НЭМЭЛТ:
Бээжин хотноо далайн шуурганы улмаас үргэлжлэн орсон бороо үерийн гамшиг үүсгээд байна. Тэгвэл одоогийн байдлаар үерт 11 хүн нас барж, 27 хүн сураггүй болоод байгааг Хятадын төв телевиз мэдээлжээ.
Сүүлийн хэдэн жил болоогүй хүчтэй далайн шуурга Хятадын хойд хэсгийг дайран өнгөрснөөс их хэмжээний үер болж, Бээжин хотод хоёр хүн амь үрэгджээ. Доксури далайн шуурганы улмаас нийслэлд 31 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлж, метроны үйлчилгээг бүрэн зогсоосон байна. Шуурганы хүч суларсан ч албаныхан иргэдийг гадагшаа гарахгүй байхыг анхааруулжээ.
Далайн шуурганы улмаас аадар бороо Бээжин болон Хятадын хойд хэсгийн хотуудад их хэмжээгээр орж байна. Аадар бороо дахин 24 цагийн турш бороо орох төлөвтэй байгааг анхааруулжээ. Бээжинд өнгөрсөн Бямба гаригийн шөнөөс Даваа гаригийн үд хүртэл 170.9 мм бороо орсон нь долдугаар сард ордог хур тунадасны дундаж хэмжээтэй тэнцүү байна.
Далайн шуурга Фужян мужид хөрсний нуралт үүсгэж, хойд хэсгээс нийслэл рүү үерийн гамшиг дагуулжээ. Үерийн усанд автомашинууд урсч байгаа зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. Бээжин хотын өмнөд хэсэгт үерийн ус метроны буудлуудыг дүүргэж, төмөрзамын гүүрүүд урсчээ. Аврах ажиллагаанд Хятадын Чөлөөлөх армийн 2000 орчим цэргийг дайчлан ажиллуулж байна.
Үүний зэрэгцээ Ханун нэртэй өөр нэг далайн шуурга ирэх өдрүүдэд Хятадын өмнөд хэсгийн хүн ам ихтэй Жэжян мужийг дайрах төлөвтэй байна.
ЭХ СУРВАЛЖ: BBC
Холбоотой мэдээ