С.Мөнхбат аваргын шавь цолны мялаалгаа хийнэ

С.Мөнхбат аваргын шавь цолны мялаалгаа хийнэ

С.Мөнхбат аваргын шавь цолны мялаалгаа хийнэ
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол улсын 817 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар тав давж Улсын начин цол хүртсэн Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар, Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК, "Увс нуур" бөхийн дэвжээ, "Язгууртны Зам" ХХК-ийн бөх Монгол Улсын начин Дамдингийн Тогтохжаргалд хүндэтгэл үзүүлэх наадам түүний төрж өссөн Өндөрхангай суманд наймдугаар сарын 18-нд болох гэнэ.
Түүний цолны мялаалгад зориулсан үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөх таван сая, үзүүр бөх гурван сая төгрөгийн бай гардах аж.
Тэрбээр ХААИС-ийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн бөгөөд их сургуулиа төгссөний дараахан С.Мөнхбат аваргын анхны шавь нь болж байжээ. Тэр цагаас хойш идэвхтэй барилдаж, Өндөрхангай сумандаа 70 жилийн дараа аймгийн арслан цол авчирсан байна. Мөн Увс аймгийн анхны Даншиг наадмын начин болж байжээ. Харин улсын наадамд сүүлийн зургаан жил барилдаж, гурван удаа дөрвийн даваанд, хоёр удаа тавын даваанд өвдөг шороодож байсан удаатай. Энэ жил улсын баяр наадмын үндэсний бөхийн тавын даваанд С.Мөнхбат аваргаар тав давж, Улсын начин цолны болзлыг хангасан юм.

Энэ жил Өндөрхангай сумандаа 29 жилийн дараа улсын цол авчирч, аймгийнхаа 61 дэх улсын цолтон болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-01 101.113.195.75

Цолоо батлаарай дүү хүү. Аваргынхаа нүүрийг түлэв

Avatar

zochin 2023-08-01 43.242.242.65

Hend heregteim beeeeee bisda

Avatar

Нэргүй 2023-08-01 213.87.146.13

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-08-01 64.119.20.164

Хаха, эдний багш шавь гэж юу байдаг юм бэ, нэг нь юу зааж, гөрөөс нь юу сурах юм бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж