“Хөтөл цемент шохой”-н захирал Л.Наранбаатарыг чөлөөлөх үү ?

“Хөтөл цемент шохой”-н захирал Л.Наранбаатарыг чөлөөлөх үү ?

“Хөтөл цемент шохой”-н захирал Л.Наранбаатарыг чөлөөлөх үү ?

Найр наадам өндөрлөж, намрын их ажил өрнөхөд МАН дотор  хэнийг хуулийн байгууллагад шилжүүлж, хэнийг чөлөөлж, хэнийг үлдээх вэ гэдэг том асуудал босно.

Учир нь, УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг өндөрлүүлэхээс хэд хоногийн өмнө “2022 оны төсвийн зарцуулалттай холбоотойгоор аудитын байгууллагаас санхүүгийн сөрөг дүгнэлт авсан албан тушаалтнуудыг чөлөөлөх ёстой” гэдэг байр суурь илэрхийлсэн.

Тэр бүү хэл “гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх юм бол Улсын ерөнхий прокурорт хандаж, эрүү үүсгүүлэн шалгуулах ёстой. Энэ асуудалд Төсвийн байнгын хороо хяналт тавин ажиллаж, хэрэгжилтийг хяна” гэсэн билээ. Гэвч эл асуудал зуны урт амралтад дарагдан нам болоод буй.

Төрийн өмчит компанийн хөрөнгийг хайр найргүй “цацсан” –аас аудитын байгууллагаас сөрөг дүгнэлт авсан хүний нэг нь  “Хөтөл цемент шохой” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Л.Наранбаатар.  Аудитын шалгалтаар “Хөтөл цемент шохой” үйлдвэр нь Бумбын тахилгад 5.9 сая, Улаанбаатар дахь оффисын үйл ажиллагаанд 26.9 сая, урлагийн наадамд 900 мянга, улсын баяр наадам зохион байгуулахад 789 мянга, барилгачдын баяр зохион байгуулахад 1.8 сая төгрөг, дарга нарын амьдрах байрны түрээсэнд 40 сая төгрөг гэхчлэн зарцуулсан нь  нийт дүнгээрээ 21.3 тэрбум төгрөг болж, сөрөг дүгнэлт авсан байдаг.

Дээрх аудитын байгууллагын дүгнэлттэй холбогдуулж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга П.Цэнгэл “Аудитын сөрөг дүгнэлт бол ажлаас чөлөөлөх хангалттай үндэслэл” гэдэг тайлбарыг хэвлэлийнхэнд өгсөн удаатай. Гэвчиг Л.Наранбаатар “Сахал Д.Эрдэнэбилэгийн захиалгаар намайг албан тушаалаас чөлөөлүүлэхийн тулд гүтгэж байна” гэж санхүүгийн зөрчлөө хаацайлсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга ч чиглэл авсан уу, хэлсэн үгнээсээ буцаж, “Л.Наранбаатар сайн ажиллаж байна” гэх үг ярьж, өмнөх байр сууринаасаа буцсан.

Түүний дараахан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэт” үйлдвэр, “Хөтөл цемент шохой” үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт тус бүр ажиллаж, өмнөх хувьчлалуудыг сөхсөн нь нэг ёсны сөрсөн базаа болсон гэж тодорхойлж болох ч хуудуутай зүйлийг нь нам дарах ажиллагааг явуулчихав уу гэх хардлага дагуулсан юм.

Учир нь, “Хөтөл цемент шохой” төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирал Л.Наранбаатарыг “Архи уухаараа ажилдаа ирдэггүй хэд хоногоор алга болдог.  Алсаас үйлдвэрээ удирддаг хүн хэрэггүй” гэдэг дуулиантай тайлбар хийж байсан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга П.Цэнгэл хэн нэгэнд чихдүүлсэн үү, эсвэл дахин ийм үг унагавал ажлаасаа өөрөө ч халагдаж мэдэх анхааруулга авсан уу.  Л.Наранбаатарт шүүмжлэлтэй ханддаг байр сууринаасаа буцсан. Харин ч Хөтөл цемент шохой үйлдвэрийг хувийн хэвшил авснаар 2011-2022 он хүртэл 375 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэдэг тайлбар хийсэн.

Л.Наранбаатар “Хөтөл цемент шохой” төрийн өмчит үйлдвэрийн ерөнхий захирлаар томилогдсоныхоо дараа “Сахал Д.Эрдэнэбилэг тус үйлдвэрийг хувьчилж авснаас хойш 375 тэрбум төгрөгийн хохиролд оруулсан” гэдэг мэдээллийг хийж байв.

  • Ингэхдээ 88 тэрбум нь цементийн авлага. Цементийг хөнгөлөлттэй үнээр борлуулж алдагдалд оруулсан,
  • 70 тэрбумыг ХХБ-аас авч Цемент шохойн үйлдвэрээр түрийвч шиг дамжуулан Хөтөл ХХК руу оруулж гаргасан мөнгө угаасан,
  • 45 тэрбум нь цэвэр ашгийг бууруулсан хохирол,
  • 27 тэрбум нь татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлөөгүй хохирол,
  • 69 тэрбум нь гадаад валютын ханшийн алдагдал,
  • 44 тэрбум нь ХХБ-ны зээлийн хүү,
  • 27 тэрбум нь борлуулалтын орлогыг Хөтөл ХХК руу шилжүүлсэн,
  • 4 тэрбум нь орон сууц барьж, тансагласан гэсэн юм.

Улмаар эл асуудлыг Авлигатай тэмцэх газар/АТГ/-т өгч, шалгуулна гэсэн. Энэхүү гомдлоор АТГ ч шалгалт эхлүүлж, хуулийн байгууллага дээр Д.Эрдэнэбилэг шалгагдаж буй. Харин эрх баригчид эл асуудлыг дахин, дахин сөхсөн нь Л.Наранбаатарын хууль зөрчсөн үйлдлийг хаацайлахын тулд хийсэн алхам болчихов уу гэж үзэж буйг үгүйсгэх бас аргагүй байгаа юм.

УИХ-ын хувьд баталсан хуульдаа хяналт тавих нь хууль ёсны зүйл. Харин түүнийг нь улстөржүүлэхгүй, хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг юм. Хэрвээ төрийн байгууллагууд, төрийн өмчит компаниуд аудитын байгууллагын дүгнэлтийг хэрэгжүүлж, зөрчлөө арилгахгүй бол төсвийг хууль бус зүйлд зарцуулж байгаа асуудал тасрахгүй. Энэний ард авлига, хээл хахууль цэцэглэнэ, албан тушаалтнууд хөлжинө гэсэн үг.

Үйл явдал намраас хэрхэн өрнөж, хэн, хэн хуулийн байгууллагад шалгуулж, хэн чөлөөлөгдөхийг харах л үлдэж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-08-01 66.181.189.105

Идсэн уусан нь багадаад дахиад хэдэн тэрбумыг идэж салхинд хийсгэхийг нь хүлээгээд байдаг юм байхдаа.Хулгайчуудаа зайлуулж арга хэмжээ авахгүй байсаар шинэ хулгайчууд ар араасаа төрөн гарч улс сүйрлээ.

Avatar

Нэргүй 2023-08-01 202.126.92.98

Одоо энэ наранбаатараас МАН салах хэрэгтэй шүү

Avatar

Зочин 2023-08-01 202.126.94.62

Зээлийн хүү, НДШ, татварын өр нь гүйцэтгэх захирлын хариуцлага хүлээх үйлдэл гэж үү?

Avatar

Нэргүй 2023-08-01 202.126.90.125

Unen uu?

Avatar

Нэргүй 2023-08-01 64.119.18.10

Сонгууль эхлэхнээ. Өмнөх сонгуулиудаар Зоригийн хэрэг гэгчээр олон жил ялалт байгуулсан хэрэг хаагдсан. Энэ сонгуулийн ганц пиар сахал гэх үг боллоо доо гээд л яриад байгаа

Avatar

Зочин 2023-08-01 103.212.116.95

Наранбаатар сайн ажиллаж байгаа. Ямарч гэсэн АН—ын луйварчид шиг биш. Өөрсөдтэйгээ адилтгаад байнуу,, хонзон уу. Тэр хулгайлссан 400 тэрбумыг даруй төлүүлэх. Дээр нь хууль бусаар үнэгүй авсан хулгайчуудыг шоронд нь хийх. Луйвраасаа гэмгүй өнгөрөх гэж. дайрч байгаа юм бишүү

Avatar

Зочин 2023-08-01 66.181.160.124

Архичин хүн " сайн ажилна " гэж энэ ертөнцөд байдгүй юм аа ..Алкаш хүн үргэлж хуурамч худалч байдаг юм

Avatar

Нэргүй 2023-08-01 188.162.254.68

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-08-01 213.87.146.13

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Уншигч 2023-08-01 83.147.232.79

сэтгэгдэл бичсэн нөхөр(чи) өөрөө хахууль авчихаад
өмөөрөөд байгаа юм уу..

Avatar

Onoch 2023-08-01 66.181.161.160

энэ зүгээр ийм технологи хэрэгждэг болсон юм билээ. зүгээр ингээд үндэстэй үндэсгүй оролдсоор бгаад л авч хаях шийдвэрт гаргуулж чадаад байдаг.

Avatar

Нэргүй 2023-08-01 202.126.89.249

Хөдөлмөрийн Баатар

Avatar

Зочин 2023-08-01 64.119.19.93

У.Хүрэлсүх мэдэх байх аа. Хууль ёсыг уландаа гишгэн Еөрнхийлөгчийн суудал руу тэмцэж байхад нь худал хуурмаг цуурхал тарааж дэм болсон хүн дээ…

Avatar

Нэргүй 2023-08-01 202.126.90.55

Наранбаатарын учруулсан хохирол 400 тэрбум төгрөг гээ биз дээ. Ажилласан хугацааныхаа Хоног тутамд нэг тэрбум төг хохирол учруулсан гээд байсан. Эрдэнэбилэгийн бүтэн 10 жилдкучруулсанаас их юм бишүү

Avatar

Нэргүй 2023-08-01 202.126.88.148

Балай шахуу юм даа

Avatar

Нэргүй 2023-08-01 202.70.34.98

400 тэрбум төгрөгийн хохирол учруулсан бол юу гэж ингээд сууж байхав дээ. Ташаа мэдээлэлд итгэх юм. Эсвэл зорилготой харлуулах гэдэг юмуу. Наранбаатар гайгүй л ажиллаж байна гэж хардаг. Хэрэв 400 тэрбум төгрөгийн хохирол учруулсан бол өдийд шоронд орсон байх биз. Харин сахал Эрдэнэбилэг бол үгүй юм байна. Сахал Эрдэнэбилгийн багийнхан ГОК, Дархан төмөрлөг, Цемент шохойг улсын мөнгөөр хувьдаа авахыг завдсан гэж харддаг. Хууль, шүүхийн байгууллага зөв бурууг яаралтай тогтоох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-08-01 66.181.160.12

Онол ном ярьдаг багш, судлаач г.м. нөхдүүдийг мэнэжерээр тавьж болдоггүй юм шдээ!! Соц-ын үед нэгдэл, САА-н сайн зоотехникч, малын эмчийг даргаар тавьчихаар хамаг ажил унагачихдаг байсан!! Дарга, мэнэжер гэдэг чинь огт өөр "үүлдрийн" хүмүүс байдаг юм шдээ!! Дээд боловсролгүй ч байсан аж ахуйн хар ухаантай, хөдөлмөрч, хамгийн гол нь хүн удирдаж, хүнээр ажил хийлгэж чаддаг хүн л дарга хийдэг юм!!

Avatar

Нэргүй 2023-08-01 64.119.21.27

Шарын голын Наранбаатар бvтэхгvй ээ, Хетлийг самраад дуусгана даа

Avatar

Олон түмний нэг 2023-08-01 202.126.89.71

Ажлаа хийгээд үйлдвэрээ ашигтай ажиллуулаад явж байгаа хүнийг "огцруулах" санаатай эдгээр хөлсний ОРКууд хэний дохио зангаагаар ажлаад байна. Ичээч…

Avatar

Нэргүй 2023-08-01 192.82.69.183

Ажилчдынхаа цалин мөнгийг нэмээд,үйлдвэрийнхээ өр ширийг нимгэлээд сайн ажиллаж байгаа юм бишүү

Avatar

Эрдэнэ 2023-08-01 103.57.94.43

зайлуул

Avatar

ЭЛБЭГДОРЖИЙН БӨГСНИЙ АЛЧУУР САЙТ 2023-08-01 103.111.68.3

САХАЛЫН ТАЛЫН НИЙТЛЭЛ БИЧИГЧ НАР МӨН Ч ИХ ЮМ БИЧВЭЭ,ХАРИН Ч НАРАНЭБААТАР САХАЛЫН ТАВЬСАН ӨР ТЭГЭЭД ҮЙЛДВЭРИЙН ШИНЭЧЛЭЛД ТӨР ЗАСАГТАЙ ХАМТАРЧ ИХ Ч ЮМ ХИЙЖ БАЙНА ДАА.

Avatar

МАН-ын тавиул, тэнэг мал 2023-08-01 66.181.160.91

Наранбаатар хүн чанараар хөлийн хуруу шиг, асар их хүүхэмсэг, маш их шуналтай, үнэг шиг зальтай, хэрэгцээтэй үедээ хүнийг мөлжиж хачиг шиг наалдаж чаддаг, хэрэггүй үед нь ар нуруу руу нь хутгалдаг, мөнгөний төлөө эрэгтэй хүнтэй ч явалдаж чадах хүний адаг гэж олон хүн хэлдэг юм билээ. МАН яг өөрсөд шигээ ийм л хүний адагуудыг дэвшүүлэх юм даа.

Avatar

Нэргүй 2023-08-01 66.181.160.23

Балай шахуу юм даа

Avatar

Наранбаатар даргын фен 2023-08-01 222.127.154.112

Хаха Та Наранбаатар даргыг ямар сайн мэддэг хүн бэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж