1590 иргэн, аж ахуйн нэгжид 360.9 тэрбум төгрөгийн зээл олгов

1590 иргэн, аж ахуйн нэгжид 360.9 тэрбум төгрөгийн зээл олгов

1590 иргэн, аж ахуйн нэгжид 360.9 тэрбум төгрөгийн зээл олгов

Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны “Хүнсний хангамж, хөдөө аж ахуйн салбарын технологит ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолоор арилжааны банкны эх үүсвэрээр, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих хүрээнд жилийн нийт 18 хувь (зээлдэгчээс 5 хувь, Засгийн газраас хариуцан төлөх 13 хувь)-ийн хүүтэй, 24 хүртэл   сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын, жилийн нийт 19 хувь (зээлдэгчээс 6 хувь, Засгийн газраас хариуцан төлөх 13 хувь)-ийн хүүтэй, 60 хүртэл   сарын хугацаатай хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд ХХААХҮЯ нь арилжааны 10 банктай гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа бөгөөд  2023 оны долдугаар сарын 21-ний өдрийн байдлаар нийт 2732 иргэн, аж ахуйн нэгжийн 1,146.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, банканд уламжилснаас 1590 иргэн, аж ахуйн нэгжид 360.9 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.

Үүнээс 218.6 тэрбум төг нь эргэлтийн хөрөнгийн чиглэлээр, 142.3 тэрбум төг нь хөрөнгө оруулалтын чиглэлээр олгосон байна. Үүнд:

  • Газар тариалангийн чиглэлээр 1204 иргэн, аж ахуйн нэгжид 127.2 тэрбум төгрөг,
  • Мал аж ахуйн чиглэлээр 84 иргэн, аж ахуйн нэгжид 26.7 тэрбум төгрөг,
  • Хүнсний боловсруулах болон сав баглаа боодлын үйлдвэрлэлийн чиглэлээр 302 аж ахуйн нэгжид 207.1 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгож, зээлийн эх үүсвэр ашиглалт 27.1 хувьтай байна.
Зээлийн төрөлХүсэлт гаргасанОлгосонСудалж буй
Зээлийн дүнТооЗээлийн дүнТооЗээлийн дүнТоо
Эргэлтийн хөрөнгийн зээл536.92172.0218.61362.0159.5330.0
Газар тариалан188.81722.097.31150.039.2200.0
Газар тариалангийн үйлдвэрлэл – эргэлтийн хөрөнгө сайжруулах130.8852.077.1619.018.078.0
Хүнсний ногооны үйлдвэрлэл – эргэлтийн хөрөнгө сайжруулах58.0870.020.2531.021.2122.0
Хүнсний үйлдвэрлэл259.5271.0104.5131.053.268.0
Хүнсний боловсруулах үйлдвэр – эргэлтийн хөрөнгөөр дэмжих215.2262.095.7127.038.267.0
Гурилын үйлдвэр – эргэлтийн хөрөнгөөр дэмжих44.39.08.84.015.01.0
Мал аж ахуйн үйлдвэрлэл86.4178.016.879.050.261.0
Тэжээлийн үйлдвэрүүдэд4.99.01.93.02.05.0
Сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуй16.065.03.426.011.429.0
Махны чиглэлийн эрчимжсэн аж ахуй58.053.07.417.035.919.0
Гахайны аж ахуй0.59.00.37.00.12.0
Тахианы аж ахуй5.513.03.07.00.62.0
Зөгийн балны экспорт1.529.00.919.00.24.0
Хөрөнгө оруулалтын зээл609.9560.0142.3228.0197.6151.0
Газар тариалан145.8145.029.954.062.246.0
Улаанбуудайн тариалангийн  услалтын систем байгуулах16.212.00.62.011.64.0
Анхан шатны үр үржүүлгийн төв, үтрэм байгуулахыг дэмжих19.336.05.115.07.210.0
Хүлэмжийн аж ахуй байгуулах24.724.06.310.011.89.0
Бүх төрлийн будаа, чихрийн манжин тариалах услалтын систем0.00.00.00.00.00.0
Зоорийн аж ахуй байгуулах85.573.017.827.031.523.0
Хүнсний болон хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэрлэл415.9394.097.6170.0129.3100.0
Ногоо, жимс, жимсгэнийн тэжээл боловсруулах үйлдвэр байгуулах24.818.09.47.06.14.0
Хүүхдийн сүү, сүүн тэжээл боловсруулах үйлдвэр32.518.05.36.013.37.0
Хүүхдэд зориулсан бэлэн бүтээгдэхүүний үйлдвэр63.639.012.010.013.511.0
Сургууль, цэцэрлэгийн хүүхдэд зориулан хүнсний үйлдвэр51.246.06.416.026.216.0
Шингэн сүүг боловсруулж, хуурай сүү үйлдвэрлэх үйлдвэр20.97.03.01.017.84.0
Хүнсний давс боловсруулах үйлдвэр1.26.00.42.00.51.0
Төмс боловсруулж цардуул, төмсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх0.00.00.00.00.00.0
Элсэн чихрийн боловсруулах үйлдвэр0.00.00.00.00.00.0
Хүнс, газар тариалангийн техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх221.7260.061.1128.052.057.0
Хөнгөн үйлдвэрлэл29.514.05.01.06.75.0
Хүнсний ногооны хадгалалт, тээвэрлэлтийн зориулалтын хуванцар тэвшний үйлдвэр28.511.05.01.06.24.0
Хүнсний ногоо, модны үрсэлгээ, тарьц суулгацын бортогоны үйлдвэр1.03.00.00.00.51.0
Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих20.98.09.85.01.01.0

Арилжааны банкны зээл шийдвэрлэлт:

Хаан банк43.8%
Худалдаа хөгжлийн банк35.0%
Голомт банк19.4%
Төрийн банк18.8%
Хас банк31.4%
Капитрон банк0.0%
Тээвэр хөгжлийн банк0.0%
Ариг банк0.0%
Богд банк29.8%
М банк3.2%

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж