Улаангом, Ховдын аяллын нислэгийг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2023.08.01-нд нийтлэгдсэн

Улаангом, Ховдын аяллын нислэгийг хойшлууллаа

Улаангом, Ховдын аяллын нислэгийг хойшлууллаа

ОМ071/072, ОМ031/032, ОМ051/052 аяллын дугаартай нислэгүүдийн талаар МИАТ ТӨХК нислэгийн аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу агаарын хөлгийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор орон нутгийн нислэг үйлдэж буй CEM AIR компанийн CRJ200 агаарын хөлөгт хуваарьт бус техник үзлэг хийхээр 2023 оны 8-р сарын 1-ний өдрийн Өлгий чиглэлийн ОМ071/072, Улаангом чиглэлийн ОМ051/052, Ховд чиглэлийн ОМ031/032 аяллын нислэгийн хуваарьт цагийг тус тус хойшлууллаа.

Хуваарьт бус техникийн үзлэгээр CRJ200 агаарын хөлөг ямар нэгэн дутагдалгүй, нислэгийг хэвийн үргэлжлүүлэх боломжтойг баталгаажуулсны үндсэн дээр

– Улаанбаатар-Өлгий чиглэлийн ОМ071/072 аяллын нислэг 8-р сарын 01-ний өдрийн 14:18цагт Чингис Хаан ОУНБ-аас хөөрсөн ба Өлгий хотод 16:20 цагт бууна.

– Улаанбаатар-Улаангом чиглэлийн ОМ051/052 аяллын нислэг маргааш буюу 8-р сарын 2-ны өдрийн 15:20 цагаас,

– Улаанбаатар-Ховд чиглэлийн ОМ031/032 аяллын нислэг 8-р сарын 01-ний өдрийн 19 : 55 цагаас Чингис Хаан ОУНБ-аас тус тус хөөрнө.

Нислэгийн аюулгүй ажиллагаа, зорчигчдын аюулгүй байдлыг хангах шаардлагын улмаас төлөвлөгөөт нислэгийг хойшлуулан зорчигч Та бүхний үнэт цаг, тав тухыг алдагдуулсандаа гүн хүлцэл өчиж байна.

МИАТ ТӨХК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж