Хүнсний үйлдвэрлэлийг дэмжихэд хөнгөлттэй зээл олгож байна

Хуучирсан мэдээ: 2023.08.02-нд нийтлэгдсэн

Хүнсний үйлдвэрлэлийг дэмжихэд хөнгөлттэй зээл олгож байна

Хүнсний үйлдвэрлэлийг дэмжихэд хөнгөлттэй зээл олгож байна

УИХ-ын  2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны “Хүнсний хангамж, хөдөө аж ахуйн салбарын технологит ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолоор арилжааны банкны эх үүсвэрээр, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих хүрээнд жилийн нийт 18 хувь (зээлдэгчээс 5 хувь, Засгийн газраас хариуцан төлөх 13 хувь)-ийн хүүтэй, 24 хүртэл  сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын, жилийн нийт 19 хувь (зээлдэгчээс 6 хувь, Засгийн газраас хариуцан төлөх 13 хувь)-ийн хүүтэй, 60 хүртэл   сарын хугацаатай хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд ХХААХҮЯ нь арилжааны 10 банктай хамтран ажиллаж гэрээ байгуулсан байна. Тухайлбал, 2023 оны долдугаар сарын 21-ний өдрийн байдлаар нийт 2732 иргэн, аж ахуйн нэгжийн 1,146.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, банканд уламжилснаас 1590 иргэн, аж ахуйн нэгжид 360.9 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Үүнээс 218.6 тэрбум төг нь эргэлтийн хөрөнгийн чиглэлээр, 142.3 тэрбум төг нь хөрөнгө оруулалтын чиглэлээр олгожээ. Цаашид ч зээлийг үргэлжлүүлэн олгох бөгөөд зээл авах хүсэлтэй ирүүлжээ.

Тухайлбал:

  • Газар тариалангийн чиглэлээр 1204 иргэн, аж ахуйн нэгжид 127.2 тэрбум төгрөг,
  • Мал аж ахуйн чиглэлээр 84 иргэн, аж ахуйн нэгжид 26.7 тэрбум төгрөг,
  • Хүнсний боловсруулах болон сав баглаа боодлын үйлдвэрлэлийн чиглэлээр 302 аж ахуйн нэгжид 207.1 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгож, зээлийн эх үүсвэр ашиглалт 27.1 хувьтай байгаа аж.

Арилжааны банкинд ирүүлсэн зээлийн хүсэлт шийдвэрлэлтийг доорх хүснэгтээс харна уу.

Арилжааны банкны зээл шийдвэрлэлт:

Хаан банк43.8%
Худалдаа хөгжлийн банк35.0%
Голомт банк19.4%
Төрийн банк18.8%
Хас банк31.4%
Капитрон банк0.0%
Тээвэр хөгжлийн банк0.0%
Ариг банк0.0%
Богд банк29.8%
М банк3.2%

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж