Наймдугаар сарын 2-нд нийслэлийн зургаан дүүргийн 10 хорооны цахилгааныг хязгаарлана.
Тухайлбал Хан-Уул, Баянгол, дүүргийн нийт таван хороонд өглөөний 09:30 цагаас эхлэн тог таслах бол Сүхбаатар, Налайх дүүргийн зарим хороонд 10:00 цагаас цахилгааны хязгаарлалт эхлэхээр байна.
Мөн Төв аймгийн Баянчандмань сумын зарим газарт 08:30-20:00 цагт тог тасрах юм байна. Иймд хэрэглэгчид та бүхнийг засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас зөвлөлөө.


Холбоотой мэдээ