Сайд Х.Нямбаатарын тушаалаар хоригдлууд шарилж устгана

Хуучирсан мэдээ: 2023.08.01-нд нийтлэгдсэн

Сайд Х.Нямбаатарын тушаалаар хоригдлууд шарилж устгана

Сайд Х.Нямбаатарын тушаалаар хоригдлууд шарилж устгана

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тушаал гарган, ялтангуудаар Улаанбаатар хотын шарилжийг түүлгэж, устгуулах арга хэмжээ авахаар болжээ. Эл тушаал маргааш өдрөөс эхлэн хэрэгжих юм байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалд “иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, шүүхээс оногдуулсан ялын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хорих ял эдэлж буй хоригдол, нийтэд тустай ажил хийлгүүлэх ял шийтгүүлсэн, баривчлагдсан этгээдийг нийслэл Улаанбаатар хотын нийтийн эдэлбэр газрын шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэх ажилд хууль тогтоомжийн хүрээнд татан оролцуулж, зохион байгуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газарт даалгасугай” гэжээ.

Улаанбаатар хот шарилжиндаа бариулж байгаа тухай шүүмжлэл өрнөж, нийслэлийн Захирагчийн ажлын албыг анхааралдаа авахыг олон нийт сануулж байв. Тэгвэл энэ ажилд хоригдлууд дайчлагдах нь ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж