Бээжин: Үерт 11 хүн нас барж, 27 хүн сураггүй болов

Бээжин: Үерт 11 хүн нас барж, 27 хүн сураггүй болов

Бээжин: Үерт 11 хүн нас барж, 27 хүн сураггүй болов

НЭМЭЛТ:

Бээжин хотноо далайн шуурганы улмаас үргэлжлэн орсон бороо үерийн гамшиг үүсгээд байна. Тэгвэл одоогийн байдлаар үерт 11 хүн нас барж, 27 хүн сураггүй болоод байгааг Хятадын төв телевиз мэдээлжээ.


Сүүлийн хэдэн жил болоогүй хүчтэй далайн шуурга Хятадын хойд хэсгийг дайран өнгөрснөөс их хэмжээний үер болж, Бээжин хотод хоёр хүн амь үрэгджээ. Доксури далайн шуурганы улмаас нийслэлд 31 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлж, метроны үйлчилгээг бүрэн зогсоосон байна. Шуурганы хүч суларсан ч албаныхан иргэдийг гадагшаа гарахгүй байхыг анхааруулжээ.

Далайн шуурганы улмаас аадар бороо Бээжин болон Хятадын хойд хэсгийн хотуудад их хэмжээгээр орж байна. Аадар бороо дахин 24 цагийн турш бороо орох төлөвтэй байгааг анхааруулжээ. Бээжинд өнгөрсөн Бямба гаригийн шөнөөс Даваа гаригийн үд хүртэл 170.9 мм бороо орсон нь долдугаар сард ордог хур тунадасны дундаж хэмжээтэй тэнцүү байна.

Далайн шуурга Фужян мужид хөрсний нуралт үүсгэж, хойд хэсгээс нийслэл рүү үерийн гамшиг дагуулжээ. Үерийн усанд автомашинууд урсч байгаа зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. Бээжин хотын өмнөд хэсэгт үерийн ус метроны буудлуудыг дүүргэж, төмөрзамын гүүрүүд урсчээ. Аврах ажиллагаанд Хятадын Чөлөөлөх армийн 2000 орчим цэргийг дайчлан ажиллуулж байна.

Үүний зэрэгцээ Ханун нэртэй өөр нэг далайн шуурга ирэх өдрүүдэд Хятадын өмнөд хэсгийн хүн ам ихтэй Жэжян мужийг дайрах төлөвтэй байна. 

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цог Мн 2023-08-01 64.119.24.102

манай нутгийг хэр их экологийг сүрэлд хүргэнэ. хятад 10 дахин их л хохирно. Говийн чулууг нь зөөгөөд , бэлчээр сүйтгээд ,Рапс тариад л бай.
Газар дэлхий өөрөө холбоогоо тасдуулсныгаа сэргээх учиртай. Говь цөлжих тусам хужаад үер буух нь ихсэж Газар хөдлөлт бүүр ёс болно

Avatar

Заагч 2023-08-01 202.9.46.244

Ямар сайхан мэдээ вэ? Хар хятад устаасай

Avatar

Зочин 2023-08-01 66.181.189.105

Дэлхийд гамшигт үзэгдлүүд урд өмнөхөөсөө их давтамжтай илүү хор хөнөөлтэйхаа сайгүй болж байна.Энэ жилийн 7-р сар 120 гаруй жилд тохиолдоогүй халуун болж дэлхийн өмнөх рекордыг эвдсэн бол олон улс оронд их хэмжээний үерийн гамшиг тохиолоо.Манайд мөн л УБ хотод наадмын өмнө үерийн гамшиг тохиосон бол одоо ч энд тэндгүй их бага хэмжээний үерийн аюул үргэлжилж сонор сэрэмжтэй байх дохио сануулга өгч байна.Аюул гамшиг тохиолдож хүний амь нас хохирсон байхад тавлаж сууна гэдэг бол дэндүү арчаагүй хү

Avatar

Нэргүй 2023-08-01 213.87.146.13

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-01 216.38.195.74

OC;

Avatar

Нэргүй 2023-08-01 216.38.195.74

yguun blrgsi;

Avatar

Нэргүй 2023-08-01 216.38.195.74

##;

Avatar

Нэргүй 2023-08-01 43.228.129.119

170мм орсон гэхэд бас гайгүй байна аа. Манайд орсон бол улаанбаатар дуусах байлаа.

Avatar

Зочин 2023-08-01 66.181.160.29

угаасаа хүн төрөлхтнийг тэнгэр таалахгүй байгаашт

Avatar

Нэргүй 2023-08-01 202.21.107.38

Үнэн

Avatar

Зочин 2023-08-01 139.5.217.237

Хүмүүсийн буруу үйлдлээс голчлон шалтгаалж,байгаль цаг уурын өөрчлөлт болоод байна. Хүний шуналаас болж байгаль ертөнц хүртэл сүйрч байна. Үүнийг засаагүй цагт ийм хохирол улам нэмэгдэх б**х аа

Avatar

Нэргүй 2023-08-01 139.5.219.183

ТЭНГЭР ТААЛАХГҮЙ Л БАЙНА ДАА

Avatar

ЗОЧИН 2023-08-01 139.5.216.89

МУХАР СҮСЭГ ГЭХ ҮҮ ДЭ ӨӨРИЙН ЧИНЬ ХАРИУЛТ. ХАА САЙГҮЙ ГАМШИГ БОЛЖ БАЙНА. СОЛОНГОС ХЯТАД МОНГОЛ АДИЛХАН Л ҮЕР БОЛЖ БАЙНА. ЭСЭРГЭЭРЭЭ БОРОО ОРОХГҮЙ ГАН БОЛЖ ТҮЙМЭР ХАЛАЛТЫН ГАМШИГ ӨӨР БУСАД ГАЗАР БОЛЖ БАЙНА.

Avatar

Нэргүй 2023-08-01 192.82.77.6

хаа сайгүй тэнгэр таалахгүй юм хийж бн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж