31 өдөр үргэлжилсэн хэт халуун дуусч, бороо оров

Хуучирсан мэдээ: 2023.08.01-нд нийтлэгдсэн

31 өдөр үргэлжилсэн хэт халуун дуусч, бороо оров

31 өдөр үргэлжилсэн хэт халуун дуусч, бороо оров

АНУ-ын 1.6 сая хүн амтай Финикс хотод бүтэн нэг сарын турш агаарын температур Цельсийн 40 градусыг давж халсны эцэст Даваа гаригт бороо оржээ. АНУ-ын баруун өмнөд хэсгээр өнгөрсөн долдугаар сард аагим халуу шатсан юм. Түүхэнд байгаагүй хэт халалт өнгөрсөн зургадугаар сард Техасаас эхэлж, Калифорнийн цөл хүртэл хамран үргэлжилжээ. Энэ дундаас Финикс хот болон ойр орчмын газруудад хэт халалт илүү удаан үргэлжилсэн бөгөөд 31 хоногийн турш агаарын температур Цельсийн 40 хэмээс буугаагүй байна. Өмнө нь тус хотод 1974 онд 18 хоногийн турш ингэж халж байв.

Түүнчлэн тус хотод шөнийн температур 16 хоногийн турш Цельсийн 30 градусаас буугаагүй нь оршин суугчдын эрүүл мэндэд ноцтой аюул учруулсан байна.

Калифорнийн Үхлийн хөндий гэгдэх газар нь дэлхийн хамгийн халуун газарт тооцогддог бөгөөд өнгөрсөн  долдугаар сарын 16-нд Цельсийн 52.5 градус хүрч дээд амжилт тогтоожээ. Түүнчлэн тухайн өдөр Лас-Вегаст Цельсийн 46.6 градус хүрсэн байна.

Дэлхийн хамгийн халуун температур өмнө нь 1913 онд Калифорнийн Фернес-Крикт  56.7 градус хүрсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж