VS: Авлига хорооллыг нураана, нураахгүй

VS: Авлига хорооллыг нураана, нураахгүй

Улаанбаатар хотод өнгөрсөн долдугаар сард орсон борооны улмаас голын ай сав газар, эрэг дагуух барилга, орон сууцны хорооллууд усанд автаж, аж ахуй, нэгж иргэд хохирол амсаад буй. Ийм байдалд хүрэхэд Дунд голын хөвөөнд баригдаж буй "Aqua Garden"  зэрэг хороолол нөлөөсөн гэж үзэн, тус барилгын ажлыг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг Барилга хот байгуулалтын яамнаас гаргасан юм. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, үер усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуулах, шаардлагатай бол зарим объектыг нураах хүртэл арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Тиймээс бид энэ удаагийнхаа VS буландаа "Aqua Garden"  хорооллыг буулгах боломжтой эсэх талаар талуудын байр суурийг хүргэж байна.


 

А.Амарбаясгалан
"Эм энд Жи" компани буюу "Aqua garden" хорооллын захирал

-"Aqua garden" хороолол, Усан парктай холбоотой худал гүтгэлэг мэдээлэл их явлаа. Манай компанийн нэр хүндэд их халдаж байна. Aqua garden хороолол Улаанбаатар хотыг үерт автуулчихсан мэт маш олон ташаа мэдээлэл явсан. Авлига хороолол хэмээх сонин нэрийг манай байгууллагад хаяглалаа. Манай компанийг өөр өрсөлдөгч байгууллагууд доромжилсоор ирлээ. Би бүгдээс нь асуумаар байна. Хэнд хэзээ хэдэн төгрөгийн авлига хаана яаж өгчихсөн юм бэ. Хэн хэнд авлига өгсөн юм. Тийм асуудал байгааг хэн мэдэж байгаа вэ. Өнөөдөр авлига өгдөггүй үнэнч шударгаар зөв явж байгаа компанийг оролддог юм байна. Манай компанийн бүх зүйлийг шалгавал ямар шударгаар ажилладаг гэдгийг мэдэх болно. Угаасаа ч манай байгууллагын үйл ажиллагааг маш олон шалгасан. Юу ч гараагүй болохоор өрсөлдөгч газрууд санаатайгаар авлига хороолол гэдэг нэрийг өгсөн. Өнөөдөр хэн нэгэнд миний хамтрагч болоод найз нөхөд, танил зэрэг манай компанийн зүгээс ямар нэгэн байдлаар авлига өгсөн асуудал байвал би хариуцлагаа хүлээе. Угаасаа огтоос нэг ч төгрөгийн асуудал байхгүй учраас зориудаар бидний ажлыг зогсоохоор ийм нэршил өгч байгаа бололтой. Манай барилгыг голын голдирол өөрчилсөн мэтээр яриад байгаа. Үе үеийн сансрын зургийг та бүхэн хаанаас ч олоод харж болно. Голын голдирол гэж зүйлийг Эм энд Жи болоод өөр хэн нэгэн 1 мм, 1 см ч тэр өөрчлөөгүй. Байгаль өөрөө урсаж яваад зохицуулаад ирсэн тэр голдирол яг л хэвээрээ байгаа. Голын голдирол өөрчилж, урсцыг боож хааж үерийн далан барилаа гэж сийх ч үгүй худлаа мэдэгдэл гаргалаа. Төр хувийн өмчид өөрийн үзэмжээр хандаж болох юм уу. Хэрэв манай хорооллыг нураавал зохих ёс хууль журмаар нь хувийн өмчөө хамгаалах болно. Өнөөдөр миний өмчид халдаж байгаа төр маргааш таны өмчид халдахгүй гэх баталгаагүй болчихлоо. 2011 онд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ард иргэдийг үер усны аюулаас сэргийлэхийн тулд Дунд, Сэлбэ гол дээр үерийн даланг барьсан. Тэр тогтоол нь байна. Барихдаа голын урсгалд нөлөөлсөн, голдирол өөрчилсөн зүйл ерөөсөө байхгүй.

З.Батбаяр
Усны газрын дарга асан

-Орон нутгийн засаг захиргааны байгууллагын үндсэн үүрэг бол хууль биелүүлэх. Юундаа тэр хүмүүсээс айгаад нурааж, болно болохгүй гэх мэт юм яриад байгаа юм бэ. Хүний амь насыг хороосон хүнийг хуулийн дагуу шоронд хийдэг. Үүнтэй нэгэн адил Монгол Улсын хууль зөрчиж барилга барьсан бол тэр барилга байх ёсгүй. Барилгын тухай хуулинд барилга буулгах талаар нийтийн эрх ашгийг зөрчсөн бол тухайн барилгыг буулгаад, буулгасан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх ёстой. Тийм учраас зөвшөөрөлгүй барилга барьсан газруудын газрын зөвшөөрлийг нь хүчин болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, барилга буулгах үйл ажиллагааны тендер зарлаад, шалгарсан компанид нь барилга буулгах тусгай зөвшөөрлийг нь өгчих. Хоёр компани нэг нь барилгаа үлдээх, нөгөөх нь нураах гээд явж байг. Тэгээд хэн нь дийлэхийг нь харъя. Шүүх хуулийн дагуу шийдвэрээ гаргана биз. Хуулин дээр нь нураах зүйл заалтууд нь тодорхой тусчихсан байгаа. Би ганц нэгхэн газрын талаар яриагүй. Голийн гольдрол хааж барьсан, хууль зөрчиж барьсан бүх барилга, байгууламжийн талаар ярьж байна. Хоёрдугаарт, өөр аргууд ч бий. Тухайлбал, Орон нутгийн тусгай хамгаалалтанд авна гэж сайхан арга бий. Миний бие 2005,2006 онд дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч байхдаа  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлуудыг зэрэг хуралдуулж байгаад Сэлбэ голыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч байсан. Энэ нь мартагдсан. Тэгвэл одоо ингээд тусгай хамгаалалтанд хотын захиргаа аваатахаач ээ. Тусгай хамгаалалттай газар нутгаар аваад, хамгаалалтын бүсээ тогтоочих юм бол тэр дотор барилга барьсан хүмүүсийн үйл ажиллагаа хууль бус олж хувирна. Зөвшөөрөлгүй барилгуудыг нураах үйл ажиллагаа сайхан бүтнэ. Гуравдугаарт, Монгол Улсад ардчилсан тогтолцоо үүсэн бий болсноос хойш анх удаа 2004 онд  Усны тухай хууль батлагдсан. Харамсалтай нь Усны тухай хуулийг хэн ч хэрэгжүүлэхгүй байна. Өөрөөр хэлбэл голын ай сав газраас 50 метр газар барилга байгууламж барьж болохгүй гэдгийг тодорхой заачихсан байгаа. Усны тухай хуульд Монгол орны усны нөөцийн нэгдсэн менежмент, Сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийг 2012 онд Засгийн газрын хуралдаанаар төлөвлөгөө болоод Байгаль орчны сайдын тушаалаар Туул голын усны нөөцийн менежментын төлөвлөгөөг баталсан. Харамсалтай нь 2012 онд Усны газар татан буугдсанаар энэ чиглэлээр хийсэн ажлуудыг дарга нар шүүгээндээ хийгээд мартчихсан. Тун удахгүй гаргаж тавих болно. Тухайн үед ямар ямар эрсдлээс хэрхэн яаж сэргийлэх талаар тусгасан байсан. Тухайлбал, Усны нөөцийн нэгдсэн менежментын төлөвлөгөө гэх хуулийн нэрийг 2019 онд Улсын усны нөөцийн менежментын төлөвлөгөө болгоод өөрчилчихсөн. Тэнд усны нөөцийн нэгдсэн менежмент гэх  дэлхий нийтээр яригдаж байгаа маш чухал агуулгыг авч хаясан. Үнэнийг хэлээд 2035 он гэхэд Улаанбаатар хот усаар хангаж чадахгүй болно. Цаашлаад 2040 он гэхэд Улаанбаатар хотын хоногийн усны хэрэглээ нэг сая метр куб болно. Одоогийн байдлаар хоногт 300 мянган метр куб гарчихсан явж байгаа. Өөрөөр хэлбэл, усны хэрэглээ 2040 онд хоногт гурав дахин нэмэгдэх нь. Гэтэл усны нөөцийн талаар 50 жил ярьлаа. Бодитой өөрчлөлт юу ч алга. Цаашлаад усан хангамжийн асуудал аюултай байдалд хүрчихээд байхад өнөөдөр үер яриад сууж байна. Үерийн дараа ган болдог. Арван жилийн өмнө би Сэлбэ, Туул гол ширгэлээ гэж ярьж байсан. Одоо Туул, Сэлбэ гол дээр хүн үхлээ гэж ярьж байна. Дахиад 10 жилийн дараа ган ярина. Энэ бүхний хамгийн гол гарц нь усан сан.Болдог бол нэн түрүүнд усан сан бий болгоход анхаарч ажилламаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эрднээ 2023-08-02 202.126.88.100

хураана, хураахгүй л гэх юм. Зүгээр л хүмүүсийг энд байр авбал болохгүй ээ гэдгийг зад сурталчлах. гэхдээ нөгөө тэнэгүүд нь ойлгох болов уу даа. авчихаад дараагийн үeрээрьгонгинолдоод явж байх байхдаа

Avatar

Нураа 2023-08-02 192.82.87.47

Нураа

Avatar

Нэргүй 2023-08-02 124.158.65.73

Бөхчүүдийн хийсэн бантан шүүдээ. Сумтай базар түрэмгийлж УБ -ын дарга болсон зорилго нь мэдээж ингэж авилга авах шүүдээ. Авилгыг илрүүлэх амаргүй. Гэхдээ энэ авилга хорооллын хэргийг авилга гэж үзэх 100% боломжтой. Ингээд яллахад огтхон ч буруудахгүй.

Avatar

ХҮН БҮХЭН.... 2023-08-02 203.98.76.4

МОНГОЛЧУУД ЕР НЬ ДООР , ДЭЭРГҮЙ ХӨГШИН ЗАЛУУГҮЙ ХЭРЭЭ ХЭРЭЭНИЙХЭЭ ХАРЫГ ГАЙХАН ДЭМИЙ ХООСОН АНГАЛЗАЖ 34 ЖИЛ ЗҮГЭЭР БУСДААС БЭЛЭН ЮМ ХАРЖ СУУЛАА. ОДОО БОЛНОО, АМАА ХАМХИАД ДОР БҮРНЭЭ УРДАХ АЖЛАА ХИЙХИЙН ДҮРТЭЙ ХИЙЦГЭЭЕ. АРДЧИЛСАН УЛС, НИЙГЭМД ХҮН ӨӨРӨӨС НЬ Л ШАЛТГААЛДАГ, ХҮН БҮР ДОР БҮРНЭЭ ХИЧЭЭВЭЛ УЛС ААНДАА ХӨГЖИНӨӨӨ. ХҮН БҮР НҮГЭЛ БҮҮ ҮЙЛДЭЭЭ

Avatar

Зочин 2023-08-02 66.181.161.172

Алтай хотхон, ривер таун, эс аутлэт, энэ хороолол бүгд дунд голын эрэг дээр баригдсан

Avatar

Нэргүй 2023-08-02 213.87.131.82

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-08-02 202.9.46.252

анханаасаа л монголчуудаа хуурсан хогийн компанийн барилгыг нурааж голын голидрол урд нь ямар байсан тэр хэвээр нь сэргээе. х****л идсэн барилгыг нураах хэрэгтэй.ийм байранд орсон хүн тайван амьдрах боломжгүй .байгал хилэгнэнэ.

Avatar

Нэргүй 2023-08-02 66.181.176.228

Энэ барилгыг нураавал өөр олон барилга нураагдах ёстой шүү

Avatar

Нэргүй 2023-08-02 202.126.88.187

НУРАА НУРАА НУРАА

Avatar

Эрдэнэ 2023-08-02 192.82.90.109

хошин шогийнхон ъъъ

Avatar

Нэргүй 2023-08-02 89.38.97.198

хувийн өмчид хамаагүй халдаж болохгүй ээ. МАНыхан л зөвшөөрөл өгсөн болоод л энэ компани барьж байгаа ш д. Эхлээд зөвшөөрөл өгсөн хүмүүсээр энэ барилгыг нураах зардлыг нь гаргуул. Энэ компанийг болон захиалагчдын хохиролыг барагдуул. Мэдээж асар том хөрөнгөтэй МАН байгаа. МАН аар бүх хоиролыг төлүүл, ард иргэд болоод компанийг хохиролгүй болгож байж нураавал нураа. Хохиролын мөнгийг МАН аас гаргуулна шүү татвар төлөгч бидний мөнгийг зарцуулж болохгүй. Авилга өгсөн үгүйг шалгаад шийднэ биз.

Avatar

Иргэн 2023-08-02 66.181.164.211

Энэ новшийн байшин баригдах гээд газар шорооны ажил нь хийгдэж байхад үхсэн ацаа хийж байсан нөхдүүд бэ. Хэзээ хойно хэдэн арван давхар баригдаад ард иргэдээ усанд автуулсаны дараа мэдээллийн хэрэгслээр олон юм хуцаад хэрэлдээд байх юм. Мэргэжлийн улсууд нь энд барилга барьж болохгүй гээд байхад үхсэнээ хийж байсан юм. Бүр нэг хөлдүү гөлөөн сэтгэлгээтэй. Хэлэх ч үг алга.

Avatar

Ийм л байна даа 2023-08-02 202.21.107.10

БАТБАЯР НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ЯРЬЖ ХЭЛСЭН БАЙХАД, АВИЛГА ХОРООЛЛЫН ХҮН ХУВИЙН ЭРХ АШГАА ХАМГААЛЖ ЯРЬЖЭЭ.

Avatar

Хувийн өмч 2023-08-02 104.28.40.85

Энхбаярын гөлөг Батбаяр духандаа тугалга зоолгох нь дээ амархан шүү ард түмэн ганц дайрахад юу ч үлдэхгүй

Avatar

21 2023-08-02 202.55.191.130

HOT DAYAARAA HARAAD AI SAVD BARISAN GEJ BAIHAD 2011 онд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ард иргэдийг үер усны аюулаас сэргийлэхийн тулд Дунд, Сэлбэ гол дээр үерийн даланг барьсан. Тэр тогтоол нь байна. Барихдаа голын урсгалд нөлөөлсөн, голдирол өөрчилсөн зүйл ерөөсөө байхгүй. HEN 1 EER IM BICHIG GARGUULJ AVCHIHAAD ODOO HOTIIN BUH HUNIIG BURUU GEH UYM

Avatar

Нэргүй 2023-08-02 66.181.170.82

Teneg yum yarix yum daa. Gol dotor baishin bariad baix xereggui. Bariagui baixad uchnuun boroo ordog tegj ergeesee xalij ursdaggui baisan. Gol ursgalaaraa ursaad yavchixdag baisan. Naad baishinguudiig barisanaas xoish ergeesee xalisan. Guurnii dor xesegt dalan baixgui bolchixson baix shig. Tsementen dan xana xaragdaad baisan.

Avatar

Зочин 2023-08-02 103.212.116.237

г*** Батбаяр зөв л юм хэлсэн байна.

Avatar

Зочин 2023-08-02 103.212.116.237

Голын ай сав газарт байшин барьсаныгаа зөв гэх гээд байна уу. Тэгээд ч энэ барилга руу орон сууц авах хүмүүс байхгүй ээ.Тэнэг л биш бол ийм барилга орон сууцанд орох хүн байхгүй ээ.

Avatar

Зочин 2023-08-02 192.82.67.234

Батбаяр гэх нөхөр насаар гараараа ажил хийж үзээгүй ЦАГААН ЗАХТАН , АМААРАА АЖИЛ хийдэг хүн байна .Нураах амархан.Бүр монгол улсаараа нураацгаая гэвэл амархан даа.10 , 20 хоногт л сүйтгэчихнэ . .Бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт гэдгийг хүн болгон хийгээд байдаггүй. Элдэв зөвшөөрөл хяналтан доор олон зуун хүний хүч хөдөлмөр , хөрөнгө шингэсэн ажил байдаг. Цагаан захтангууд хүний хөдөлмөрт л атаархагсад нураана буулгана гэдэг.Даланг өндөрлөх, аваарын нэмэлт суваг тавих , зориулалтын гүүр барь

Avatar

Нус 2023-08-02 66.181.189.42

энэ карманы бацаан их том байнаа.бизнесмэн хүн ингэж аашилдаггүй.шаварчин бацааны гаргадаг занг гаргаж байх шив.Тойруулаад барьсан хашааг нь албадан буулга яг граш буулгасан шигээ.тэгээд оршин суугчид нь хэрхэн амьдрахыг харъя

Avatar

зочин 2023-08-02 103.229.120.79

хотын бөх дарга нурааж дийлбэл нилээд одонцор болно даанч чадахгүйлдээ иргэд л хохироод үлдэнэ

Avatar

Иргэн 2023-08-02 122.201.19.99

Олон зуун жил ус урссан голын гольдрог учраас барилгын доогуур ус урсаж байгаа,
намаг, усан дээрхи барилга яваандаа хазайх эрсдэлтэй

Avatar

Зочин 2023-08-02 150.129.142.27

юун зөвшөөрөл авилгал өгч голын гольдролд тулгаж барьчихаад сая болсон үер юу ч биш 4цаг ус ихтэй аадар орвол улаанбаатар тэр чигээрээ урсч 10 жилийн дараа ундны усгүй хатна зүгээр л дэлбэл

Avatar

Зочин 2023-08-02 150.129.142.27

энэ авилгач новшийг харахлаар л нүд хорсоод бна улаанбаатарыг усанд живүүлэх шуналын дэв нураах тендер зарлаж нураалгаад зардлыг нь авилгачаар төлүүлээчээ эсвэл дэлбэл дэлбэл дэлбэл

Avatar

Нэргүй 2023-08-02 202.126.92.98

Нураах ёстой шүү

Avatar

зочин 2023-08-02 202.131.226.197

Голын далангийн хэмжээг нэмэгдүүлчих хэрэгтэй байна
Хүний зөвшөөрлийг аваад барьсан барилгыг нураана гэж юу байхав дээ

Avatar

Зочин 2023-08-02 150.129.142.27

Энэ Батбаяр гэдг хүн маш зөв хэллээ ирээдүйгээ бодооч ээ бидний үр хүүхдүүд нээрээ л усгүй элсэн цөлд амьдрах юм бна Амарбаясгалан гэж энэ новшийн юу гэж хуцах хэнд хамаатай юм шууд нураа нураа нураа

Avatar

Зочин 2023-08-02 192.82.85.21

энэ байранд битгий ороорой гэж хүмүүсийг уриалж ба, доороо усан суурьтай өндөр байшин бүтнээрээ унаж олон хүний амь нас, эд хөрөнгө сүйрнэ шүү, маш том гамшиг сүйрэл болохоос өмнө нурааж байгалийн гольдрогыг чөлөөлөх нь 1 сая гаран оршин суугчийн эрх ашигт нийцнэ, хүн хэзээ ч байгалийн өмнө хүч мөхөсдөнө.

Avatar

Нэргүй 2023-08-02 202.55.191.194

Олон улс орны хотууд, тэр тусмаа төв хэсгээр гол, мөрөн, нуур зэрэг устай байдаг. Улаанбаатар түүний нэг, хотын дундуур, гадуур зэрэг гол урсац байж л байдаг, харин усны далан, байгууламж зэргийг л стандартын дагуу байгуулах нэн шаардлагатай. Үер зөвхөн манай улс, хотод бус олон улсын, дэлхийн хаана ч болж байгаа байгалийн үзэгдэл юм. Иймд цаашид гарах эрсдлээс урьдчилан сэргийлах ажлыг зөв харж, ярих биш, хийж бүтээж л гарна. Харин Aqua Garden төслийг үргэлжлүүлэх………….

Avatar

Иргэн 2023-08-02 202.21.103.226

Сая болсон үер юу ч биш. Энэ хэт их халалтын дараа дэлхий нийтээрээ хүчтэй аадар ус бороо ихтэй байхаар байна гэж анхааруулж байна. Жинхэнэ аймшигтай үер болвол энэ барилга угаасаа тэсэхгүй дээ

Avatar

зочин 2023-08-02 192.82.70.75

Голын ай сав гэж юу хэлээд байгааг мэдэхгүй хүмүүс голын голдирол яриад байх юм. Угаасаа 2008-2009 онуудад Дүнжингарав зах барих гээд авилгын асуудал үүсээд Наранхүү, талийгч болсон Алтан гээд нөхдүүд асуудал үүсгээд л байсан шүү дээ. Тэр үед л мэргэжлийн хүмүүс нь нийслэлийн нөхдүүдэд хэлээд ч үг аваагүй, цэвэр усны арав гаруй худаг устгаад дээр нь цэцэрлэнт хүрээлэн болгоно гэж үлгэр яриад одоо яасан. Цэвэр усны нөөц дээрээ бетонон цэцэрлэгт хүрээлэн барьчихсан. Үхэр Монгол гэж үнэн юм аа.

Avatar

Нэргүй 2023-08-02 202.126.90.9

Jiriin irgen gazar ezemshij barilga barih zovsjoorol naana chini avch chadah uu kkk

Avatar

Нэргүй 2023-08-02 192.82.67.140

Харлуулаад байгаа ямар өрсөлдөгч компаниуд вэ

Avatar

Зочин 2023-08-02 87.101.92.178

Хууль зөрчиж, иргэдийг бөөнөөр хохироогч бол МАШ ТОМ ГЭМТ ХЭРЭГТЭН. Хууль үйлчилдэг улсад бол нэг, хоёр барилга биш бүхэл бүтэн салбараар нь хуу хөөгөөд, бүүр хотоосоо гаргадаг, үүнд ЭМЗЭГЛЭХ ЮМ ЮУ Ч ҮГҮЙ. ХАРЖИЛ БАЙЯ ТӨРД СУУСАН ХУЛГАЙЧДЫГ.

Avatar

Зочин 2023-08-02 139.5.217.237

Их хэмжээний хөрөнгө зарж барьж байгуулсан шинэ барилгуудыг нурааж хохирол учруулж болохгүй.Харин далан эргийн хамгаалалт сайн хийж,үерийн хамгаалалтыг эрс сайжруул. Орчин үед усан дээр, том том гол мөрөний дагуу, бүр далай дотор хиймэл арал үүсгэн барилга байгууламж барьж байна. Венец Петрбург гээд олон хот олон зуун жилийн турш усан дунд, олон арал дээр оршсоор байна.Гэтэл бид сэлбэ мэт өчүүхэн горхиноос хотоо хамгаалж чадахгүй ,дэндүү арчаагүй,тэгээд хэрэлдэхээс өөр юу ч чадахгүй.

Avatar

Нэргүй 2023-08-02 192.82.67.140

Монгол хөрсөн дээрээ донгос

Avatar

Зочин 2023-08-02 202.9.46.64

Энэ захирал залуу бол жинхэнэ авилгачин байна даа.. харах царайны тэр нүд бол…

Avatar

Зочин 2023-08-02 139.5.217.237

Энэ зарим нөхдүүд бүх зүйлийг нурааж сүйтгэхийн төлөө төрсөн хүмүүс мэт байх юм. Гол горхины хамгаалалтаа л сайжруул, Ус сэтэрч болзошгүй газруудыг нарийвчлан тогтоож хамгаалалтыг улам сайн хийж болно биз дээ..Нураах устгахыг бүү урьтал болго.

Avatar

зочин 2023-08-02 192.82.86.179

ҮЕРИЙН БҮСТ БАРИГДСАН БАРИЛГА УГААСАА ЯВЦГҮЙ ГЭДГИЙГ ХҮН БҮР МЭДНЭ.
ХУДАЛДАН АВСАН ИРГЭДЭД ХОХИРОЛТОЙ, АВЛИГАА АВСАН, ХУДАЛДСАН, АШГАА ХҮРТЧИХСЭН
ХҮМҮҮСТ АШИГТАЙ БАРИЛГУУД. ДЭЛХИЙН ДУЛААРЛЫН ГОРЫГ МОНГОЛ УЛС, МОНГОЛ ХҮМҮҮС АМСАЖ БАЙГАА
ЦААШИД Ч ЭРҮҮЛ МЭНД, ХӨРӨНГӨ МӨНГӨӨРӨӨ ХОХИРОХ НЬ МАШ ТОДОРХОЙ БОЛСОН ТУЛ НУРААХ ХЭРЭГТЭЙ.
ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ҮЕРИЙН БҮСТ ГАЗАР ОЛГОСОН, ГАЗРЫГ НЬ ТОМРУУЛЖ ӨГСӨН, БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН
ХҮМҮҮСЭЭР ТӨЛҮҮЛ.

Avatar

Зочин 2023-08-02 202.179.15.71

Эхлээд хууль зөрчиж орон сууц барих зөвшөөрөл өгсөн дарга нарыг ил тод олон нийтэд зарлаа хариуцлагын арга хэмжээ ав

Avatar

Нэргүй 2023-08-02 202.21.114.170

Завшөөрөл олгосон Барилгын яамны Даваасүрэн, Магнайсүрэн эд нарыгаа шалга !!!!!

Avatar

ЗОЧИН 2023-08-02 103.10.21.12

ХУУЛЬ БУСААР БАРЬСАН,ҮЕРТ АВТАЖ СУУРЬ НЬ БАТ БӨХИЙН ЧАНАРАА АЛДСАН,ДАХИН ҮЕРТ АВТАХ,ДУНД ЗЭРГИЙН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨХӨД Л НУРАХ АЮУЛТАЙ БОЛСОН,ДАХИН ҮЕРТ АВТАХАД БЭЛЭН,ТҮМНИЙ х****л,ХЭЛ АМ ДАГУУЛСАН,САЯНЫ ҮЕРИЙН ГАЙ ГАМШГИЙН ЭХ БОЛСОН ЭНЭ БАРИЛГАД ОДОО ХҮМҮҮС ОРОХ УУ, 25 ДАВХАР БҮРЭН ЦУТГАМАЛ БАРИЛГА БАРИХ ТЕХНИКИЙН ШИЙДЭЛ БАЙХГҮЙ.ТИЙМЭЭС ЭДГЭЭР БАРИЛГУУДЫГ ЗАХИАЛАГЧ,ГҮЙЦЭТГЭГЧИЙН ЗАРДЛААР НУРААЖ БАЙГАЛИЙГ СЭРГЭЭЛГЭХ ЁСТОЙ.ӨӨРСНӨӨ НУРААХ ЧАДВАРГҮЙ БОЛ ГАДНААС ЗӨВЛӨХ АВ.ӨӨР ШИЙДВЭР БАЙХ ЁСГҮЙ.

Avatar

z 2023-08-02 122.201.24.3

Ene companiin zahiral bro-d handaj yum helmeer bainaa. Bro barag duugai baisan ni deer yum bishuu dee hend avilga ugsiin harsiimuu gene uu ? Bro mongold zuv zugeer yu ch ugugui iim gazriin zahiramj garguulaad barilgiin zuvshuurul avaad yavdguimaa buh humuusiig maanag gej bodood jujigleed baival anhnii nuraalgasan tohioldol ch bolj magadgui shdee bro care !!

Avatar

3-3-3 2023-08-02 139.5.219.125

Нураах шийдвэр гаргаад ажил эхлэх үед наад зөвшөөрөлтэй гэсэн компанийн захиарал чинь хэнд, юу өгч зөвшөөрөл авснаа өчсүү… Үгүй бол ар талтай, зөвшөөрөлтэй, хууль зөрчөөгүй гээд л суугаад бгаа санагдах юм. Яг үнэндээ нураана гээд байгаа нөхдүүд өөрсдөө зөвшөөрөл өгч авилга васан бхаа даа… Хулгайч л хулгайчийг бариарай гэж хамгийн чанга орилдог санагдах юм

Avatar

Zochin 2023-08-02 59.153.114.159

Хогийн барилга удахгүй үерт урсана шүү битгий аваарай иргэдээ авах юм бол хэзээ ч буцаж зарагдахгүй шүү

Avatar

Иргэн 2023-08-02 202.126.89.10

Хэрвээ 1966 оных шиг том үeр болоод энэ хорооллын оршин суугчид амь насаа алдвал энэ компанийн захирал нэртэй баньд хариуцаж чадах уу??? Монгол хүн Эрүүл Аяулгүй орчинд амьдрах ёстой гэж Үндсэн хуулинд заасан байдаг. Үндсэн хууль хүчтэй юү нэг компанийн бизнeсийн эрх ашиг хүчтэй юү??? Наад авилгаар босч байгаа барилгаа нураа. Өөр шийдэл байхгүй

Avatar

Нэргүй 2023-08-02 202.9.46.64

Яг үнэн

Avatar

Нэргүй 2023-08-02 124.158.65.73

Энэ а.амарбаясгалангийн багтарч үхэх гээд ярьж байгаа нь илт авилгачны сонгодог дүр төрх байна. Монгол улсын ямар ч хууль дүрэм журам
зөрчөөгүй. УБ -ын мэр пи -д авилга өгөөгүй. Голын ай сав газраас 50 метрийн цаана манай АВИЛГА хороолол сүндэрлэж байгаа……. Яг л ясны авилгачийн чарлаа. Одоо энэ ард олны шуугианыг чимээгүй өнгөрөөчихвөл…….. тэр шүүх хуулийнхныг аргалж л таараа гэжийгээ л даа, чааваас. Сумбазарт авилга өгөөгүй шүү гэнээ.

Avatar

Нэргүй 2023-08-02 202.21.103.226

150 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалттай төсөлд томчуудын гар хөл оролцоогүй байна гэж байх ч үгүй. Энэ барилгыг нураачихдаг юм бол ёстой авилгатай тэмцэж байгаа юм байна л гэж итгэхээс дээ

Avatar

Нэргүй 2023-08-02 64.119.26.115

Tuuliin ereg deer Khan hills barilgaa barisaar bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж