Оюутолгойн асуудлыг Лондонгийн Арбитрын шүүхээр хэлэлцэнэ

Оюутолгойн асуудлыг Лондонгийн Арбитрын шүүхээр хэлэлцэнэ

Оюутолгойн асуудлыг Лондонгийн Арбитрын шүүхээр хэлэлцэнэ

УИХ-ын 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Оюутолгойн хөрөнгө оруулалтын хэлэлцээр хийх ажлын хэсэг, Засгийн Газрын гишүүдтэй өргөтгөсөн байдлаар хуралдаж байна. Тус хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүйн дэд сайд Б.Солонго, Хууль зүйн ТНБД П.Сайнзориг, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Болорчулуун, МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Ү.Амарбат нар оролцож байна.

2021 оны арванхоёрдугаар сарын 30 өдөр Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоол гарсан байдаг. Уг Тогтоолд:

Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчаас ирүүлсэн саналыг харгалзаж дараах арга хэмжээг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т зөвшөөрсүгэй:

1/Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувь /Эрдэнэс Оюу Толгой ХХК/-д ногдох Оюу Толгой ХХК-иас Туркойс Хилл Ресурсес Лтд-д төлөгдөх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуримтлагдаад байгаа нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх;

2/Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэс Оюу Толгой ХХК болон Туркойс Хилл Ресурсес Лтд, Ти Эйч Ар Оюу Толгой Лтд, Оюу Толгой Нидерланд Би Ви, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд, Оюу Толгой ХХК-ийн хооронд 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г хуульд нийцүүлэн цуцалж, хүчингүй болгох;

3/Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд хөндлөнгийн аудит хийлгэх;

4/Оюу толгой төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас жил хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх, Оюу Толгой ХХК-д хувьцаа эзэмшигчид болон гуравдагч этгээдээс нэмэлт зээлийн санхүүжилт авахгүй байх;

5/Оюу Толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, ус ашиглалт, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;

6/татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх.

2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан арга хэмжээ бүрэн хэрэгжиж дууссанаар Монгол Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолыг хэрэгжсэн гэж үзсүгэй.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /Б.Баттөмөр/-нд даалгасугай гэж ээ.

Тэгвэл УИХ-ын 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хаврын чуулган завсарлахаас хэд хоногийн өмнө  "Ирэх наймдугаар сарын 12-ны өдөр Лондонгийн Арбитр дээр  маргаан хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдана. Цаг хугацааны хувьд нилээн шахуу асуудал. Өнгөрсөн 2021.12.30-нд УИХ-ын 103 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр зургаан үүрэг даалгаврыг Засгийн газар даалгасан. Засгийн газраас даалгасан 6 чиглэлээр хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард жил гаруй суусан. Энэ асуудлыг ээлжит бус чуулган зарлаж асуудлыг шийдэх үү? Бид үүнээс өмнө чуулган дээр 103 дугаар тогтоолын хэрэгжилтыг танилцуулах шаардлагатай. УИХ хэрхэн шийдвэр гаргахаас шалтгаалж, Арбитр дэх маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явагдана. Чуулганы төгсгөлд хэлэлцэхээр иргэний нийгмийн байгууллагуудаас хулгайгаар хэлэлцлээ гэх асуудал үүсэж болзошгүй гэдэг үүднээс Ээлжит бусаар энэ асуудлыг хэлэлцэх үү яах уу? Үүнийг УИХ-ын даргаас чиглэл авмаар байна" гэсэн юм.

Түүний асуултанд УИХ-ын дарга Г.Занданшатар "Өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд энэ асуудал байхгүй. Ээлжит бус чуулган хуралдах эсэх асуудлыг даргын дэргэдэх зөвлөл шийднэ. 103 дугаар тогтоолын хэрэгжилт  гэх үү? баримт бичиг нь өргөн баригдсан байх хэрэгтэй" гэсэн хариултыг өгч байсан юм.  Тиймээс энэ сарын 12-нд Лондонгийн Арбитр дээр болох шүүх хуралдаантай холбоотойгоор ажлын хэсэг хуралдсан байх магадлал өндөр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-01 103.57.93.228

Өмнийн говь мөдхөн усгүй болсноор ургамалгүй. ургамалгүй болсноор ан амьтан араатан жигүүртэй малгүй болж ингэснээр хүн амьдрах нөхцөлгүй САР мэт болно доо. ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ…

Avatar

Нэргүй 2023-08-01 43.242.242.59

Хэл амаа ололцоод явах нь чухал даа. ер нь хэцүү. Гэрээ хэлцлээрээ л явах хуультай юм. Ийм гэрээ хийсэн хүмүүстэйгээ л жаахан хариуцлага тооцвол таарна. Цаашид өөр олон уурхай байгуулахдаа энэ алдаагаа давтаж болохгүй

Avatar

Нэргүй 2023-08-01 103.212.119.49

Цэвэр ашиг,орлогонд нь хяналт тавих, орлогыг Монголын банкаар хийлгэх,говийн гүний усыг үнэгүй шахам хэрэглэж байгаа асуудлуудыг оруулах гэсэн 76.220.74.140-ийн санал дээр нэмэх нь: жил бүр монголны төрөөс хөндлөнгийн аудит оруулж ил тод мэдээлэх, байгалийн нөхөн сэргээлтийн тайлан мэдээллээ нийтэд ил тодоор жил бүр тайлагнах.

Avatar

Зочин 2023-08-01 76.220.74.140

Нэгэнт ийм гэрээ хийчихсэн болохоор сайжруулахад гэсэн юм байх уу. Мэдэхгүй юм. Цэвэр ашиг,орлогонд нь хяналт тавих, орлогыг Монголын банкаар хийлгэх,говийн гүний усыг үнэгүй шахам хэрэглэж байгаа асуудлуудыг оруулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-08-01 213.87.146.13

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Мөнх 2023-08-01 66.181.182.86

Баяр, Баярцогт нарыг оюу толгойгоос хахууль авсан гэдгээр л монгол улс уснаас цэвэр гарна. Өөрөөр бол гэрээ бол гэрээ ялагдана.

Avatar

urani hogging nuh bui baigaasai 2023-08-01 66.181.181.177

Ouyu tolgoig yamar hurdaar ihaj bgaag vid neelttei mexmeer bna .
bid out tolgoig 5 jiliim daraa ongorhoi nuh uldeegeed yabahoig harmaargii bna…boroo gold shog

Avatar

Хэлэлцээ шүү 2023-08-01 66.181.184.237

хэлэлцээр хийх ажлын хэсэг биш ээ. Батзаяа ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ болгоно уу

Avatar

Нэргүй 2023-08-01 188.162.254.68

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2023-08-01 64.119.19.93

Малнууд аа. эхлээд ярьж байгаа зүйлээ ойлго, оношло. Наадах тогтоол гээд байгаа юмыг чинь мэргэжлийн хүн үзвэл хөх инээд нь хүрэх юм байна: Асуудлаа огт ойлгоогүй, хоорондоо ямар ч авцалдаагүй, бүр харилцан бие биенээ үгүйсгэсэн, дээр нь ямар ч ашиг тус авчирахааргүй асуудлууд байна. Наадах чинь цэвэр луйвар….

Avatar

Onoch 2023-08-01 66.181.160.80

хэхэ…. бүхэл бүтэн тусгаар уосын ЗГ хурлын тогтоолыг чи шүүх үү?

Avatar

Зочин 2023-08-01 109.144.220.1

Рио Тинто өоийг тэглэлээ гээгүй, харин арбитраар асуудал шийдэгттэл та нарын хүссэнээр өргүй болгьё гэснийг манайхан Оюун Эрдэнийн ЗГ өр тэглэлээ гэд зарлачихсан. Одоо арбитр дээр найдвартай унана, гэнэт дөхөөд ирсэн чинь наадаж наадамлаж явсан нөхдүүд сандралдаад эхэллээ дээ. Одоо энэ хуралдаа нөгөө айхтар ажлын хэсгийн нөхдүүд чинь явахгүй, хэл устай гэд хэд залуучуудыг хөөгөөд явуулчихна, нөгөөдүүл нь юугаа хэлж толгойгоо маажина даа.

Avatar

Onoch 2023-08-01 66.181.161.160

сайхан ш*** юмаа.

Avatar

аярцогт 2023-08-01 122.201.22.153

баярцогтын 20000 ХУВЬСАГЧИЙН үр дүн .энэ хүн яагаад цагаадчихав

Avatar

Зочин 2023-08-01 66.181.180.148

Арбитр найраагүй л дээ.

Avatar

Нэргүй 2023-08-01 64.119.27.182

Сэтгэгдлүүдийг дандаа НҮҮРСЧИД бичжээ ! Тэр хулгайч нар Монгол Улс өрөнд орж л байвал алга ташиж, ЗГ-ыг унагаах шалтаг болгох гээ л …. өлөнтөөд бна доо !

Avatar

Нэргүй 2023-08-01 202.126.89.141

мал сарлаг

Avatar

Нэргүй 2023-08-01 192.82.78.154

Оюуэрдэнэ хулгайч дандаа худлаа PR хийж ард түмний толгойг савандана. 6.5%+ Libor чинь хэвээрээ байгаа өдрөөс өдөрт өргөжин нэмэгдээд байна. Боловсролтой шахчихаад толгойтуудтай хэлэлцээр хийчих хэмжээний хүн олж тавъя аа. Нямбаатар, Чойжилсүрэн дандаа хулгайч нар зайлуулаачээ

Avatar

Нэргүй 2023-08-01 202.21.107.38

шоу

Avatar

Иргэн 2023-08-01 202.21.103.226

Гэрээ бол гэрээ, арбитр дээр очоод унаад бөөн төлбөрт л унана

Avatar

Нэргүй 2023-08-01 192.82.85.158

МАНГАРУУД ЭЭ ГЯЛАА ӨРӨӨ ТЭГЛЭЛЭЭ ТОХИРЛОО ГЭЭД ГУЦААД БАЙСАН ИЙМ ХУДЛАА ШОУЧИНГУУД ШҮҮ. УЛС ОРНЫГ САМРААД ДУУСЛАА КУЛГАЙЧЖУУД.

Avatar

ard tumnii ug 2023-08-01 192.82.87.206

Oyun-Erdene Nyambaamar 2 zuulyn suudald suuj uzlee.Turiin nereer ard tumnee uhaan sanaang ni samuurtal heden jil huurlaa. Uls ch dampuura taruugaa yavchihlaa. Odoo ta 2 sain duraaraa yavsan deerbizee.!!!! Odoo bolnoo.haa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж