Цаг агаарын улмаас онгоц Улиастай хотод бууж чадсангүй, буцав

Цаг агаарын улмаас онгоц Улиастай хотод бууж чадсангүй, буцав

Цаг агаарын улмаас онгоц Улиастай хотод бууж чадсангүй, буцав

Улаанбаатар-Улиастай чиглэлийн өнөөдрийн /2023.07.31/ ОМ061 дугаарт аялал цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Доной нисэх буудалд буулгүй Улаанбаатар хотод эргэж 13:36 цагт буужээ.

Улиастай хотын Доной нисэх буудлын орчимд үүлний суурь өндрийн зөвшөөрөгдөх хэмжээ агаарын хөлгийн буулт хийхэд шаардлагатай үзэгдэх орчинг хязгаарлаж байсан тул нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын шаардлагын дагуу тус аяллын нислэг Доной нисэх буудалд буух боломжгүй байсан аж.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Доной нисэх буудал орчимд хуримтлагдсан үүлний масс нь ирэх хоёр хоногийн турш үргэлжлэх төлөвтэй байгаа тул ОМ061/062 аяллын нислэгийг цуцалжээ. Энэ талаар МИАТ төрийн өмчит компаниас мэдэгдээд байна.

ОМ061 болон ОМ062 аяллын нислэгийн зорчигчдыг Доной чиглэлийн дараагийн нислэгт шилжүүлэх буюу, тийзээ буцаах хүсэлтэй зорчигчийн тийзийг ямар нэгэн татвар хураамжгүй буцаах аж. Тус аяллын зорчигч Та бүхэн дараагийн нислэг болон тийз буцаах асуудлаар компанийн Мэдээлэл лавлагааны +976 11 333-999 утсанд хандах боломжтойг мэдэгдэж байна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас Доной чиглэлийн нислэгийн зорчигчдод хүндрэл учруулсандаа хүлцэл өчье.

Нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал нь МИАТ ТӨХК-ийн хувьд нэн тэргүүний зүйл бөгөөд аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу хамтарч ажилласан зорчигч та бүхэнд гүн талархал илэрхийлж байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-31 103.212.116.172

Зөв алхам хийсэн юм шиг байна а.

Avatar

Уншигч 2023-07-31 66.181.168.8

Донойн нисэх буудлын нэр Отготэнгэр болсон шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-07-31 202.126.89.187

Зөв алхам хийжээ. Ухаалаг сонголт хийсэнд баяр хүргье!

Avatar

Нэргүй 2023-07-31 192.82.90.59

Чадваргүй төр өө гэж

Avatar

Нэргүй 2023-07-31 202.126.88.167

НАТО гоос л боллоо

Avatar

Нэргүй 2023-07-31 66.181.161.66

муусайн оросууд нтр

Avatar

Нэргүй 2023-07-31 82.135.30.192

Neg l ikh turd terselsen yumnuud baaj chadahgui baij

Avatar

Нэргүй 2023-07-31 202.55.188.89

хүүк огцор гэж үү

Avatar

Нэргүй 2023-07-31 213.87.130.55

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-31 202.21.108.17

хрчаагүйм бэ хээрийн буулт хийнэ биз

Avatar

Нэргүй 2023-07-31 202.9.40.209

Цаг агаарын мэдээ гэж нэг юм байдаг шдээ.

Avatar

Нэргүй 2023-07-31 202.55.191.130

zuv zuv olon hunii ami nas hairutsaj baigaa zuv shiidver gargasan niseh ekipaj MIAT kompanid talarhai

Avatar

Зочин 2023-07-31 203.91.115.38

Ядахдаа Тосонд буулгачихгүй. Нэг их боломжтой хүмүүс шиг аашилжээ.

Avatar

зочин 2023-07-31 202.9.46.100

Тосонд Боинг ангиллын онгоц буух техникийн ба аэродромын боломжгүй. Энэ онгоц дуртай газраа бууж нисч явдаг нисдэг тэрэг биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж