Вьетнам улсын иргэнийг хүчирхийлсэн хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2023.08.01-нд нийтлэгдсэн

Вьетнам улсын иргэнийг хүчирхийлсэн хэрэг гарчээ

Вьетнам улсын иргэнийг хүчирхийлсэн хэрэг гарчээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр /2023.07.31/ Вьетнам улсын иргэн эмэгтэйг Монгол Улсын иргэд хүчирхийлсэн хэрэг гарчээ. Хэргийг хуулийн байгууллага шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас хувийн мэдээллийг хамгаалах үүднээс тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

Монгол Улсад 306 вьетнам иргэн ажиллаж, амьдарч байгаагаас 206 нь хөдөлмөр эрхэлдэг гэх албан бус тоо бий.

Гадаадын иргэн харьяатын газрын өнгөрсөн жилийн статистик мэдээллээр Монголд хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 56.5 хувь нь Бүгд найрамдах Хятад ард улсын, 5.3 хувь нь Бүгд найрамдах Энэтхэг улсын, 4.9 хувь нь Бүгд найрамдах социалист Вьетнам улсын, 4.5 хувь нь Оросын холбооны улсын, 3.8 хувь нь Бүгд найрамдах Солонгос улсын, 3.1 хувь нь Америкийн нэгдсэн улсын, 3.1 хувь нь Бүгд найрамдах Турк улсын, 2.8 хувь нь Австралийн холбооны улсын, 2.7 хувь нь Бүгд найрамдах Филиппин улсын, 2.4 хувь нь Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын, 10.9 хувь нь бусад улсын харъяат байна гэдгийг мэдээлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж