Өвөрхангайд 32 настай эмэгтэй хүүтэйгээ үерт урсаж, амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2023.08.02-нд нийтлэгдсэн

Өвөрхангайд 32 настай эмэгтэй хүүтэйгээ үерт урсаж, амиа алджээ

Өвөрхангайд 32 настай эмэгтэй хүүтэйгээ үерт урсаж, амиа алджээ
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд 32 настай эмэгтэй хоёр настай хүүтэйгээ үерт урсаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал,  Хайрхандулаан сумын Эмээлт багийн Баатарын даваа гэдэг газар 08.01-ний өдрийн 18:00-20:00 цагийн хооронд усархаг аадар бороо орж уруйн үер буусны улмаас хоёр иргэн гэртэйгээ үерийн усанд урсаж нас барсан тухай дуудлагыг 20:50 цагт хүлээн авчээ.

Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн 32 настай, эмэгтэй 2 настай, эрэгтэй Б нар гэртэйгээ урсаж нас барсан тул Хайрхандулаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн ажиллаж 32 настай эмэгтэйн  цогцсыг 20:30 цагт /гэрээс нь урд зүгт 300 метрээс/ олсон.  2 настай хүүгийн цогцсыг өнөөдөр 06:07 цагт гэрээс нь урд зүгт 1.5 км-ээс олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.


Аянга:Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн Дэрчингийн-Орой гэдэг газар 08.01-ний 17:30 цагт малчин айлын гэрт аянга буусан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Ө-ийн гэр дээр аянга буусны улмаас малчин  53 настай, эмэгтэй А,  37 настай, эрэгтэй А нар бага зэрэг түлэгдсэн тухай мэдээллийг тус сумын Эрүүл мэндийн төвийн эмч аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Уруйн үер: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Цахиурт багийн Арвайн тал гэдэг газар 08.01-ний өдрийн 18:00-21:00 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас хатуу хучилттай авто замын зорчих хэсэг дээгүүр ус хальж урссан тул автомашин усанд боогдсон тухай дуудлагыг 21:45 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар алба хаагчид очиж усанд боогдсон 10 автомашиныг татан гаргасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж