Барууны сэтгүүлч туршлагаасаа хуваалцав

Хуучирсан мэдээ: 2010.08.30-нд нийтлэгдсэн

Барууны сэтгүүлч туршлагаасаа хуваалцав

Дэлхийн банкны Засаглалын түншлэл хөтөлбөр болон Хэвлэлийн хүрээлэнгийн Эдийн засгийн сэтгүүлч клубээс хамтран хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч сурвалжлагч нарт зориулан гурван өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтад нийт 20 гаруй сэтгүүлч оролцсон бөгөөд сургагч багшаар “Financial Times” санхүүгийн сэтгүүлд 21 жил ажилласан Грэйм Уотс уригдан ирсэн юм. Тэрбээр барууны орнуудад сэтгүүлчид эдийн засгийн сэдвээр хэрхэн бичдэг талаарх туршлагыг монголын хэвлэлийнхэнтэй хуваалцав. Эдийн засаг гэх ээдрээт сэдвийг эгэл  гэрийн эзэгтэй болоод эдийн засгаас ангид байдаг хөгжмийн багш, урлагийн ажилтнууд хүртэл ойлгохуйцаар энгийн бичих аргын талаар лекц уншлаа. 126 жилийн түүхтэй “Financial Times” сэтгүүл өдгөө цахим болон хэвлэмэл хэлбэрээр хоёр сая гаруй уншигчид хүрдэг бөгөөд олон жилийн турш уншигчдаа алдалгүй явж ирсний нууцыг ноён Грэйм Уотс уншигчдаа судалсанд оршдог гэсэн юм. Өнөөдөр Монгол Улсад 17-18 өдөр тутмын сонин гарч байгаа нь хэт их тоо бөгөөд дэндүү тарамдуулсан явдал хэмээн үзэж байгаагаа нуугаагүй юм. Түүнчлэн англи хэл дээр хэвлэгддэг хэд хэдэн сонин сэтгүүлийг уншиж үзэхэд уншигчдад хэрэгтэй зүйлийг бүрэн мэдээлж чадахгүй байна. Тиймээс уншигчдад юу хэрэгтэй байгааг  мэдэрдэг байх нь сэтгүүлчийн хамгийн гол ур чадвар гэж тэрбээр өгүүлсэн юм.

Д.Цэцэн 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж