208 мянган ахмад 550,000-ийн тэтгэврээр амьдрахаар чардайж байна

208 мянган ахмад 550,000-ийн тэтгэврээр амьдрахаар чардайж байна

208 мянган ахмад 550,000-ийн тэтгэврээр амьдрахаар чардайж байна

Засгийн газраас ахмад настнуудын тэтгэврийг нэмээд сар болж буй ч гомдол цөхрөл тасарсангүй ээ. Аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүд ахмадуудын хөлд дараатай байх болсон нь тэтгэврийн нэмэгдлээ шалгуулж буйтай холбоотой юм. Хяслантай нь, шалгуулаад ч ахмадуудын дийлэнхийнх нь тэтгэвэр нэмэгдэхгүй. Шалтгаан нь бичиг баримт нь алга болсноос итгэлцүүрээр тэтгэвэр нь нэмэгдээгүй тул зөвхөн 10 хувийн нэмэгдлээр тооцогдсон.

Тасралтгүй 30, 40 жил ажиллаж, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ч бага цалин авч байснаас шалтгаалж, тэтгэвэр нь итгэлцүүрээр 17 мянга, 16 мянган төгрөгөөр нэмэгдсэн тохиолдол хамгийн их хувийг эзэлж буй юм.

Жишээ татвал, Сэлэнгэ аймгийн Зүүн хараагийн сангийн аж ахуйд тасралтгүй 35 жил ажиллаж, өндөр насны тэтгэвэртээ гарсан Улсын хошой аварга ногоочин Н.Цэнд-Аюушийн тэтгэвэр өнгөрсөн долдугаар сарын 1-нд 580 мянган төгрөг болж нэмэгдсэнд гомдолтой байна. Газар тариалангийн салбарт 1970-2005 он хүртэл тасралтгүй ажиллахдаа амралтын өдөр, баярын өдөр гэж байдаггүй, илүү цагаар ажилласан ч хөдөлмөрийн хөлс нь тооцогддоггүй, улсаас олгосон цалинг авч, хоёр нарны хооронд борви бохисхийлгүй ажиллаж байсныг эргэн харж, тэтгэврийн нэмэгдэлд уян хатан хандахыг хүсч буй. Учир нь, Улсын хошой аварга Н.Цэнд-Аюушийн нэгэн адилаар тэтгэврээ тогтоолгосон ахмадууд газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Төв аймагт маш олон. Зөвхөн ногоочноор тогтохгүй агрономич, механикжуулагч, тракторын жолоочийн тэтгэвэр 580 мянган төгрөг байгаа нь шударга бус юм гэж тэд хэлж буй.

Боловсрол, эрүүл мэнд, мал аж ахуйн салбарт 30 гаруй жил тасралтгүй ажиллаж, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ч мөн л итгэлцүүрээр 15000-17000 төгрөгөөр тэтгэвэр нь бодогдсон буурлууд олон. Жишээ татвал, боловсролын салбарт 34.8 жил ажилласан ахмад настан Л.Энхчулууны тэтгэвэр итгэлцүүрээр 17 мянган төгрөгөөр нэмэгдсэн. 10 хувийн нэмэгдэл нь орж байж, одоо 570 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг.  Хүүхдүүд нь сар бүр дэмжлэг үзүүлдэгийн хүчинд болгоод буй.  Түүнээс хоолны махаа авах уу, даралтныхаа эмийг авах уу гэдэг сонголттой нүүр тулна.

Нийгмийн даатгалын ерөнхий газар/НДЕГ/-ын мэдээллээр өнөөдрийн байдлаар бүрэн тэтгэврийн доод хэмжээ буюу 550 мянган төгрөгийн тэтгэврийг 208 мянган ахмад авч байна.

Харин 550 мянгаас 1 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийг 137.7 мянган ахмад настан авч буй тухай мэдээлсэн нь нийт тэтгэвэр авагчдын 70 гаруй хувь 550-580 мянга орчим төгрөгийн тэтгэврээр сарын турш амь зуухаар чардайж байна гэж барагцаалж болохоор буй.

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны Хөдөлмөр хамгааллын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргалын тайлбараар бол 160 гаруй мянган хүний тэтгэвэр итгэлцүүрийн тооцооллоор хөдлөхгүй үлджээ. Учир нь, тэдний 85 мянга нь цалингүйгээр тэтгэврээ тогтоолгосон бол 60 мянган иргэн Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн тул итгэлцүүрээр нэмэгдээгүй. Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн хүмүүсийн тухайд итгэлцүүрээр тэтгэвэр нь нэмэгдэхгүй байх нь зөв. Яагаад гэвэл тэд Улсын хошой аварга Н.Цэнд-Аюуш, Л.Энхчулуун нарын нэгэн адил тасралтгүй улсад 35 жил ажиллаж, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүмүүс биш. Ажиллаагүй хэрнээ ажилласанаар тооцуулж, Нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, тэтгэврээ тогтоолгосон тул тэдний хувьд маргаад байх зүйл үгүй. Хамгийн гол нь төрийн шийдвэр тогтоолоор тасралтгүй 30, 40 жил ажиллаж, Нийгмийн даатгалын шимтгэл төлсний эцэст нөхөн төлсөн хүмүүстэй нэгэн адил шахуу, 10, 20 мянган төгрөгийн илүү тэтгэвэр авч буйдаа гутарч, гундаж, гомдож байна.

Төрд асуудлаа хэлэхээр “Бага  цалин авч байсан байна шүү дээ. Итгэлцүүрээр 15 мянгаар төгрөгөөр нэмэгдэхээс өөр яах юм” гэж шилбэ татаж буй.

Уг нь ухаалаг төр бол тэдний гомдлыг хүлээн авах ёстой юм. Яагаад гэвэл тэтгэврийг ажилласан жил, авч байсан цалинтай нь жишиж тогтоодог. Гэвч энэ ялгаа заагийг гаргаж өгөөгүй. Зөвхөн удирдах албан тушаал хашиж явсан хүмүүстээ л анхаарал хандуулснаар ёстой цаг наргүй ажиллаж, хөдөлмөрлөсөн нь хохирч үлдсэн нь дээрх жишээнүүдээс харж буй.

Улсын хэмжээнд бүрэн тэтгэвэр болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр авдаг 480 мянган ахмад бий. Тэднээс хэдэн хувь нь 20-иос дээш жил ажиллаж, Нийгмийн даатгалын шимтгэл төлж, тэтгэвртээ тогтоолгосон бэ, тэдний хэдэн хувь нь бага цалин авч, олон жил Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна вэ гэдгийг тогтооход толгой өвтгөөд байх асуудалгүй. Гэвч дургүйд хүчгүй гэгчээр “Та Нийгмийн даатгалын шимтгэлээ өндрөөр төлж байхгүй яасан юм бэ” гэж зандрах, загнахын дундуур ахмадуудыгаа гомдоосоор…

Үнэндээ бол Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн хүнд бэрх үед төрийн албан хаагчдын цалинг нэмэх нь байтугай сар, сард нь олгож чадахгүй. Зарим жил хэдэн сараар нь цалингаа тавьж, чадахгүй чардайлгаж байсан. Өнөөдрийн тэтгэвэр авч буй ахмадуудын олонх нь тэрхүү зах зээлийн нийгэмд шилжих хүнд жилүүдийн ачаанаас үүрэлцсэн гэж хэлж болно. Гэтэл өнөөдөр өгч буй тэтгэврийнхээ хэмжээг эргээд нэг хараарай.

УИХ-ын нэг гишүүний үдийн цайндаа зарцуулдаг 550 мянган төгрөгөөр ахмадууд сар амь зуух гэж чардайж буй. Зарим ахмад настан "Нэг шөлний хонь худалдан авч, 50 кг шуудай гурил автал тэтгэврийн 550 мянган төгрөг нэг хоногийн дотор дууслаа. Үлдсэн өдрүүдийг яаж давна даа" гэж байна.

MN-25 дугаар суваг телевизийн “21 мянган төгрөг” реалити шоу нэвтрүүлгийн оролцогчид  долоо хоногийн турш 21 мянган төгрөгийг нэг өдрийн хоолонд хүргэхийн тулд хүнсний захаас цувдай худалдан авч, хүнсний ногоогоо граммаар авдаг шиг ахмадууд 550 -580 мянган төгрөгөө сарынхаа хүнсэнд хүргэхийн тулд түүнээс ч илүүтэйгээр чардайж зүтгэж буйг хүртэх ёстойгоо л хүртэж буй хэрэг гээд нүдэн балай чихэн дүлий хаях юм уу.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

66 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ахмад 2023-08-02 103.212.117.132

Хойшдоо ер нь баялаг бүтээдэг энэ улсын хүнд хүчир ажлыг гардан хийдэг хүмүүс ад үзэгдэх болж Баг цалинтай байсан г.м.Бүгд дарга,эсвэл багш,эмч, цэрэг цагдаа г.м төсвөөр цалинждаг хүмүүс болох ёстой юумуу.Монголд бүх юум нь эсрэгээрээ явагддаг харамсалтай.Хөгширч байж бие биенээ ад үзэн муухай.адгийн хог шаарууд..

Avatar

иргэн 2023-08-02 64.119.26.238

Энэ жил тэтгэвэр тогтоолгох гээд явж байгаа ядарсан хүмүүст цэргийн алба гурван жил хаасан хүмүүст цэргийн 3 жил нь 1.6 жилээр нэмэгдээд ажилласан жил дээр 4,6 жил болно гэдгийг сайн ойлгуулаарай. Ихэнх хүмүүс мэддэггүй. Цэргийн гурван жилийг дөрвөн жил зургаан сараар бодож өгч байна.

Avatar

Зочин 2023-08-02 150.129.141.170

итгэлцүүр бол буруу бишээр гэхдээ хөдөө орон нутагт арлчилалаас хойш ихэнхи байгууллагууд хувьд шилжиж аа нэгж болсон ба аа нэгжийн захирал дарга нар зөвхөн өөрийн ашиглах бодож ажилчдын цалинг бичиг баримтад доод хэмжээгээр бичиж татварт бага мөнгө тушааж бсны балаг гарч бгаа нь. энэ асуудал одоо ч амь бөхтэй бгаа шүү жишээ нь төмс хувийн сургууль багш нартаа 800-900 мянгатын цалин өгдөг мөртөө нийгмийн даатгалд цалингийн доод хэмжээгээр төлж бна эргээд энэ хүмүүс тэтгэвэрт гарахад одоогийн үүс

Avatar

Зочин 2023-08-02 59.153.114.125

өөрсдөө сонгосон биз дээ. одоо яахав дээ

Avatar

Ариука 2023-08-02 192.82.87.20

ХНХ -ын сайд Булгантуяагийн хийж байгаа ажил.Итгэлцүүр гэж өөрсдийн ирээдүйд авах тэтгэвэртээ тааруулж хийсэн Нэмэгдэл санаачлага.ичихгүй мундаг зүйл санаачилсан гэж ард иргэдэд танилцуулаад бгаамдаа.Энэ удаагийн тэтгэвэрийн нэмэгдэл дундаас доош түвшингийн тэтгэвэр авагч нарыг үнэн тохуурхсан асуудалдаа.

Avatar

Нэргүй 2023-08-02 192.82.84.195

Unen sh dee

Avatar

Нэргүй 2023-08-02 122.201.24.126

Арчаагүй Төрдөө гомдох юм даа. 3 сая гархан хүн дотроосоо Сая хүрэхгүй ахмадууддаа сайхан амьдруулж чадахгүй Төр юм даа.Маш их гомдож байна.Төрий минь сүлд оршоог.

Avatar

Нэргүй 2023-08-02 122.201.24.126

Ахмадууд бид яах ёстой юм бэ? Насаараа 32 жил хортой нөхцөлд. ажиллачхаад Цалингийн тодорхойлолт байхгүй гээд 550 төгрөг авч байна Энэ хэний буруу юм бэ?,Хоёр нийгэм солигдож та бүгдийн буруу шүү дээ.Үлдсэн хэдэн насандаа сайхан амьдраад хорвоог орхих юм сан даа гэж бодож байна даа бид.

Avatar

ИРГЭН 2023-08-02 202.9.46.55

Энэ насаараа Ардын намаа сонгосон тэгээд байж бай. Сонгосон сонгуулийн чинь үр дүн

Avatar

Нэргүй 2023-08-02 213.87.131.82

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-02 192.82.85.32

тухайн үед хашиж байсан алба нд өндөр төлж байсан зэрэг бусад зүйлийг харгалзсан байгаа.бодоод үздээ тухайн үед 150к авч байсан бол одоо Ерөнхийлөгчтэй адилхан цалин авна гэж барьцаж болохуу.хар ухаанаар бодоод үз.дээ.ахмадуудаа.

Avatar

Зсссссс 2023-08-02 202.126.89.189

зөв, шударгаар нэмсэн байна лээ, цэвэрлэг, ногоочин хүмүүс дээд мэргэжилтэй хүмүүстэй ижил тэтгэвэр авч байсан шүү, одоо л ялгаа гарч байна. Зөв

Avatar

Ард 2023-08-02 43.242.243.175

улсад ажилсан жил л хамгаас чухал юм.байна.
16 настай ажилчин болж 18 насандаа цэргийн албанд явж жирийн л ажил жолооч манаач жижүүрхэн хийж хөдөлмөрийн хамт олон дунд л 44 жил хөдөлмөрлаж тэтгэвэотээ суусан.
Хөдөлмөрлөсөний эцэст л юм.юманд хүрдгийг яс махаараа ойлгож сууна. Ядаж л цэргийн алба гурван жил хаасандаа ч бахархаж байна. Цэргийн гурван жилийг маань дөрвөн жил зургаан сараар бодож өгч байна.
Төр засаг.Цэрэг Аомидаа баярлаж байна.
Тэтгэвэр маш шударгаар нэмэгдсэн шүү.

Avatar

Батбаяр 2023-08-02 202.9.40.181

Өнөөдөр бага тэтгэвэртэй байгаа эдгээр өндөр настангууд Монголын нийгмийн өөрчлөлтийн золиос болсон хүмүүс.. Улс эх орны олон үйлдвэр байгууллагууд хувьчлал нэрээр луйварчдын гарт очиж бүгд ажилгүй болж юун нийгмийн даатгал төлөх байтугай амьдралаа хэрхэн залгуулах асуудалтай тулгарсан.. Эмх замбараагүй байдлаас үүдэлтэй олон үйлдвэр албан байгаууллага үүдээ барьж дампуурсан.. Амьдрах арга учраа олох гэсээр байтал тун удалгүй өнгө мөнгө, намын харъяалал гэх мэт олон асуудлаас үүдэлтэй ажилгүй

Avatar

Nerteei 2023-08-02 203.91.115.48

baga tetgever avch bga gd nemeed bh ystoi yu ilvv shimtgel tulj bsn irged hohiroh uu yshig zgr bvgd neg adilhan tetgever avaad suuj bai

Avatar

Хэрээ 2023-08-02 202.126.88.152

ардичилсан нийгэмд аргалж байгаад их хуралд гарч чадвал л аятайхан амьдрана . тэгээл чадахгүй нь 550 аваад улных цариалаад явна даа

Avatar

Нэргүй 2023-08-02 124.158.65.187

Ээж минь улсад 35 жил ажиллаад 500 000 гаруйхан тэтгэвэр авч байсан, сая овоо нэмэгдсэнд баярлаж л байгаа . Бичиг баримт нь бүрэн, тогтмол төлж байсан нь нөлөөллөө гэж харж байна даа

Avatar

Нэргүй 2023-08-02 66.181.178.47

Энэ төр хуулиа дандаа ард түмнийхээ эсрэг хийдэг . 29 жил 7 сар НДШ төлчөөд 550 000 төг авч байна. Ой гутам доромжлол

Avatar

Нэргүй 2023-08-02 202.21.107.38

Ажиллаж байх хугацаандаа авч байсан цалингийн хэмжээ, төлж байсан НДШ-ээс чинь энэ тэтгэвэрийн хэмжээ дамжаа чинь хамаардагийшдээ. Одоо хүртэл тэрийгээ ойлгодоггүй хаагуур явж байсын. Бага НДШ төлж байсандаа гомдоод л суудаа за юу……

Avatar

Иргэн 2023-08-02 192.82.91.182

Хууль хүн бүрд тэгш үйлчилэх ёстой, Бага цалин авч, НДШ бага төлж байсан бол тэр хэмжээгээрээ бага тэтгэвэр авах хуулийн заалттай. Гэвч энд төр бас буруутай. Анхнаасаа хуулийнхаа эзаалтыг зөрчин бага тэтгэвэр авагчдын тэтгэвэрийг нэмнэ, тэтгэврийн доод хэмжээг тэдэн төг болгоно, НДШ нөхөн төлүүлнэ, гэх мэт олон бусармаг шийдвэр гаргаж, олон жил мөрдөж ирсэн хуулийнхаа заалтыг зөрчсөөр ирсэн нь өнөөгийн ийм гашуун сургамж болж байна

Avatar

Зочин 2023-08-02 202.126.89.233

яг үнэн,шудрага бус зүйлсээ төрд ажиллаж буй эрхтнн дархтан хувийн нэр хүндээ өсгөх улс төрийн оноо авахад зориулан эдийн засгийн,сэтгэлгээний а******н гэмээр зүйлс хийдэг.

Avatar

Нэргүй 2023-08-02 185.17.14.116

Ажилласан сүүлийн 5 жилээр тэтгэвэр тогтоолгосон мэргэжилтнүүд 1500000 гаруй төгрөгний тэтгэвэртэй байна. Тэднээс өмнө нь тэтгэвэрт гарсан дарга нар түүнээс хамаагүй бага тэтгэвэртэй байна.

Avatar

ӨНДӨР НАСТАН 2023-08-02 192.82.83.126

Улс нийгэмдээ тогтвортой ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан өндөр настайчууд хангалттай сайн тэтгэвэр авч байна БАЯРЛАЛАА

Avatar

Нэргүй 2023-08-02 202.9.46.213

… тасралтгүй тогтвортой ажиллаж байсан хүмүүсийнх овоо нэмэгдсэн байна , харин тасарсан болон нөхөн бичилт ажиллаагүй атлаа бичүүлсэн хэсэгт мөн хөдөлмөрийн дэвтрийн бичилт байхгүй болон дутуу хүмүүсийн хувьд өөрсдийн нь хариуцлагагүй байдал нөлөөлсөн тал ажиглагдах л бололтой . Тухайн үеийн дэвтэрт бичилт хийдэг удирдлагуудын сэтгэл дутсан байдал … үүнийг бол хамт ажиллаж байсан хүмүүсийнх нь баталгаагаар шүүхээр ороод л гаргаж өгч байна .

Avatar

Зочин 2023-08-02 202.126.88.125

Хохьчинээ гэж тавлах нь ч хашаа юм. Гэхдээ л та нарын л сонгосон нам чинь шдээээээ…

Avatar

иргэн 2023-08-02 103.57.92.73

Дарангуйлагч _ Хулгайч Авилгажсан Төр засагтай Монголчуудын амьдрал хэзээ ч Өөдлөхгүй ээ,,,,,,МАН Ард иргэд ээ туйлын Ядуу байлгах зорилготой,

Avatar

Хүүхэд гаргасаны буруу 2023-08-02 66.181.189.42

Шинэ дарга нар эцэг эхдээ л зориулж тэтгэвэр нэмсэн.Олон хүүхэд гаргасан яг очих ёстой улс ь хэвэндээ үлдсээн.Цөөн хүүхэдтэй хурган дарга цэрэг нар л хожлоо.

Avatar

зочин 2023-08-02 103.229.120.79

цалин бага хүнд ажил хийж бсан ахмадуудыг бага нд төлсөн гээд ийм бага тэтгэвэр ногдуулж бгаа нь туйлын буруу улс цалин багаас болж бага төлсөөн гэдгийг ойлгоод өгөөч

Avatar

1550 төгрөгийн цалинтай байсан хүнд итгэлцүүр нь үйлчлэхгүй цалинг нь баллуурдаж байна 2023-08-02 103.229.122.87

Өндөр цалин авдаг байсан хүнд өндөр тэтгэвэр өгнө гэж шал худлаа. Аав минь 1550 төгрөгийн цалин авдаг байсан. Гэтэл итгэлцүүрээрээ бодохгүйбайна лээ. өндөр цалинг нь баллуурдаад хаяж байна. Цалингийн дээд хэмжээ 1,4 сая болгод тэрний 45% тэтгэвэр тогтоосон байна лээ. Арай шударга бус!!!!

Avatar

почин 2023-08-02 202.131.226.197

Сүүлийн жилүүдэд нэмээд байгаа 300 мянга авдаг байлаа
Нэмсэн ч үнийн өсөлтийг гүйцэхгүй байна

Avatar

Зочин 2023-08-02 139.5.217.237

Тэтгэвэрт гарах хүртэл даатгалд төлсан мөнгөний хэмжээ,ажилласан хугацаа, хүнд хортой нөхцөл зэргийг харгалзан,тэтгэвэр тогтоолгодог. Тэтгэвэр нэмэх асуудлыг ч энгэж шийдэх хуультай Энэ удаа ч хуулиа мөрдөөд шийдсэн байна. Хууль зөрчиж асуудал шийдэх эрх хэнд ч байхгүй. Даатгалд мөнгө бага төлсөн атлаа ахиу их төлсөн хүмүүстэй ижил өндөр татгэвэр авах гэж дураар авирлаж болохгүй. Тэтгэвэрийн зарчмыг дампууруулна.

Avatar

Зочин 2023-08-02 202.21.108.10

Зөв.нэмж хэлэхэд энэ тэнд ажил хийж байхдаа сайн дураараа тэтгэвэрийн НДШ – ээ төлөх ёстой шдээ.Тухайн үед төлөөгүй улсаас хувь тэнцүүлсэнээр тэтгэвэрээ тогтоолгож сул мөнгө авч байж голж болохгүй.

Avatar

Иргэн 2023-08-02 103.26.193.50

25 аас дээш жил нд төлсөн ахмадуудыгаа харинч нэг улсад хүртээлгүй, нд аа төлөөгүй иргэдтэй адилхан 40,50 тай нэмэгдэж байгааг тайлбарлана уу?

Avatar

ахмад 2023-08-02 202.179.27.60

Итгэлцүүр нэртэй юмаар ам.таглаад бна Зүгээр 500 авч бга ахмадуудад 100 мянга нэмчихээч бусад гайгүй авч бгаг нь орхичих яаадаг эргүү төр вэ.

Avatar

y; 2023-08-02 216.200.84.187

-idtj;

Avatar

Нэргүй 2023-08-02 124.158.95.169

Хамгийн өндөр цалинтай Эрдэнэт үйлдвэр, Эрчим хүчинд ажиллаж байгаа 28 жилийн 5-6 жил нь бага цалинтай ажилд ажилладд бага тэтгэвэр тогтсон…. Итгэлцүүр худлаа байна… Ажиллаж байсан албан тушаал хөдөлмөрийн хөнцөл зөв тооцсонгүй…. би 1000 төгрөгийн цалин авч байхад 500 авдаг байСАН БАГШ НАРААС БАГА ТЭТГЭВЭР АВЧ БАЙНА…. 912 ТУЛДАА ЗА ЯАХАВ ГЭЭД ЧИМЭЭГҮЙ БАЙНА… УУЛ 1,5 АВАХ ЁСТОЙ.. ПДООД ТАЛ НЬ

Avatar

xynui xool idej boloxgyi, xotod opyyljy bolgyi 2023-08-02 216.200.84.187

zailyylt;

Avatar

- blokloj, yadyyryylj yu ch xiij magadgyi opasni- 2023-08-02 216.200.84.187

gadni dapyi damjyyl

Avatar

trkni; 2023-08-02 216.200.84.187

-#;LXJP?

Avatar

gadni trshaan at xylgaichduin Sadabloklj azartj, ylcuin? 2023-08-02 216.200.84.187

oirtoj xylgailaj, deeshlyylj baigaad yum ch, XTopcndeer tebe lubit BOLEZN ?

Avatar

mngr gadni, xiisen bolxi byteegdexyyn ni 2023-08-02 216.200.84.187

chadbars ?

Avatar

БИ 2023-08-02 103.57.92.102

ИАХ ТӨЛСӨН ХҮН ИХ АВНА ШҮҮ ДЭЭ ЫИТГИЙ ДАВАРЦГАА ҮХЭХИЙН ХООРОНД

Avatar

Xylgaichduin workeroors, xoxipol ychryylchaat savlsan yc delgyyrtCJ 2023-08-02 216.200.84.187

Cmyjasniy bdgayz;

Avatar

-ytasaar yaridag, zaxia zaangaa bucheed email deed baidgyi; at doloon dor yu chxynii xool ideltgyi 2023-08-02 216.200.84.187

xeden ydarsan,, xynui beleg, koshlek

Avatar

Иргэн 2023-08-02 202.55.188.99

төлснөөрөө тэтгэвэр нэмэх нь зөв ш дээ, бага мөнгө төлөөд их тэтгэвэр юу гэж авдын их мөнгө төлсөнүүдтэй адилхан ш*** гээд байхын, утгагүй юм, ярихаа больж үз, хэрэв тэхдээ хүрвэл баггаар төлөөд цалингаа ахиу авмаар бна, халамж хүртэгсэд арай дэндүү, би 3 саяын цалингаас Нийгмийн даатгал төлдөг тэгсэн 500 мянга төлсөн цэвэрлэгч ногоочинтой адилхан тэтгэвэр авмааргүй бна, төлснөөрөө л тэтгэвэр авах зүйд нийцнэ

Avatar

Уужим 2023-08-02 202.179.21.196

Залуу насандаа бүтээж байгуулсан ахмадуудын тэтгэвэр нэмэгдсэн байгаа нь сайн.Залуу насандаа бүтээл муутай ажиллаж амьдарсан ахмадуудаа төр ивээлдээ авч баялаг бүтээгчдийн бий болгосон сангаас 550К өгч байгаа нь бахадмаар биш үү.Мэдээж улс санхүү өндийвөл улам л нэмнэ.Харин цаашид баялаг бүтээгчид цөөрч сан нэмэгдэхгүй бөх, лам, цэрэг, цагдаагийнхан, урлаг уран сайханч зэрэг баялаг бүтээдэггүй салбар нийгмийн давхарга нэмэгдэж байгаа үед сан хүрэлцэхгүйг бодох л цаг.

Avatar

Нэргүй 2023-08-02 192.82.83.67

ЗАЛУДА ЗАЛХУРЧ АЖИЛ ХИГЭГУИ БАИЖ ГОШИГНОХО БОЛИ 500 БИТГИ УГ

Avatar

Zochin 2023-08-02 150.129.142.189

Манайх Энэрэнгүй нийгэм шүү огт ажил хийж үзээгүй эсвэл алдаг оног ажил хийсэн бүх хүн тэтгэвэр авдаг

Avatar

Зочин 2023-08-02 192.82.88.243

Нисэгчид аймаар өндөр тэтгэвэртэй. Ер нь өндөр тэтгэврүүд 10 хувиар нэмсэн нь зөв. Бас адил ажил алба хашсан хүмүүсийн тэтгэврийн зөрөөг арилгасан. Жишээ нь олон жилийн өмнө тэтгэвэрт гарсан цэвэрлэгчийн тэтгэвэр, одоо тэтгэвэрт гарсан цэвэрлэгчийн тэтгэврээс хэтэрхий бага байгааг ойртуулж өгсөн төрийн шударга түшээ Булгантуяад баярлаж байна. Зарим нь түүнийг үндэслэлгүй гүжирдээд байна. Булгантуяа ирээд шалгуул, даатгал төлсөн баримтаа аваад ир гэсэн. Гүтгэгчид очихгүй бизээ

Avatar

Зочин 2023-08-02 203.91.115.37

Улсдаа 30 жил ажиллаж ирсэн Одоо 550 мянга авч бна Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээгээ ядаж нэг 700 мянга болгоод өгөөч 550 мянгаа эм тариандаа өгөөд ч хүрэхгүй байна Хааяа нэг хоол идмээр байна МАН минь улны тэтгэвэрээ жаахан нэмж өгөөч

Avatar

Нэргүй 2023-08-02 192.82.87.22

Залуудаа олигтойхон сурч ажиллахгүй яасийн

Avatar

ЭЗ-ч 2023-08-02 202.126.89.56

30 жил бол өөр л баймаар

Avatar

Нэргүй 2023-08-02 202.126.89.189

битгий давар

Avatar

Нэргүй 2023-08-02 103.26.195.50

Өндөр цалин авч, өндөр татвар төлж байсагн нисгэгчийн тэтгэвэр бас л 10 ийш л нэмсэн.Ямар учиртай юм бэ?

Avatar

Зочин 2023-08-02 66.181.182.204

Та өндөр тэтгэвэр авч байна гээд хязгаарлалт хийсэн гэдэг юм. Энэ бол хууль зөрчсөн хэрэг. ингэх байсан юм бол хэн олон жил ажил хийж даатгалд өндөр шимтгэл төлөх билээ. Энэ бол гэмт хэрэг шүү.

Avatar

Иргэн 2023-08-02 103.212.116.35

Улсад ажилсан жил хуулийн жилд хүрээгүй .мөн нөхөн олговор олон жилтэй тэтгэвэр гарсан хүмүүсийх бол зөв 80 90 оны цалингаар тэтгэвэрт гарсан 25 аас дээш жил ажилсан ахмадуудын тэтгэвэр 50.0 төгрөгөөр нэмэгдсэн нь арай дор.омжилж байна.Булгантуяа чамайг хэн дээд тэтгэвэрийг нэмж 500 аас 800.о төгрөгийн зөрүүтэй болго гэсэн ,юм.Чи тэр чаддаг хятад хэлний багшаа хий огцор олон ахмадуудыг улныхны эгнээнд оруулчихаад

Avatar

Өндөр настан 2023-08-02 192.82.85.244

Халамжаас гадна өндөр настны тэтгэвэр 300000 хүн авдаг биз дээ. 208000 нь 550000 Дарханд 2011 онд тогтоолгохд хам хум их бага тогтоож байсан. 26 жил соц үед 550 авдаг байсан хүн бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр л тогтоож байсан. Ихэнх архив
алга болсон байдаг.

Avatar

zochin 2023-08-02 202.179.21.250

tasraltgui ajillasan ch zarim saruud bhgui hendee bdagiin arhiw eswel bguullagin nygtlan emh tsegtsgui haigaad ch oldohgui ard irgediig uneheer hohirooj bn

Avatar

Нэргүй 2023-08-02 43.242.242.59

Ардчиллын зарчим бол хэн чадалтай нь амьдар гэсэн алтан хуультай. Нийгмийн даатгал өндөр төлсөн нь өндөр тэтгэвэр авах нь хууль юм. Энэ нь шударга ёсонд нийцнэ.

Avatar

Зочин 2023-08-02 192.82.67.234

Цэнд аюуш гэдэг хүнээр жишээ болгож нийтлэл бичжээ. Ногоочин хүн юм байна. Ногоог зуны улиралд буюу 6-9 сар хүртэл 3 сар л ажилладаг тариалдаг хураадаг. Бусад 9 сард нь хүлэмжийн АА эрхлэх , НД аа өөрөө төлөх боломж юу байсан бол. Тэгсэн бол өндөр тэтгэвэр авах боломж бүрдэх байсан байх аа. 20 ажилласан хүн бүрэн тэтгэвэр тогтоолгоно гэж хуульчлаад заачихжээ. 10 ажиллаад 10 жил нь НӨХӨН ТӨЛӨЛТӨӨР тэтгэвэрт гарсан бол тэтгэвэр нэмэгдэх үндэслэл болохгүйг ойлгоно уу.Зарим нь хэзээ үхнэ гээд тө

Avatar

Нэргүй 2023-08-02 103.26.195.50

Тэгсэн мөртөө өндөр шимтгэл төдсөнд нь бас өгөхгүй байгаа!!!Ямар учиртай юм бэ?

Avatar

зочин 2023-08-02 202.21.120.66

Яг үнэнийг хэлэхэд НД-н тэтгэврийн байцаагч нарт маш их асуудал байна. тэтгэврийг аль болох хүнд ашигтай байх өндөр дүнгээс нь бодох ёстой байтал эсрэгээр нь аль болох хүнийг хохироох талаас нь хандажбайдаг . Ёстой нөгөө сайдын хэлсэнчлэн НД салбарынхан улныханд тэгэж ханддаг нь нууц биш. тэдний их зантай гэдэг нь жигтэйхэн хүний тэтгэврийг буруу бодчихоод тэр талаар асуухаар уурлаад би тэгээгүй би ингээгүй тэгэхгүй яасан ингэхгүй яасан гээд зандрах нь даанч дээ гэмээр. сайд нь анхааралдаа аваа

Avatar

Иргэн 2023-08-02 103.212.116.35

Энэ тэтгэврийн шинэчлэл бол шударга бус 29 жилээр тэтгэвэр тогтоолгоод нөхөн олговоргүй 50.0 төгрөг нэмэгдсэн .Булгантуяа гэж хар залуугаараа эрх баригчдад таалагдах гэж зүтгэсэн эргүү насаараа улс орондоо ажилсан ахмадуудыг хоролсон энэ эргүүг огцруулья.Оюунэрдэнэтэйгээ .

Avatar

Zochin 2023-08-02 59.153.114.159

Юу хуцаад байгаан. Бүр даварцан байнга тэтгэвэрээ нэмүүлж байх санаатай. Чадвал амьдар. Эс чадвал тэгээд өөрсдөө мэд.

Avatar

Зочин 2023-08-02 192.82.88.243

Сая Засгийн газар шударга ухаалаг шийдвэр гаргасан байдаг. Хэн нийгмийн даатгал ахиу бөгөөд олон жил төлсөн тэр хүн ахиу тэтгэвюэр авах ёстой. Ажиглахад НД цөөн жил, бага багаар төлсөн хүмүүс яриа гаргаад байгаа. Бүрэн бус тэтгэврийнхэн байх.Энэ Хорол мэт ардчилагч болж тоглогчид барууныхан яагаад зүүнтэн болчихов, хүмүүсийг их турхирах болж, сонгууль дөхөө юү

Avatar

Нэргүй 2023-08-02 59.153.112.52

хамгийн гол нь капитал бүтээхгүй зөвхөн ард түмнийг татвараар дарамтлан төсөв бүрдүүлээд ахмад настануудад тэтгэвэр тарааж буй учир энэнээс илүү халамжлах чадамж байхгүй. Одоо инфляцид тулгуурлан тэтгэвэр нэмнэ гэвэл дампуурал руу ойртоно. Иймд ЧАДВАРГҮЙ засгийн газар & Оюуэрдэнэ огцрох ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж