Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймаг, Даланжаргалан суманд “Машин мөргөлдсөн байна” гэсэн мэдээллийг өнөөдөр /2023.07.31/ 13:40 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу шалгалт хийхэд “North benz” маркийн тээврийн хэрэгсэл "pruis-20" маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, гурван зорчигч нас барж, нэг хүн гэмтсэн гэх хэрэгт Дорноговь аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд хөдөө орон нутагт амралт, аялал зугаалгаар орон нутгийн замд зорчих хөдөлгөөн их байгаа төдийгүй онхолдох, явган зорчигч мөргөх, хурд тохируулаагүй, гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарах зэргээс ноцтой зам тээврийн осол, хэрэг гарч хүний амь нас эрсдэх харамсалтай тохиолдол гарч байгааг албанхан анхаарууллаа. Жил бүр зам тээврийн ослын улмаас 500 орчим иргэн амь насаа алддаг гэх тоо мэдээлэл бий.
Нийт амь насаа алдсан иргэдийн 50 орчим хувь нь баяр наадам, найр наадмын саруудад буюу 7-9 сард амь насаа алддаг гэх мэдээлэл байдаг. Иймд иргэд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний дүрмийг мөрдлөг болгон өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Холбоотой мэдээ