АН-аас зохион байгуулж буй Хангайн бүсийн “Эдийн засгийн форум” эхэллээ

АН-аас зохион байгуулж буй Хангайн бүсийн “Эдийн засгийн форум” эхэллээ

АН-аас зохион байгуулж буй Хангайн бүсийн “Эдийн засгийн форум” эхэллээ

Ардчилсан намаас зохион байгуулж буй Хангайн бүсийн “Эдийн засгийн форум” албан ёсоор эхэллээ.

Нээлтэд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжин, АН-ын Стратеги, бодлого судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ХБНГУ-ын Конрад Аденауер сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Виктор Франк, ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл Х.Эрдэнэбаатар нар оролцож байна. Ардчилсан намын дарга Л.Гантөмөр үг хэллээ. Тэрбээр "үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө, ажил хийснийхээ төлөө яллагдаж болохгүй. Ажил хийх тусам ядуу амьдруулж байгаа учраас монголчууд гадагшаа дүрвэж байна. Энэ бол бодлогогүй улс төрийн үр дүн юм.

Бид бодлогын түвшинд ажиллахын тулд намын дэргэд Стратеги, болдого судалгааны хүрээлэнг байгуулан ажиллаж байгаа хэмээн онцоллоо. Эдийн засгийн форумд Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд, бизнес эрхлэгчдийн 700 гаруй төлөөлөгч чуулж байна. Тус чуулганаар орон нутаг дахь бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлууд, сорилт бэрхшээл, цаашдын боломж, шийдлийн талаар хэлэлцэх болно. Ардчилсан нам асуудалд бодитоор ханддаг, бодлогын шийдлүүдийг хамтаараа хэлэлцдэг байх болно" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Даваа 2023-08-01 103.57.92.21

Энэ нөхөр улсын наадмыг хүртэл улстөржүүлж, цэнхэр зодогтой бөх түрүүлнэ гээд байсан, даанч хүсэл нь биелсэнгүй, улаан зодогтой бөхн түрүүллээ дээ, тэгж хэлж байдаг мөн хэцүү толгой шүү

Avatar

Зочин 2023-08-01 103.212.116.95

Та нараар мөн дутах байхдаа

Avatar

Нэргүй 2023-08-01 213.87.146.13

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зочин 2023-08-01 192.82.86.180

Луйварчин даргатай намыг дэмжихгүй ээ.

Avatar

Бадарч тахар 2023-08-01 59.153.114.12

Хангайн бүс гэчихээд Архангайгаа уридаггүй балай хүмүүс шүү !

Avatar

Зочин 2023-08-01 122.201.22.242

Мэдээ бичиж байгаа хүн хаана,хэдэн хоног болох тухай тодорхой бичиж болдоггүй л юм байх даа.Юмыг орон зай,цаг хугацаагүйгээр илэрхийлж болохгүй.Түүхий мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж