ЦЕГ: Вьетнам улсын иргэнийг хүчирхийлсэн 3 иргэнийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2023.08.02-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Вьетнам улсын иргэнийг хүчирхийлсэн 3 иргэнийг шалгаж байна

ЦЕГ: Вьетнам улсын иргэнийг хүчирхийлсэн 3 иргэнийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 01-ний өдрийн 02.00  цагийн орчимд “Гадаад улсын иргэн бусдад хүчиндүүлсэн” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, 07 дугаар сарын 31-ний өдрийн 22 цаг 30 минутын орчимд Бүгд найрамдах социалист Вьетнам улсын иргэн 20 настай, эмэгтэй нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа такси барихад тухайн машинд байсан Монгол Улсын гурван иргэн дээрхи гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон.

Тухайн хэрэгт 17-20 настай Б,Т,Н нарыг холбогдуулан шалгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж