Андуурсан гүйлгээг завшсан бол гэмт хэрэгт тооцож, ял онооно

Андуурсан гүйлгээг завшсан бол гэмт хэрэгт тооцож, ял онооно

Андуурсан гүйлгээг завшсан бол гэмт хэрэгт тооцож, ял онооно

Иргэн Б нь таксигаар үйлчлүүлсний хөлсөнд жолооч Мөнхөд 4,000 төгрөгийн төлбөрийг интернэт банкаар төлөхдөө андуурч, юанийн данснаасаа 4000 юань шилжүүлснийг мэдсээр байж буцааж өгөлгүй завшиж, өөрийнхөө өр зээлийг төлөхөд зарцуулжээ.

Эрүүгийн хуульд “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг хуульчилж өгсөн юм.

Хүний гээгдэл эд хөрөнгө, алдуул мал, андуурагдсан илгээмж, төлбөр тооцооны алдаатай мөнгөн гүйлгээ зэргийг эзэмшигч, өмчлөгчид нь буцаан өгөлгүй, эзэмшигч, өмчлөгч нь тодорхойгүй бол цагдаагийн болон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэж хүлээлгэн өгөөгүй өөртөө завшсан үйлдлийн хохирлын хэмжээ 300,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй бол гэмт хэрэгт тооцно.

Мөнхийн таксигаар үйлчлүүлсэн Б-ээс андуураад түүн рүү шилжүүлсэн 4000 юань буюу 1,478,000 төгрөгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөрийн хэрэгцээнд зарцуулсан үйлдлийг “алдаатай гүйлгээ завших” гэмт хэрэгт тооцож шүүхээс ял оногдуулж, хэрэг шүүхэд байхад Мөнх нь 1,180,000 төгрөг хохирогчид төлсөн тул үлдэгдэл 298,000 төгрөгийг түүнээс буцаан олгуулахаар шүүхээс шийдвэрлэсэн байна.

Энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялаас сонгож оногдуулахаар заасан.

Мөнхийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтсон орлогогүй, хохирол бүрэн төлөгдөөгүй, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад хуульд заасан харшлах нөхцөл байдлууд тогтоогдоогүй зэргийг харгалзан үзээд түүнд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Уг ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодорхойлсон газарт өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийнэ.

Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйл. Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг.
1. Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завших. Банк болоод хувь хүн заримдаа данс андуурч мөнгө шилжүүлэх тохиолдол гардаг. Энэ үед та тухайн мөнгийг зохих этгээдэд мэдэгдэн буцаан өгөх ёстой.
2. Андуурагдсан илгээмжийг завших. Бусдын илгээмжийг андуурч авах, эсвэл хаяг, нэр андуурч танд хүргэгдэн ирсэн илгээмжийг өөртөө авах нь гэмт хэрэг юм. Та бусдын илгээмж өөрт тань андуурагдан ирснийг мэдсэн дариуд хүргэлт хийсэн болон илгээмжийн газарт мэдэгдэж буцаах ёстой.
3. Гээгдэл эд хөрөнгө завших. За энэ бол ойлгомжтой байх. Бусдын хаясан гээсэн эд хөрөнгийг олсон бол тухайн олсон газрынхаа харьяа дүүрэг, сумын, аймгийн цагдаагийн газар хэлтэст аваачиж өгч хүлээлгэн өгөх ёстой. Цагдаа эзнийг нь олох ёстой.
4. Алдуул малыг завших. Өөрийн мал сүрэгт ирж нийлсэн, гүйгүүл, салхи шуурганд тасарч уруудсан гээд ямарваа нэг байдлаар алдагдсан бусдын малыг өөртөө авбал мөн л гэмт хэрэг юм. Алдуул малыг содон шинж тэмдэг, им тамгаар нь заавал өөрийн оршин суугаа газрын харьяа цагдаад мэдэгдэж тэмдэглүүлэх, орон нутгийн зарын бүлэгтээ зургийг нь оруулах зэргээр олонд зарлах шаардлагатай.
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээс…
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-08-01 202.126.89.15

Үнэгүй юманд нугасгүй бидний Монголчууд цэгцрэх цаг болсон шүү. Бид олсон юм олз хаясан юм хохь гээд шууд кармалаад явдаг суурь хүмүүжилтэй.

Avatar

Нэргүй 2023-08-01 139.5.216.101

zooz darga narluugaa anduuraad baimaar yum bishuu

Avatar

Нэргүй 2023-08-01 202.21.119.122

30 өдөр сайхан гудамж цэвэрлүүл

Avatar

Нэргүй 2023-08-01 213.87.146.13

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-01 66.181.180.192

Салгалсан юмнууд өөрсдөө бас хянамгай баймаар байнаа!!!

Avatar

Иргэн 2023-08-01 192.82.86.35

Хуцаа хар хулгайчаа чи. Лллрын луйварчин глг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж