Танилц: Даншиг наадмын ХӨТӨЛБӨР

Танилц: Даншиг наадмын ХӨТӨЛБӨР

Танилц: Даншиг наадмын ХӨТӨЛБӨР

"Монголчуудын өв соёлын Даншиг наадам- Хүрээ цам” наадам наймдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Хоёр өдөр үргэлжлэх наадмын хөтөлбөр гарчээ.

 

зураг

зураг

ХҮЙ ДОЛООН ХУДАГ РУУ НЭМЭЛТ АВТОБУС ҮЙЛЧИЛНЭ 

МУБИС-ийн автобусны буудлаас Хүй долоон худаг чиглэлд таван автобус үйлчлэхээр болжээ.

Тодруулбал:

  • 2023 оны наймдугаар сарын 5-ны 07:00-23:00 цаг
  • 2023 оны наймдугаар сарын 6-ны 08:00-22:00 цаг гэсэн цагийн хуваарийн дагуу эхлэл цэг МУБИС-ийн баруун талын автобусны буудлаас хөдлөх юм байна.

Мөн эдгээр автобус дайран өнгөрөх буудлуудад зогсох аж.

Хүрээ цам Даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256, өвөр монгол, буриад бөхийн барилдаанд тус бүр 64 бөх барилдах юм байна.

Даншиг нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой.

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй баяр бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ билээ.

Жил болгоны наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохиогддог тус арга хэмжээний үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, шашин соёлын үзэсгэлэн худалдаа зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болдог.

Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-02 192.82.72.9

энэ олон найр наадмаа дуусгаач ээ

Avatar

Нэргүй 2023-08-02 213.87.131.82

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Иргэн 2023-08-02 202.126.90.93

Монгол үндэстний ондооших 1 хэлбэр мөн

Avatar

б 2023-08-02 202.126.94.126

энэ новшийн наадмуудаа дуусгаачээ пиздаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж