баас, баас,баас

Avatar

Б.Ганхуяг бол ёстой мэргэжлийн юм шиг иднэ биз дээ 2023-08-02 103.26.194.238

Б.Ганхуяг бол идэж уух талаар бол ёстой мэргэжлийн хүн дээ. Ер нь хүний хуншгүй дээшээ л их долигонож, доошоо ихэрхдэг хүн. Ингэж нэг нүгэл нүдээрээ гардаг юм байна. Энэ хүний идэж уусан хөрөнгөөр лав нэлээд хэдэн сургууль, цэцэрлэг элбэг босгочих байх шүү. Идэж уусныг нь бүгдийг илрүүлж чадахгүй л байх аа даа.

Avatar

Нэргүй 2023-08-02 66.181.160.30

" Танар бүгдээрээ хулгайчид " У . Хүрэлсүх \ МАН – ын бага хурлын гишүүдэд хандаж хэлсэн үг \

Avatar

Иргэн 2023-08-02 202.21.103.226

Шударга үнэний дуу хоолой нар угтаа бүгд иймэрхүү хүмүүс байх шиг. Сүүлийн жилүүдэд НАМЗХ-аас гаралтай хэдэн залуучууд улс төр, төрийн компаниудаар тоглож байгаа нь нууц биш. Ёстой хайр найргүй идэж ууцгаасан

Avatar

Нэргүй 2023-08-02 124.158.65.73

Энэ авилгач Б.ганхуяг аймаар ашигтай ажиллаад эх орноо хөгжүүлээд байгаа юмшиг ярьж байсандаа. Худлаа, хулгай л хийж байжээ. Мөн эх оронч царайлсан аюурсайхан ч мөн адил. Новшнуудийг явдаг газар нь явуул.

Avatar

Нэргүй 2023-08-02 202.9.46.57

Шудрага үнэний туйл чинь ийм нэг хулгайч байсан юм уу. Нөгөөх нь улбар шар зангиа зүүчихээд эх орноо аваръя гээд орилоод байдаг байсан даа. Тэгтэл хоёулаа эх орныхоо баялгийг хулгайлагч өөдгүй муу хулгайч нар байж.

Avatar

Нэргүй 2023-08-02 192.82.87.47

Энэ овоо идсэн биз

Avatar

гагарин 2023-08-02 66.181.165.180

Торгоод явуулах бай даа

Avatar

Нэргүй 2023-08-02 103.111.68.3

ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ ЧИ ОДОО ЯАНА ДАА? АЮУРЗАНА ЧИНИЙ ЧИНИЙ ХҮМҮҮЖҮҮЛСЭН ХҮҮХЭД, ОДОО ХАЙРТАЙ ДҮҮГЭЭ НЭГЭНТ ЮМ ш****г БОЛГОЖ ХҮМҮҮЖҮҮЛСЭН ОДОО ХОХЬ ЧИНЬ ЭЭЭ? ХОХЬ ЧИНЬ. ХОХЬ ЧИНЬ ГЭСНЭЭС ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨРӨӨ НҮҮРС ШААСАН ХЭРЭГТ УНЦИЙМ БИШ ҮҮ

Avatar

Zochin 2023-08-02 59.153.114.159

Шударга дүрд тоглосон новшын амьсгаанууд. Дахин Монгол төрд бүү ойртуул 3 үеээр нь

Avatar

зочин 2023-08-02 202.21.119.242

Их идэсний дараа өнж…

Avatar

Нэргүй 2023-08-02 64.119.19.253

Гэдэс өвдөж гүйлгээд үнэтэй худалдан хүнс тэжээлээ нойлд цутгана

Avatar

Нэргүй 2023-08-02 202.21.108.24

хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж