Гал түймрийн тархалтыг зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2023.08.01-нд нийтлэгдсэн

Гал түймрийн тархалтыг зогсоолоо

Гал түймрийн тархалтыг зогсоолоо

Гурвалжингийн гүүрний зүүн хэсэгт байрлах обьектод гал гарсан талаар цахим орчинд мэдээлэл тараад байгаа юм. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад, Хан-Уул дүүргийн 3-р хороо Мото буудлагын эсрэг талд гал гараад байна гэсэн дуудлага мэдээлэл 07:07 цагт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 50х70 хэмжээтэй хөөсөнцөрийн үйлдвэрийн дээвэр хэсэг шатаж байсан. Одоогоор гал түймрийг унтраахаар Гал түймэр унтраах, аврах 10,14,18 дугаар ангиудын бүрэлдэхүүн ажиллаж байна гэх мэдээлэл өглөө. Иймд иргэн, аж ахуйн нэгжүүд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Нэмэлт:Хан-Уул дүүргийн 3-р хороо Мото буудлагын эсрэг талд гал гараад байна гэсэн дуудлага мэдээлэл 07:07 цагт ирсэн. Гал түймрийн дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10,14,18 дугаар ангиудын бүрэлдэхүүн ажиллаж гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоолоо. Бүрэн унтраахаар ажиллаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж