“8 ишигний” гэх хэргийг нөгөөдөр шүүнэ

“8 ишигний” гэх хэргийг нөгөөдөр шүүнэ

“8 ишигний” гэх хэргийг нөгөөдөр шүүнэ

Олон тооны мал бүлэглэн хулгайлсан хэрэгт холбогдсон Г,Т нарын давж заалдах шатны шүүх хуралдааныг нөгөөдөр буюу 2023 оны наймдугаар сарын 2-ны өдрийн 10.00 цагт нээлттэй явуулахаар тогтжээ.

Энэ талаар өнгөрөгч долоо хоногт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дараах мэдээллийг өгч байв. Хэнтий аймгийн Прокурорын газраас 2022 оны аравдугаар сарын 6-ны өдөр Г, Т нарыг Эрүүгийн хуулийн зүйл ангиудад заасны дагуу мал хулгайлах, Т-гийн ээж болох Д-г мөн хуулийн тусгай ангийн зүйл заалт дахь мөнгө угаах гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэн. Тус шүүхээс 2023 оны зургаадугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд Г, Т нарыг олон тооны малыг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, Г-д 2 жил 6 сар, Т-д 2 жилийн хорих ял оногдуулсан.

Эрүүгийн хуульд бүлэглэн мал хулгайлсан 2-8 жилийн хугацаанд зөвхөн хорин ял шийтгэнэ гэж заасан. Үүний дагуу шүүхээр шийдвэрлэсэн. Олон нийтийн сүлжээгээр яриад байгаа шиг хорихоос өөр ял сонгох санкц энэ хуульд байхгүй.

Найман ишиг биш олон тооны мал хулгайлсан нь шүүхээр тогтоогдсон. Т-гийн ээж болох Д-г анхан шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн. Гэвч тус хэрэгт Прокуророос эсэргүүцэл бичсэн, шүүгдэгч нарын өмгөөлөгчид мөн гомдол гаргасан. Энэ гомдлыг Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авсан бөгөөд шүүх хуралдааныг 2023 оны наймдугаар сарын 2-ны өдрийн 10.00 цагт хийхээр товлосон. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах учир хэвлэл мэдээллийнхэн хуралдааны явцыг дамжуулах боломжтой гэлээ.

Мөн шүүх хурлын танхимаас шалтгаалан ажиглагчаар  суух хүсэлтээ өгсөн 10 сэтгүүлчдийг нээлттэй оролцуулах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-31 46.70.67.180

Unurtsetseg gej hulgaich orc huuhen, hulgaich naraa bol sain l omoorno l doo. Shuuh tsagdaa huuli gej baihaar ter pzdagaar buh heregee shiiduulj baival yasiin? Hulgai hiisen bol yalaa uurne

Avatar

Нэргүй 2023-07-31 64.119.24.128

ДООДОСТ ГЯЛС үйлчилдэг, дээдэст бол таг өнгөрдөг ххуль, шүүх байх юм даа

Avatar

Нэргүй 2023-07-31 122.201.22.48

БҮЛЭГ ХУЛГАИЧИД БҮ ДАВАР СОШОЛООР ХИГЭГҮИ МЭТ АВИРЛХА БОЛИ ТЭНЭГҮҮД Н ДАГАН БАЯСАГ

Avatar

Нэргүй 2023-07-31 139.5.217.65

maliin hulgaig ishignii geh meteer uhuurduj ene ter. hulgaich hulgaichdaa hairtai gej unen yumdaa

Avatar

Нэргүй 2023-07-31 64.119.27.182

Цагдаа,Шүүх,Прокурорыг нэвт дамнасан сүлжээнүүд олоон байдгийн нэг нь л гэж ойлгоход болно !

Avatar

Нэргүй 2023-07-31 213.87.130.55

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж